x

Халамжийн төр VS Хууль ёс

“Хууль яагаад төрийг сайн үйл хийхийг нь болиулах ёстой гэж?” гэсэн бодлоор тугаа хийсэн нийгэмд харш этгээдүүд хууль болоод хуулийн зарчмыг буруушаадаг. Тэд хууль журмыг сахин хамгаалдаг төрийг халамжийн төрөөр солихыг дэмждэг. Халамжийн төр гэдэг нь нийтэд тустай гэж үзсэн юм бүрийг хийх эрх мэдэл, хүч чадалтай төрийг хэлнэ. Нийтийн сайн сайхныг авчирхаар зориг шулуудсан удирдан захирагчийг нэг муу цаас зогсооно гэж байхгүй. Төрийн хэрэгжүүлж буй нийтэд тустай үйл хэргийг эсэргүүцэх тэрс үзэлтэн бүрийг өршөөлгүйгээр хядах ёстой бөгөөд хүртэх ёстой шийтгэлийг нь ямар ч хууль журам зогсоохоосоо өнгөрсөн хэмээн тэд хэлнэ.

Халамжийн төрийг дэмжигчдийн үзэл бодлыг нийтийн, харин хууль ёсыг эрхэмлэгчдийнхийг хувиа хичээгчдийн үзэл бодол хэмээн нэгэнт нэрлэж заншжээ. Үнэн хэрэгтээ халамжийн төрийг дэмжигчид бол нийгмийн бус, бусдыг хүлцэн тэвчдэггүй фанатикууд юм. Төр өөрсдийнх нь зөв, тустай гэж үзсэн бүхнийг хийх болно гэх нь тэдний идеологи. Юуг зөв, юуг буруу гэж үзэх вэ гэдэг дээр ямар нэгэн маргаан дэгдэнэ гэх боломжийг тэд бүхэлд нь үгүйсгэнэ. Ариун гэгээн дарангуйлагч нь тэдний хийж хэрэгжүүлэхээр сонгосон бүгдийг нь гүйцэтгэнэ гэдэгт дарангуй засаглалыг шүтэгч тэрхүү хүмүүс бат итгэсэн байдаг. Төвлөрсөн төлөвлөгөөг дэмждэг тэдний бодож санаж буй зүйл бол бусдын бус зөвхөн өөрсдийнх нь төлөвлөгөө. Тэд ямар ч маргаан мэтгэлцээн өрнүүлэх сонирхолгүй агаад энэ мэт санааг шууд үгүйсгэнэ. Халамжийн төр болоод төвлөрсөн төлөвлөгөөний ямар ч дэмжигч бол потенциал дарангуйлагч. Түүний төлөвлөж байгаа зүйл бол бусдын эрхийг булааж авах бөгөөд өөртөө болон өөрийн найзууддаа хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгөх юм. Тэрхүү потенциал дарангуйлагч жирийн иргэнийг ярьж сэнхрүүлэн өөртөө татахаас илүүтэй алж устгахыг л илүүд үзнэ. Энэ мэт хүмүүс хууль болоод хуулийн процедурыг дээдэлдэг хөрөнгөтний нийгмийг хараахынхаа сацуу хүчирхийлэл, цус асгаруулах явдлыг шүтнэ.

Хууль ёсыг сонгох уу, халамжийн төрийг сонгох уу гэх асуулт эрх чөлөөтэй байхыг хүсэж байна уу үгүй юу гэх асуулттай агаар нэг. Абсолютизмыг дэмжигчид өссөөр байсан авч эцэст нь хууль ёсыг сахих явдал Барууны соёл иргэншилд зонхилсон. Хууль ёс, Үндсэн хуулиар хамгаалагдсан хязгаарлагдмал төр гэдэг Барууны иргэншлийн таних тэмдэг. Капитализмын бий болгосон гайхамшигт ололт амжилт хийгээд ардчилсан тогтолцоог хүнд төрөлхтөнд авчирсан зүйл бол хууль ёс билээ. Тоо хэмжээ нь тогтвортойгоор өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүй сайн сайхныг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн зүйл бол хүний амь нас, хувийн өмчийг хамгаалсан хуулийн тогтолцоо юм. Капиталист улс орнуудад аж төрөн сууж буй олон нийт өнөөдөр өмнөх үеийнхээ хүмүүсийн хэзээ ч хүртэж байгаагүй зүйлсийг эдэлж хэрэглэж байна.

Людвиг фон Мизесийн “Социализм: Эдийн засгийн болон Социологийн дүн шинжилгээ” номын хэсгээс.

Орчуулсан: Х.Билгүүнбаяр /mises.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 46 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 8 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 49 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 59 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 6 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 35 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top