Эдүгээгийн гадаад бодлогын үйлс шулуун дардан замаар эхлээгүйг хүлээн зөвшөөрнө. СССР-ийн дагуул явсан шинэ Монгол Улс гадаад бодлогодоо бараг цоо шинэ гэмээр зам мөр гаргаж, ардчилсан Монголоо дэлхийд таниулж, шинэ шинэ хөрш түнштэй болж, капиталист хэмээн хардаж харааж явсан тэр том ертөнцтэй харилцаагаа зөв төлөвшүүлэхэд багагүй амжилт олсон ба түүнийгээ ч тэр дор нь албажуулж, хуульчилсан. 

Манай улс түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалуудаа боловсруулж, хуульчлан, дагаж мөрдөж эхэлсэн нь 1994 оноос болно. Тэрхүү үзэл баримтлалуудыг 1996 онд УИХ-ын хоёр дахь сонгуулиар байгуулагдсан Ардчилсан хүчний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр анх удаа тодотгон хэрэгжүүлсэн, тэр нь дараа дараагийн шинэ УИХ-уудын үед уламжлал болон хэвшээд байна.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хоёр өөр улс төрийн хүчин ээлжлэн Засгийн газар бүрдүүлж байсан ч гадаад бодлогын нэгдмэл чанарыг ханган олон улсын харилцаанд нэн идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж чадсан. Шинэ зуунд олон улсын терроризмын эсрэг тэмцэл өрнөхөд Монгол Улс гярхай тусган авч, тэр тэмцэлд оролцохоор цэрэг армиа бэлтгэж, энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ өргөсөн нь гадаад бодлогын шинэлэг, зарчмын томхон алхам байлаа. Шинэ зуунд дэлхий дахин олон талчлагдаж, эдийн засаг-худалдааны харилцан шалтгаалцал, даяаршил, бүс нутагчлал эрчтэй явагдсан нь Монгол Улсын гадаад бодлогод боломж, сорилтын аль алиныг авчирсан. Эдийн засгийн буурай хөгжилтэйн гайгаар сорилт нь илүү мэдрэгдэж, түүнд зохицох гэж бид хүндхэн зам туулж байна. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл.

Төр, засаг ингэж олон солигдоход түүний үйл ажиллагааны салбаруудаас ганцхан гадаад харилцааны салбар л ямагт прогрессоор урагшилж, ямагт нэмэх үзүүлэлттэй гарч ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Гадаад харилцаанаас гадна батлан хамгаалах, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хууль цааз, байгаль орчин гэх мэт бүх салбарууд дээр би харьцуулж ярьж байна.

Орчин цагийн Монголын гадаад бодлогыг ойлгуулахын тулд онолын зарим тайлбар хиймээр байна. Гадаад орчин ба гадаад бодлогын уялдаа холбоо гэж заавал байж таардаг. Түүнийг хэрхэн хялбаршуулах ойлгуулахаа бодож бодож хүснэгт зохиомжиллоо.

Үүнийг дүгнэхдээ орчин – дүгнэлт – бодлого гэсэн схемээр авч үзэж болно.

Гадаад орчин

Хийх дүгнэлт

Хэрэгжүүлэх   бодлого

Эерэг

Харилцан хамаарал шалтгаалцал

Интеграцчилал

Даяаршил

Бүс нутагчлал

Мэдээллийн их урсгал

Бололцоо нээж байна

Асар их хурд шаардаж байна

Шинэ түнштэй ажиллах байнгын бэлтгэл

Ардчилал, зах зээл рүү шилжих гадаад   таатай нөхцөл бүрдүүлэх

Шинэ түншийн эрэл

Сөрөг

Орчны түргэн хувьсал

Олон улсын систем дэх шилжилт

Тодорхой бус байдал

Урьдчилан төсөөлөмгүй байдал

Сорилт

Болгоомжлол

Түгшүүр

 

Аюулгүй байдлаа сахин хамгаалахад чиглэсэн гадаад,дотоод бодлого   зэрэгцүүлэн явуулах хэрэгтэй

Асар их боломжин дунд асар их эрсдэл сорилтыг сөрөн ажиллах ёстой нь энэ хүснэгтээс харагдаж байна. Ухаалаг ажиллах, сэтгэх бодох, нягтлах, зөв илэрхийлэх, шуурхай ажиллахыг энд хэлж байна. 

Манай гадаад бодлого прогресссоор өсч ирсэн гээд дээр нэг удаа хэлчихсэн нь тоо чанарын хувьд ямагт тэлж өргөжиж нэмэгдэж ирлээ гэсэн үг юм. Орчин цагт гадаад бодлогын хувьд төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн дээр дараахи загварыг анхаарах хэрэгтэй болов уу. 

Гадаад   харилцааны шийдвэрлэх асуудал (Problems, Issues)

  • Шийдвэрлэх асуудлаа таних үйл явц

  • Шийдвэрлэх хувилбаруудаа сонгох үйл явц

  • Хувилбаруудаа үнэлэх

  • Шийдлийг шилж сонгох

 

Гадаад   бодлого боловсруулах үйл явц (Policy Development)

  • Судалгаа шинжилгээ

  • Бодлогын хувилбаруудыг сонгох

  • Бодлогын баримт бичиг боловсруулах

 

Гадаад   бодлогын шийдвэр гаргах үйл явц (Decision Making Process)

  • Шийдвэрийн хувилбаруудыг сонгох 

  • Шийдвэр хэрэгжүүлэх аргачилал

  • Шийдвэрийн төсөл боловсруулах

  • Шийдвэр гаргах

Гадаад   бодлого хэрэгжүүлэх үйл явц (Policy Implementation)

  • Хөтөлбөр

  • Төлөвлөгөө

  • Төсөл

Хяналт   шинжилгээ – үр дүн – үнэлгээ

Манай улсын гадаад бодлого дахь хоёр талын найрсаг харилцааны шатлалыг тогтоосон онтой нь ахмад дипломатч эрдэмтэн судлаач Б.Лхагва багш ийн гаргажээ. Oлон түншлэлийн харилцаа л яваад байдаг, үүнийг уншигчид тэр бүр ялгаж салгаж, ойлгодоггүй. Тийм учраас мэдээлэл мэдлэг олгох үүднээс бүх уншигчдад хамаатуулж би хэргээр эшлэж байна. Хүснэгтээс илүү ойлгомжтой харагдана.

1

Стратегийн түншлэлийн харилцаа

Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа

БНХАУ

2014

 

2

Стратегийн түншлэлийн харилцаа

ОХУ

2009

Япон

2010

Энэтхэг

2015

 

3

Иж бүрэн түншлэлийн харилцаа

Иж бүрэн түншлэлийн харилцаа

БНСУ

2011

ХБНГУ

2008

Турк

2005

 

4

Өргөтгөсөн түншлэлийн харилцаа

Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа

 

АНУ

2018

5

Өргөтгөсөн түншлэлийн харилцаа

Канад

2004

Австрали

2007

Казахстан

2007

Гадаад бодлого, гадаад харилцаанд цэгцлэх шаардлагатай, улам сайжруулах ёстой асуудал бий юү гэвэл бий. Тэр талаар уншигчдад аль юуг нь мэдээлэх ёстой вэ хэмээн бодож бодож дараахи тайлбарыг бичиж орууллаа.

Гадаад таатай орчин бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээрминий ажиллаж байсан салбарын манай дипломатчид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг давуулан биелүүлсэн байдаг юм. Үгүйсгэж болохгүй. Ганцхан жишээ: Европын Холбоотой татварын хөнгөлөлттэй монголын барааг нэвтрүүлэхээр “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдах чиглэлээр ГХЯ, Брюссель дэх ЭСЯ хангалттай ажилласан. Энэхүү хэлэлцээрийг Европын Холбооны бусад гишүүн улсуудаар батлуулах чиглэлээр ажиллаж дуусч байна. “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд Монгол Улс тэр хөнгөлөлтөө (гаалийн татваргүй 7700 нэр төрлийн бараагаа оруулах) эдэлж чадахгүй (одоо 20 орчим нэр төрлийн бараа гаалийн татваргүй орж байгаа) үр дүн нь тун тааруухан байгаа нь бас үнэн. Хэрэв тийм байгаа бол манай эдийн засаг, бизнес, худалдаа эрхэлдэг нөхөд хариуцлагыг нь хүлээх ёстой юм. 

Хятад руу 100 км урт цуваагаар оочирлож буй нүүрс ачсан машинуудын тухайд ч бас ингэж ярих ёстой юм. БНХАУ нь ногоон эрчим хүч рүү шилжсэн, түүхий нүүрс түлж цахилгаан гаргахаа больж буй, тэр нь төрийн бодлого нь. Харин манайхан шороотой цэвэрлээгүй нүүрсээ зарах гэж үхэлддэг, заавал ав гэнэ, авахгүй гэвэл хоёр улсын харилцаа руу татаад аваад ирнэ, УИХ, Засгийн газар дээр бөөн асуудал болгоно, ГХЯ нөгөөхийг нь борлуулах гэж Гадаад харилцааны сайдаа илгээнэ, гуйлгана, гуйна, нүүрээ түлнэ. Ерөөсөө нүүрс ухаж гаргаад Хятад руу машинаар зөөхөөс өөр экспорт эрхлэхгүй хэмээн Монгол даяараа үгсээд тохирчихсон аятай аяглахыг нь гадаад харилцааны өнцгөөс би хурцаар шүүмжлэх ёстой гэж үздэг. 

Эдийн засаг хөгжүүлэх гадаад таатай нөхцлийг нь төр засгаас даалгасан ёсоор ГХЯ бүрдүүлж өглөө, чадлаа, тэгээд эдийн засгаа хөгжүүлэх эрх нь нээлттэй байна. Тэгээд хөдөл л дөө. Юуг нь хүлээсэн юм бэ, монголчууд аа? Ийм таатай гадаад орчин үүлэн цоорхойн нар шиг байж бас болно шүү дээ!

О.Баярхүү /baabar.mn/