x

“Гашуун Сухайт” боомтоор өдөрт 1100 автомашин нэвтэрнэ

“Гашуун Сухайт” боомтоор өнөөдрөөс эхлэн тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж, гарцаа нэмлээ хэмээн “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

Өмнө нь 1-2 эгнээгээр нэвтрүүлж байсан бөгөөд "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн долоо хоногт Бээжинд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч, Хятадын тал худалдан авалтыг эрчимжүүлжээ. Ийнхүү гурван гарцаар гарах болсноор өдөрт 1100 машин нэвтрэх  боломж бүрджээ.

Тодруулбал өнгөрсөн онд тус боомтоор өдөрт 1500 хүртэл тооны нүүрс, зэс тээвэрлэсэн машин  нэвтэрдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буурч, нүүрс тээврийн машины цуваа 120 км болж сунаж байсан. Ерөнхий сайд энэ сарын 13-нд тус боомтод  ажиллахад 22 км урт цуваа үүсч, жолооч нар хил нэвтрэхээр хүлээж байв. Тус боомтоор өдөрт Хилийн худалдааны 150, Зэсийн баяжмалын 200, ("Оюу толгой" ХХК) Нүүрс тээврийн 120 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.  Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна.

Боомтын нэвтрэх гарцыг нэмснээр "Эрдэнэс Таван Толгой", "Энержи Ресурс", "Таван толгой" зэрэг нүүрс экспортлогчид болон тэдэнтэй хамтран ажилладаг тээврийн компаниудын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top