x

2030 онд “сүйрч” мэдэх азийн таван орны тоонд Монгол багтлаа

Түүхий эдийн үнээс хамааралтай Азийн таван орны эдийн засаг 2030 онд “сүйрч” мэдэх тухай тайлбарласан нийтлэл www.nationalinterest.org цахим хуудаст гарчээ. Эдийн засаг нь “сүйрэх” Азийн таван орны нэгээр Монголыг нэрлэсэн байна. Орчуулан хүргэж байна. 

Дэлхийн эдийн засгийн төв нь Ази тив болж магадгүй тухай ярьдаг. Гэхдээ энэхүү бүүмд Азийн бүх орон хамрагдахгүй. Орон бүр өөрийн гэсэн асуудалтай. Дор дурдсан Азийн таван орны эдийн засаг 2030 онд ч асуудалтай байх төлөвтэй байна. Учир нь доорх таван орны эдийн засаг түүхий эдийн үнээс шууд хамааралтай юм. Тиймээс энэ таван орныг эдийн засгийн аюултай бүсэд хамруулж байна. 

1. Хойд Солонгос 

Азийн хамгийн муу эдийн засагтай орны тоонд тус эзэнт улс багтаж байгаад гайхах зүйл ерөөс байхгүй. Коммунистуудын эрхшээлд байдаг Хойд Солонгос нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2016 онд сүүл мушгиж, 100 онооноос ердөө 2.3-ийг авчээ.  

Ингэснээр тус улс нь бизнес эрхлэхэд хамгийн таагүй орон болж буй. Иргэдэд нь хувийн өмчтэй байх эрх байхгүйгээс гадна нэг хүнд ногдох ДНБ ердөө 1800 ам.доллартай тэнцэж байна. 

Тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, гиперинфляцитай нүүр тулсан 2009 онд валютаа дахин үнэлсэн байдаг. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын шаардлагаар БНХАУ Хойд Солонгост худалдааны хориг тавьсан. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг ба дийлэнх нь нүүрс болон алт байдаг аж. 

2. Папуа Шинэ Гвиней

БНХАУ-ын эдийн засаг цойлж байх үеийг дагаж сэргэсэн орон бол Папуа Шинэ Гвиней юм. Тус улсад “Exxon Mobil” компани байгалийн хийн төсөл хэрэгжүүлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээд цэгтээ тулжээ. Ингэснээр өнгөрсөн онд тус улсын эдийн засаг урьд хожид байгаагүй ихээр тэлжээ. 

Гэхдээ тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2700 ам.доллартай тэнцэж байна. Азийн хөгжлийн банкны тайлангаас харахад, тус улсын эдийн засаг 2015 онд 10 хувиар өсөж байсан бол энэ жил ердөө 2.4 хувьд хүрэх нь. Харин ОУВС ирэх жил тус улсын эдийн засаг ердөө 1.4 хувиар өснө гэж таамаглаж буйгаа танилцуулсан байна.  

Түүхий эдийн үнэ уруудах үе нь Засгийн газрын зардал өссөн үетэй давхацсан нь тус улсыг их хэмжээний өртэй болгожээ. 

3. Монгол 

Монголын эдийн засгийн нөхцөл байдал Папуа Шинэ Гвинейгийнхтэй тун төстэй. Түүхий эдийн ханш өндөр байх үед Монголын эдийн засаг хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн байдаг. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том, алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7.8, 2015 онд 2.3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0.8 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ(2016 оны ДНБ-ий өсөлт 1 хувьтай тэнцсэн орч.).

Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг. 

4. Азербайжан

Азербайжаны орлого гэнэт өсөж, ядуурлаа бууруулж чадсан түүх бий. Гэхдээ тус улсын ДНБ-ий 40 хувийг газрын тос болон байгалийн хий бүрдүүлж байгаа нь төсвийг эмзэг болгож байгаа юм. 

Социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Азербайжаны эдийн засаг 2016 онд агших нигууртай. Харин 2017 онд ДНБ 1 хувиар өснө гэсэн таамаг бий. Тус улс Монгол болон Папуа Шинэ Гвинейтэй адилаар түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа засаж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай нүүр тулж буй. Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн байгууллагын чанараа сайжруулж, жижиг дунд бизнест зээл өгөх замаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж буй юм. Ингэснээр Азербайжаны эдийн засаг эрсдэлээ тараан байршуулах боломжтой болох гэнэ. 

5. Казахстан

Азербайжантай адил хуучин социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстаны эдийн засаг газрын тосны үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж байдаг. Тус улсын эдийн засаг 2015 онд ердөө нэг хувиар өссөн бол 2017 онд 0.7 хувиар өсөх төлөвтэй байна. 

Тусгаар тогтнолоо зарласнаас хойш Нурсултан Назарбаевийн удирдлагад байгаа тус улс БНХАУ-ын “Торгоны зам” төслөөс ихийг хүлээж байна. Тус улсын Засгийн газар мөнгөн тэмдэгтээ дахин үнэлж, бизнесийн орчинд шинэчлэл хийж буйгаа зарлаж, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа. Гэхдээ эрх зүйн орчин болон хүнд суртлаас болж хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа гэнэ. 

Тус улсын Ерөнхийлөгчийн “Kazakhstan 2050” хөтөлбөрийн хүрээнд тус улс 2050 он гэхэд ТОП 30 эдийн засагтай орны нэг болох зорилго тавьжээ.

Эх сурвалж: UB.LIFE 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.160.123)
    Монгол улсаа хөгжүүлье гэвэл Монгол хүн бүр дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой.
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 24 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 38 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 45 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 51 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 12 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 14 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top