x

Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Би “зэвүүн” хатан болсон

Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино эх орончдын өдрөөр буюу ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Тус кинонд хийлч, СТА Ч.Дэлгэрцэцэг хатны дүр бүтээсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Түүнтэй уулзаж түүхэн кинонд тоглосон сэтгэгдлийг хуваалцлаа.

-Дээгий түүхэн кинонд тогложээ гэхээр үзэгчдэд нэг л бууж өгөхгүй байх шиг. Түүхэн кинонд тоглох хувь хэрхэн тохиов?

-Анх киноны маань найруулагч надад санал тавьсан. Би анх киноны зохиолоо уншаад цочирдсон шүү. Үнэхээр Манж амбаныг өөртөө дурлуулаад “будаа болгож” байгаа гайхмаар зохиол байсан. Уншаад л шууд “Би яаж чадах юм бэ” гээд шууд үгүй л гэсэн. Гэсэн ч “Дээгий чи чадна. Чиний чөлөөтэй байдал чинь яг тохирно” гэж найруулагч их ятгасан л даа.

-Та хөгжимчин хүн. Таны мэргэжлээс кино урлаг хол санагдав уу? Кино уран бүтээлчид ер нь ямархуу хүмүүс байх юм.

-Зураг авалтын талбайд очоод ажиллахаар киноны уран бүтээлчид үнэхээр гоё хүмүүс байна лээ. Би анх удаа киноонд тоглож байгаа “нялх хүүхэд” шүү дээ. Тийм учраас хүн бүр надад зааж, зөвлөж байлаа. Тухайлбал МУГЖ Гүрсэд ах маань маш сайн тусалж дэмжсэн шүү.

-Найруулагчдаа нэлээд загнуулав уу? Эсрэгээрээ эвлэгхэн жүжиглэв үү?

-Уйлах инээхээс гадна тэрнээс цааш дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргадаг хэсэг бий. Энэ хэсгийн зураг авалт дөрөв, таван удаа хойшилсон. Зураг авах гээд л бэлдэж бэлдэж эхлэнгүүт найруулагч “Болоогүй байна, буцъя” гэнэ. Ийм байдлаар дөрөв, таван удаа буцахаар үнэхээр шантардаг юм билээ. Зураг авалтын талбайд удчихсан байсныг хэлэх үү, нээрэн л “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр би энд юу хийж яваа юм бэ гэж хүртэл бодогдсон. Бүх зурагнуудаа авхуулсан байсан тул буцах газар байгаагүй. Найруулагч маш мундаг ажилласан. Түүнийг үнэхээр үнэлсэн. Юмыг үнэхээр санаандаа хүртэл хийж байж амарна. “Дээгий уйл” гэхээр нь уйлна. Тэгэхээр “Үгүй чи уйлаагүй байна” гэнэ. Жүжиглэнэ гэдэг “аймшигтай” үнэн юм байдаг юм билээ. Хэзээ ч худлаа байж болохгүй, боломжгүй. Зүрх сэтгэл, судсаараа мэдэрч байж л тоглосон доо.

-Цоглог, эрч хүчтэй, халуухан хийлч бүсгүй энэ удаад даруухан үзэсгэлэн гоо Монгол хатны дүрд хувирсан гэв үү?

-Тиймээ, Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүр. Манжууд хамгийн аймшигтай том ноёд байсан. Манж хэзээч Монгол зүг рүү явдаггүй. Гэтэл Монгол хатанд дурлаад түүн дээр очиж бие сэтгэлийн таашаал эдэлдэг тухай өгүүлнэ. Монгол хатан ухааныг гаргаж өөртөө дурлуулдаг дүр л дээ.

-Монгол хатны дүрийг сэтгэлдээ хүртэл гаргаж чадсан уу?

-Миний хувьд ар, өврөөс нь хаанаас нь ч харсан монгол хүн юм чинь нэг тийм “зэвүүн” хатан болсон /инээв.сур/. Кинон дээр бараг солиордог хэсэг гардаг. Уйлах цаашаа. Камерийн өмнө жүжиглэх ч цаашаа. Дотоод сэтгэл мэдрэмжийг гаргах хэсэг байсан. Тэрийг гаргах л үнэхээр хэцүү байсан. Үүн дээр найруулагч ид шид гаргаж намайг яг л ховстож байгаа юм шиг үнэн жүжиглүүлж чадсан.

-Манжийн дарлалын үед Монголчуудын амьдрал үнэхээр хүнд байжээ гэх эмзэлэл төрсөн болов уу?

-Хүн түүхээ илүү сайн мэдээд, дотор нь ороод сонирхоод ирэхээр улам илүү эх орноо хайрлах, өнөөдрийн амьдралыг хайрлах сэтгэгдэл төрдөг юм билээ. Манай залуусын өмнө нь хийсэн гайхалтай түүхэн кинонууд бий. Тухайлбал “Байтаг богд”. Үүнийг үзсэний дараа “Алив ээ, Монголчуудаа бид өнөөдөр хичнээн аз жаргалтай амьдраад байгаа юм бэ” гэдэг бодол төрж байсан. “2000” киног үзсэний дараа ч гэсэн өнөөдрийн энэ Монголыг яаж бий болгосон юм бэ, өнөөдрийн амар амгалан, аз жаргал тийм ч амархан ирээгүй юм шүү гэдэг санааг залуучууд олж аваасай гэж хүсч байна.

-Саяхан хошин шогт тоглоод амжсан байна билээ. Одоо харин дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх бодолтой байна уу?

-Гадаадад дуулдаг, бүжиглэдэг, уран нугардаг магадгүй үхдэг, сэхдэг байх ёстой. Тэгж байж тэр хүн тайзны хүн байх ёстой гэдэг. Монголд харьцангуй нэг чиглэлээр ойлгодог. Миний хувьд урлагийн “гал тогоонд” олон жил боллоо. Одоо бол өөртөө таашаалтай, өөрийн хийе гэж хүссэн зүйлийг  л хийж байна. Уран бүтээлийн санал болгонд хүч үзэхэд бэлэн байгаа. Кино урлаг хамгийн гайхамшигтай гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Хэрэв надад цаашид санал ирвэл ямар ч дүр байсан ажиллах сонирхолтой байна.

Г.Тэгшсүрэн

shuud.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 5 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top