x

Ж.Баяраа: Хятад, Солонгос, Монголчууд хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж байна

Барилгын инженер, зэвсэгт хүчний бэлтгэл ахмад, Ж.Баяраатай ярилцлаа. Барилгын цэргээс ажлын гараагаа эхэлж, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, геологи уул уурхайн салбарт 36 жил ажиллаж байгаа, барилгын инженер юм.

-Бетон зуурмаг болон асфалть бетон зуурмагт хэрэглэх элс, дайрганы химийн найрлагын стандартыг та санаачлан боловсруулж, батлуулсан. Энэ стандартыг яагаад боловсруулж нийтийн хүртээл болгох болсон бэ?

-Барилгын инженер гэдэг хүн бол олон зуун мянган хүний амь нас, олон арван сая ам.доллараар тооцогдох эд хөрөнгөтэй холбоотой ажил хийдэг тул олон талын мэдлэг, мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чаддаг байх ёстой. Эс бөгөөс инженер хүний алдаанаас болж улс эх орон, ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учруулах мэргэжил тул ямагт өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж байх ёстой. Иймд Орон сууц, инженерийн барилга байгууламжуудын нийт массын 80%-ийг бүрдүүлдэг элс, дайрганы хими, физик, механикийн стандартуудыг олон жилийн өмнөөс уйгагүй судалж Япон, Герман, Солонгос, Хятад, Орос зэрэг орнуудаар явж багагүй ихийг судалж мэдсэний үндсэн дээр энэ чиглэлийн стандартуудтай ноцолдож эхэлсэн юм.

-Элс дайрганы химийн стандарт гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Магадгүй мэдэхгүй хүнд бол ойлгомжгүй санагдаж магадгүй. Нөгөө талаасаа барилга байшин гэдэг бол хүний өмч, цаашилбал амь настай ч холбоотой. Тэгэхээр барилга барьж байгаа материал нь ч барилга өөрөө ч найдвартай, баталгаатай байх ёстой гэдэг үүднээс стандарт чухал байх?

-Физик, механик, химийн хуулиудыг даган мөрдөж орон сууцнууд, зам барилга, инженерийн барилга байгууламжуудаа барихгүй бол ямар ч насжилт байхгүй, олон арван жил хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй балгасууд барьж болохгүй шүү дээ. Энэ чинь өөрөө хүний амь настай ч холбоотой. Стандартаа баримтлахгүй бол нэг газар хөдлөлт болоход л үй олноороо амь насаа алдах ч нөхцөл байдал үүсч болзошгүй. Бүр газар хөдлөлт болоогүй байхад ч стандартын бус барьснаас болоод аандаа цуурч, хагарал үүсэх, нурж унах эрсдэлтэй барилгууд ч Монголд олон байна.

-Таны боловсруулсан стандартанд элс дахь кварцын агуулга SiO2 88,2%-тай байхаар заажээ. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Элсэн дахь кварц нь туйлын хатуу биетүүд, Моссын шаталбараар 7-д ордог монголоор цахиур, оросоор кварци. Энэ нь тухайн орон сууцны бат бэхийн чанарыг илтгэдэг. Өндөр хөгжилтэй оронд SiO2 –ыг 97%-тай хэрэглэж байгаа. Ядуу буурай орнуудад хэрэглэдэг хамгийн доод норм болох 88,2%-иар стандарчилж өгсөн.

-Уулын дайрганы химийн найрлагын доод хэмжээг яаж тогтоож өгсөн бэ?

-Уулын дайрганы марк 1000-1400 байх ёстой. Ийм байхын тулд дайрган дахь SiO2 өндөр байх ёстой. Мөн л ядуу буурай орнуудын хэрэглэдэг хамгийн доод норм 73,42%-р стандартчилсан.

-Яагаад хамгийн доод буюу ядуу буурай оронд хэрэглэдэг стандартыг хэмжүүр болгосон гэж. Үүнээс өндөр байж болдоггүй юм уу?

Хариулт: Цемент, арматур, барилгын металл хийцүүд, элс, дайрга нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдлыг шууд хангаж байдаг. Өөрөөр хэлбэл УМХ-ынханы өдөр тутмын хяналтан дор байдаг онц чухал түүхий эд материал. Гэвч манай улс барилгын шинжлэх ухаан, Геологийн шинжлэх ухаануудаа огт хайхраагүй учраас элс, дайрганы үйлдвэрлэлүүдэд төрөөс ямар нэгэн тусламж дэмжлэг байхгүй учир ядахдаа ядуу буурай орнуудын мөрдөж байгаа стандартыг батлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Гэтэл энэ стандартыг ч баримтлахгүй барилга байшин бариад байгаа гээд бод доо. Энэ стандартыг хангахаар элс дайрга маш ховор. Өнөөдөр бараг барилгын компани болгон ашиглаж байгаа Туул голын ай савын элс, дайрга ч энэ стандартыг хангахгүй.

-Энэ стандартын дагуу бол одоо жишээлбэл Туул голоос шууд олборлосон, элс, дайргаар ч барилга барьж болохгүй гэж байна. Одоо тэгэхээр Туул голын ай сав газраас элс, хайрга авч байгаа компаниудын үйл ажиллагааг хааж  ёстой юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ одоо ч олборлолт явуулж л байгаа шүү дээ. Зогсох нь зогсож, хаагдах нь хаагдах ёстой уг нь. Хятад, Солонгос, Монголчууд нийлж сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж Улаанбаатарчуудад мөн ч их гай тарьсан даа.

-Энэ стандартад нийцүүлэхийн тулд ААН-үүд юу хийх ёстой вэ?

- Олзворлож байгаа элсээ Олон улсад хэрэглэгдэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88,2%-д хүргэх ёстой. Органик бодис болох шороо, тоос тоосонцорын хэмжээг 1м3 элсэнд 0,1%-иас ихгүй байх ёстой. Харамсалтай нь тэр бүр энэ стандартыг хангаж чадахгүй байна.

-Тэгээд одоо яах ёстой вэ. Жишээлбэл, төрийн байгууллагууд энд ямар арга хэмжээ авах ёстой вэ, хяналт тавьж чадаж байна уу?

-Түгээмэл тархацтай Ашигт малтмалын лицензүүд, Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, Тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталж олгож байх ёстой.

-Шинээр батлагдсан элс, дайрганы химийн болон ширхэглэлийн стандартын талаар цаашид юу хийх бодолтой байна?

-БХБЯ, ЗТХЯ, УМХГ, ОБЕГ, ЭХЯ, НЗДТГ, ШӨХТГ зэрэг хариуцсан яам, агентлагуудтай хамтарч сургалт, семинар зохион байгуулж дээрх стандартын ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах хүсэлтэй байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: tusgaar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top