Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор “Цахим мөнгөний журам”-ыг шинээр боловсруулж, баталлаа.
Энэхүү журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжих юм.
Эх сурвалж: МОНГОЛБАНК