x

Капиталын эмзэг ертөнц

Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн аугаа нээлт бол мөнгө гэдэг. Мөнгө байгаагүй бол соёл иргэншил үүсэхгүй байсан ч гэх. Хүн биет хөрөнгөө биет бус зүйлээр (зоос, цаасаар) солиод буцаагаад биет хөрөнгөд хувиргах боломжийг зөвхөн мөнгө олгосноор хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгджээ. Мөнгө гучаад мянган жилийн өмнө анх үүсчээ.

Харин дөнгөж 600 жилийн өмнө Бельгид анх үнэт цаас (stocks) бий болсноор мөнгөний үнэ цэнийг хэмжээнээс нь гадна, хугацаагаар нь үнэлэх болов. Хуримтлалтай хэсгийнх нь мөнгийг хэрэгцээтэй хэсэгт нь урт, богино хугацаагаар ашигтайгаар шилжүүлдэг зуучлах үйлчилгээ бий болж санхүүгийн зах зээл үүсэв. Энэ зах зээл сүүлийн зуун жилд улам хүчээ аван хөгжин томорч, эдүгээ хүн төрөлхтний бүтээн байгуулах үйлсийг хөрөнгийн биржийн оролцоогүйгээр төсөөлөх аргагүй болоод байна.

Санхүүгийн зах зээлийг нэг жил хүртэлх хугацаатай буюу мөнгөний, нэг жилээс урт бол хөрөнгийн зах зээл гэж ангилдаг. Компаниуд мөнгөний зах зээлээс зээл авч хүү төлдөг бол, хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа зарж, ногдол ашиг тараадаг.

Манайд саяхан болтол бүх бизнес мөнгөний зах зээлээс буюу арилжааны банкнаас зээл авах замаар санхүүжилт босгож ирлээ. Сүүлийн хэдэн жилд цөөн компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж (listed) хөрөнгө босгож байна. Компаниуд бас гадаадын нэг, зарим нь бүр хоёр ч хөрөнгийн биржээс (dual listed) олон зуун сая долларын хөрөнгө босгожээ. Гэхдээ том хөрөнгө босгохын хэрээр том хяналтад ордог жамтай.

Хувьцаагаа зарж хөрөнгө босгох нь

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн хоёр жилийн дотор хоёр дахин өсч, 2.5 их наяд төгрөг болсон нь ДНБ-ий 9 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн 2018 оны эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээл 17.2 их наяд төгрөг болсон нь ДНБ-ий 62 хувьтай тэнцэж байна. Ийнхүү манай улс эдийн засгийнхаа 70 хувьтай тэнцэх санхүүгийн хөрөнгөтөй болсноос, мөнгөний зах зээлийнх нь хөрөнгийнхөөс 7 дахин том байна. Хөрөнгийн зах зээл өсөх орон зай маш их гэсэн үг.

Манай компаниуд дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож сурч байна. Жишээ нь Монголиан Майнинг Корпорайшн Хонгконгийн биржээс 670 сая ам. долларын хөрөнгө босгов. Петроматад компани Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарав. Хоёр өөр орны хөрөнгийн биржээс зэрэг мөнгө босгосон компани ч байна. Саусгоби Сэндс компани Хонгконг болон Торонтогийн, Туркойз Хилл (Оюутолгой компани 66 хувийг эзэмшигч) Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарч хоёулаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Мөн Эрдэнэ Ресурс компани Торонто, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргав. Эдгээр компаниуд бүгд л уул уурхайн салбарынх, учир нь энэ салбарт хайгуул, олборлолт явуулахад эхлээд асар их хөрөнгө оруулалт шаарддаг.

Энэ компаниуд хөрөнгийн бирж дээр ийнхүү анхдагч хувьцаагаа гаргаж (IPO) хөрөнгө босгохын тулд маш том хариуцлага хүлээдэг. Учир нь тухайн компанийг оруулсан хөрөнгийг нь өсгөж ашгаа өгч чадна гэж хувьцааг нь худалдан авагчид (хөрөнгө оруулагчид) үзэж буй хэрэг. Зарим нь компанийн үнэ цэнэ өсөхөөр хувьцааны үнэ өснө, тэр үед нь хувьцаагаа зарж ашиг унагаана гэж тооцдог.

Хөрөнгийн биржийн үүрэг бол тухай компанийн холбогдолтой бүх мэдээлэл үнэн зөв байх, мэдээлэл бүх хөрөнгө оруулагчдад нэгэн зэрэг хүрсэн байх, санхүүгийн тайлангаа улирал бүрийн эцэст цахим хуудсанд тавьсан байхыг шаардах, мөрдүүлэхэд оршдог. Торонтогийн бирж уурхай руу нь мэргэжлийн шинжээчийг нууцаар илгээж газар дээр нь олборлолттой танилцаж, эрдсийн дээжний хараат бус лабораторийн үнэлгээг дахин шалгуулдаг жишээтэй.

Учир нь биржээс босгож буй хөрөнгө бол маш олон хувь хүний, эсвэл хөрөнгө оруулалтын тусгай сангууд, ялангуяа аль нэг улсын тэтгэврийн сангийн мөнгө байдаг. Гадаадын биржид бүртгэлтэй бүх компаниуд олон нийтэд нээлттэй учир хэн ч хувьцааг нь худалдан авч, зарж болно. Монголын иргэд, түүний дотор тухайн компанийн монгол ажилчид нийлээд хувьцааг нь авсан компани олон бий. Жишээ нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Аспайр Майнинг компанийн 32 хувийг өнгөрсөн намар монголын иргэн Ц.Цэрэнпунцаг худалдан авчээ.

Биржийн анхдагч үүрэг нь хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалдаг. Бирж бас хувьцаагаа гаргасан компанийг ил тод байх, үйлдвэрлэл явуулж буй газар, улс орондоо нийгмийн хариуцлага хүлээдэг, байгаль орчныг нөхөн сэргээдэг байхыг шаарддаг.  Энэ бүх шалгуурыг хангах нь хувьцаат компанидаа ч ашигтай. Зөвхөн тэгж л компанийн үйл ажиллагаа хэвийн байж, хэрэгтэй бол нэмж хувьцаагаа гарган, дахин хөрөнгө босгох баталгаа болдог. Тийм учраас Монголд ажиллаж буй, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, орон нутгийн ард иргэдтэй уулзаж, ажлаа танилцуулж, шаардлагатай бол тэдэнд тусламж дэмжлэг үзүүлдэг. Үүгээрээ хаалттай, нэг эзэнтэй зарим компаниас эрс ялгаатай.

Хувьцааны үнийн мэдрэмж

Хувьцаат компаниудын үйл ажиллагаанд хувьцааных нь үнэ маш чухал үүрэгтэй. Үнэ тогтвортой эсвэл өсөлттэй байгаа бол тухайн компанийн үйл ажиллагаа сайн яваа гэсэн үг. Компани бүх хувьцаагаа бүхлээр нь биш хэсэгчлэн гаргадаг учраас өмнө нь гаргасан хувьцааны хоёрдогч зах зээл буюу хамааралгүй этгээдүүдийн хооронд хувьцааг нь худалдаж, худалдан авч буй үнэ нь дараагийн хувьцаагаа гаргах суурь нь болдог.

Тухайн компанийн хувьцааны үнэ хөрөнгө оруулагчдын хүлээлтийг илэрхийлдэг. Санхүүгийн судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ) хөрөнгө оруулагчдын өмнөөс тухайн компанитай холбоотой бүх мэдээллийг олж авч, тайлбарлах үүрэгтэй.  Тийм учраас аль нэг хувьцаат компанийн тухай ХМХ-ээр цацагдаж буй мэдээ, судалгаа нь үнэн зөв байх ёстой. Аль нэг алдаатай мэдээлэл, тухайн компанийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, хувьцааны үнийг огцом унагадаг.

Өнгөрсөн оны 11-р сарын 28-нд Bloomberg ТV Mongolia сувгаар “Саус Гоби Ресурс” дефолт зарлалаа гэсэн гарчигтай “Овоот толгойд олборлолт хийж байгаа энэ компани “China Investment Corporation (CIC)”-д 11-р сарын 19-нд багтан төлөх ёстой 41.8 сая ам. долларын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй байна… Компани нь эргэн төлөх нөхцлөө хүлээн зөвшөөрөөгүй учраас дефолт зарлах нөхцөл байдал бүрдсэн…” гэж мэдээлэв. Төдөлгүй zindaa.mn вебсайт дээр энэ “компани дампуурлаа зарласан” гэж мэдээлэв.

Энэ мэдээ нь 786 сая тонн коксждог нүүрсний нөөц бүхий орд газар олборлолт явуулж буй 500 хүн ажилладаг компанийн хувьцааны үнийг унагаж, үйл ажиллагаанд нь нөлөөлж түлш, хүнс, хувцас гэх мэт хэрэгцээг нь хангадаг 270 нийлүүлэгчдийг сандаргаж, зарим нь төлбөрөө түрүүлж нэхэхэд хүргэжээ. 

Бодит байдал дээр CIC нь өөрөө тус компанийн хөрөнгө оруулагч бөгөөд өгсөн зээлийнхээ төлбөрийн нөхцлөө үлдсэн 25 жилийн турш яаж авахаа нарийвчлан тодруулах үүднээс энэ удаагийн эргэн төлөлт цагтаа хийгдэхгүй гэсэн мэдээллийг тухайн хөрөнгийн биржийн шаардлагааар вебсайтдаа тавих ёстой байдгийг монголчууд дээрх байдлаар буулгажээ.

Монголчууд бид төлбөрийн дефолт, компанийн дампуурал хоёрыг ялгаж салгахын оронд адилхан юм шиг ойлгож, мэдээлсэн нь тус компанийн хөрөнгө оруулагчид, түүний дотор тодорхой хувьцааг нь эзэмшдэг ажилчдынх нь хувьд багагүй сандрал үүсгэв.

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан компани нь бусдын хөрөнгийг авч ашиглаж байгаа учир үйл ажиллагаа нь шилэн дотор мэт ил тод харагдаж, өчүүхэн алдаа, буруу зөв мэдээлэл гарвал зах зээл ямар хурдан хариу барьдаг, хөрөнгийн зах зээл ямар эмзэг ертөнц болохын нэгэн жишээ энэ юм.

Хөрөнгийн зах зээлийг Монголд хөгжүүлэх, түүний тулд бүх оролцогчид зөв мэдээлэл, зохих боловсролтой болох цаг иржээ.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.247)
    Izm bol zugeer l tunhag hooloor yarval yamaanii mahtai shol
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 10 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 51 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 2 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 8 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 37 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top