x

Бриан Айлвард: Найз охиноо тамхинаас гаргахын тулд комедиан болсон

Хошин урлагийн стэнд ап төрлөөр уран бүтээлээ туурвидаг Канадын алдартай комедиан Бриан Айлвард өнгөрсөн долоо хоногт Монголд өөрийн шоугаа хийсэн. Түүнтэй тоглолтынх нь өмнө ярилцлаа.

-Та өмнө нь Монголын тухай ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Би Монгол Улсад ирэхийнхээ өмнө танай орны тухай маш бага мэдээлэлтэй байсан. Чингис хааны тухай болон маш том бөгөөд уулархаг газар нутагтай гэдгийг мэддэг байлаа. Мөн монгол морь маш хурдан, монголчуудын дунд морины соёл маш өндөр хөгжсөнийг мэднэ. Гэхдээ би Монголын тухай “гүүгл”-ээс хайлт хийхийг хүсээгүй. Өөрөө зочилж, өөрийн нүдээр таньж мэдэхийг хүссэн.

-Онгоцноос буугаад ямар мэдрэмж авсан бэ. Таны төсөөлснөөс хэр өөр байв?

-Монголд ирээд 48 цагаас ч бага хугацаа өнгөрч байна. Энэ бол маш бага хугацаа. Би онгоцны буудлаас гараад таксинд суухад Монголын таксины жолооч нар маш хөгжилтэй хүмүүс юм шиг санагдсан. Монголчуудын зан харилцааг харахад маш ёс суртахуунтай, хүчирхэг хүмүүс гэсэн сэтгэгдэл төрсөн. Мөн Чингис хааны морьт хөшөөт цогцолборт очоод Монголын уудам тал нутгийг өөрийн нүдээр харж мэдрэх сайхан байсан. Би Канад хүн. Манай орон Монгол Улстай адил том газар нутагтай.

-Та стэнд ап чиглэлээр дагнан 13 жил уран бүтээлээ туурвиж байгаа гэсэн. Хэрхэн комедиан болсон түүхээ хуваалцаач?

-Миний төрж өссөн Канадын хотод стэнд ап комеди клуб байгаагүй. Би 10 гаруй жилийн өмнө БНСУ-д англи хэлний багшаар ажиллаж байсан. Тухайн үед найз охин минь “Би нэг сар огт тамхи татахгүй байвал чи стэнд ап комеди ярих уу” гэсэн. Учир нь намайг байнга хөгжилтэй зүйлс, элэглэл ярьдаг байсан болохоор комедиан болж чадна гэж бодсон байх. Тэгээд найз охин минь хэлсэн дээ хүрсэн учир би нэгэн уушийн газар, согтуу америк цэргүүдийн өмнө хошигнол ярьсан.

Тэр үед би 31 настай байсан. Тухайн үед өөрийгөө комедиан болоход хэт хөгшин гэж боддог байлаа. Гурван сарын дараа би Канадын Торонто хот руу нүүсэн. Тэнд нэг жил амьдрахдаа орой болгон тайзан дээр гарч комеди ярих болсон. Би эхнэртэйгээ гэрлэснийхээ дараа ахин БНСУ-д ажиллахаар болж,  эргэж Сөүл-рүү нүүсэн. Би тухайн үед хангалттай их мөнгө олдоггүй байсан учир буцаж БНСУ явах шийдвэр гаргасан. Тэнд үргэлжлүүлэн комеди ярихыг хүссэн. Мөн стэнд ап сонирхдог, үздэг залуус байсан учир БНСУ-д “Стэнд ап Сөүл” комеди клубээ байгуулсан. Ийн Сөүл хотод гурван жил англи хэлний багшаар ажилласан. Тэнд байхдаа амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө, ярих материал цуглуулж чадвал мэргэжлийн комедиан болж чадна гэж бодсон.

Тэгээд 2010 онд буцаж Торонто хот руу нүүсэн. Англи хэлний хичээл заахаа болиод мэргэжлийн комедиан болсон. Миний хувьд комедиан болоход хамгийн тохиромжтой гурван хот бол Торонто, Нью-Иорк, Нью-Ингланд. Яагаад гэвэл дээрх хотуудад орой бүр 3-4 шоунд орох боломжтой.

-Комедиан болсноороо найз охиноо тамхинаас бүрэн гаргаж чадсан уу. Та хоёр хуримаа хийсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ одоо би шинэ эхнэртэй (инээв). Яагаад гэвэл анхны эхнэртэйгээ гэрлэснийхээ дараа би ихэнх цагаа гэр бүлдээ бус комедид зарцуулдаг байсан. Ялангуяа комедианууд маш урт хугацааг аялан тоглолт хийж гэрээсээ хол өнгөрүүлдэг. Тиймээс гэр бүлийн тогтвортой харилцаагаа хадгалах маш хэцүү.

-Канадад стэнд ап комеди хэр өндөр хөгжсөн бэ?

-Миний анх эхэлж байсан 13 жилийн өмнөхтэй харьцуулбал үзэгчид энэ төрөлд дуртай, шимтэн үздэг хэвээрээ байгаа. Харин юу өөрчлөгдсөн бэ гэвэл комедианууд тайзан дээр ярьдаг зүйлээсээ бага зэрэг эмээж эхэлсэн. Учир нь үзэгчид маш эмзэг болсон. Комедиануудын ярьж буй хошигнолд цензур тавьдаг болсон. Үүнээс улбаалан Канадын хоёр комедиан шүүхэд дуудагдсан. Комедиануудыг тэдний ярьдаг хошигнол, уран бүтээлээс нь болж, шүүхэд өгөх бол үнэхээр солиотой үйлдэл. Нэг өгүүлбэрээр хэлэхэд үзэгчид хувь хүний үг хэлэх эрхэд халдах гэсэн хандлага бий болсон. Үүнийг зарим хүн энэ салбарын хөгжил гэж хардаг. Харин миний хувьд энэ үйлдэл бол ухралт.

-Таны сэтгэлд хамгийн тодоор үлдсэн комеди клуб, тайзыг нэрлээч?

-Би БНСУ-д комеди ярьж эхэлсэн. Мөн тэнд англи хэл дээрх стэнд ап комеди шоуг эхлүүлсэн болохоор Өмнөд Солонгос миний замналд маш их ач холбогдолтой байсан. Би өмнө нь Ирландад тоглолт хийж байсан. Манай гэр бүл Ирланд гаралтай. Тиймээс манай удмын өмнөх үеийнхэн амьдарч байсан нутаг учир тэнд очих маш сайхан байсан. Мөн Монгол надад маш их таалагдлаа. Монгол Улс миний тоглолтоо хийж буй 24 дэх орон. Би заавал ахиж Монголд ирж, хөдөө аялахыг хүсч байна. Би эхнэртээ хамт Монголд ирье гэж хэлсэн. Би загас барих дуртай. Монголд ахиж ирээд үзэж харах болон хийж үзэхийг хүссэн олон зүйл бий. Би түүх болон байгаль судлах сонирхолтой. Тиймээс Монгол Улсад заавал дахин зочлох болно.

-“Ub комеди” клубт зочлоод анх төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Үнэхээр гайхамшигтай санагдсан. Азийн хамгийн шилдэг комеди клуб. Би Азид  “Ub комеди” клуб шиг гоё клуб харж, орж байсангүй. Мөн би “Ub комеди” клубын комедиануудыг шоуг үзсэн. Үзэгчдийн уур амьсгал маш их таалагдсан. Өмнө нь Монголд ирж тоглолтоо хийсэн Мартин Мор, Том Родес нараас маш гоё сайхан сэтгэгдлүүд сонссон. Дараа нь өөрөө биечлэн ирж үзэхэд бодит байдал миний төсөөллийг давж чадсан. Монголд дэлхийн түвшний комеди клуб байдаг юм байна.

-Монгол үзэгчдэд ямар хошигнол, элэглэл ярих вэ?

-Би удахгүй “Big Asia” комеди цомгоо гаргах гэж байгаа. Азид 10 жил амьдарсан туршлага, өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлсдээ тулгуурлан энэ цомгоо гаргана. Энэ цомогтоо орсон материалуудыг монголын үзэгчдэд ярина. Тодруулбал, анх удаа Өмнөд Солонгост очоод төрсөн мэдрэмж, тэнд англи хэлний багшаар ажилласан тухай болон Тайланд, Сингапур, Камбож улсад очсон сонирхолтой аялал болон адал явдалт түүхээ хуваалцана. Мөн би өмнө нь хэлсэн. Би саяхан гэрлэсэн болохоор эхнэр нөхрийн хоорондын харилцааны талаар ярих болно.

-Та 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Бусад өрсөлдөгчтэй харьцуулбал таны давуу тал юу байсан бэ?

-Манай найз нар энэ уралдаанд намайг нэр дэвшүүлсэн. Шүүгчдийн санал болон онлайн санал хураалтаар нэгдсэн дүнг гаргасан. Тухайн үедээ би надаас илүү алдартай комедиануудтай өрсөлдсөн ч ялалт байгуулж чадсан. Учир нь би Канадын бүх л хотод очиж аялан тоглолтоо хийсэн байсан. Ингэснээр намайг үзэгч, дэмжигчдийн тоо нэмэгдсэн. Тиймээс хөлс хөдөлмөрийнхөө үр дүнд  Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн.

-“Ub комеди” клубын зарим комедиан англи хэл дээр шоу зохион байгуулдаг. Тэд Азийн бусад улсад аялан тоглолт хийх боломж бий юу?

-Энэ тал дээр өгөх миний зөвлөгөө гэвэл долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг англи хэл дээрх нээлттэй микрофоны тэмцээнээ ядаж хоёр болгох хэрэгтэй. Мөн комедиануудад хэлэхэд одоо байгаа хэмжээндээ ханалгүй улам их хөдөлмөрлө. Илүү их, том зүйл бүтээхийн тулд хичээ. Намайг залуухан байхад аав минь надад ийм нэг зөвлөгөө өгч байсан юм. “Хүн болгонтой эерэг харилц. Зогсолтгүй ажил” гэж. Одоо бодоход би яг л ийм зарчмаар явж ирсэн. Монголын комедиануудад өөрсдийн хязгаараа тэлэх боломж, цаг мөч ирнэ. Тэр үед нь БНХАУ, Сингапур болон Азийн бусад орон руу оч. Магадгүй эх орноосоо хол байх сонголт тулгарч магадгүй. Хэрвээ үнэхээр алдартай комедиан болох хүсэлтэй бол тэр үед энэ сонголтыг заавал сонгох ёстой. Олон улсын зах зээлд нэг ч монгол комедиан алга. Энэ нь өөрөө асар том боломж гэсэн үг.

-Танд комедиан болсондоо харамсаж байсан үе бий юу?

-Үгүй. Би комедиан болсондоо хэзээ ч харамсахгүй. Учир нь би сургуульд сурч байхдаа, дараа нь ажлын байран дээр гараад ч өөрийгөө олж чадахгүй л байсан. Харин стэнп ап комеди хийж эхэлснээрээ би энэ зүйлийг хийх гэж төрсөн хүн юм байна гэдгээ мэдэрсэн. Тиймээс комедиан болсноороо маш их бахархдаг. Стэнд ап комеди бол миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

О.Болор-Эрдэнэ 

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 26 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 40 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 47 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 53 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 14 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 16 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 31 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 48 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top