x

Ж.Болд: Түмэн шувуут ХК 3,000 хувьцаа эзэмшигчийнхээ хөрөнгийг арвижуулахын төлөө хичээнгүйлэн ажиллана

"Түмэн Шувуут" ХК нь 2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж, хүнс хөдөө аж ахуйн салбараас Монголд хамгийн анх удаа IPO гаргаж, 10 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувь буюу нийт 50 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосон бөгөөд анхдагч зах зээлийн арилжааны захиалга 9.1% давж биелсэн юм. Ингэснээр “Түмэн Шувуут” ХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд, хувийн хэвшлийн салбараас хамгийн өндөр дүнтэй IPO-г хэрэгжүүлсэн компаниар тэмдэглэгдэн үлдэж байна. 

Өчигдөр буюу 2019.02.18-ны өдөр тус компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн, тус компанийн 2018 оны санхүүгийн тайлан ч онцлох олон үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй холбогдуулан "Түмэн Шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болдтой ярилцлаа.

-Юуны өмнө 10 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хэрэгжүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. Өнөөдөр танай компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж байна. IPO гаргахдаа ямар хүлээлттэй байсан бэ? 

-Манай компани 15 жилийнхээ ойн босгон дээр олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй компани боллоо. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэндээ баяртай байна. Манай хувьцааг 3000 хүн худалдаж авсан. Бидэнд итгэсэн эдгээр хүмүүсийнхээ дэмжлэгээр бид ХАА-н цогц шийдлийг агуулсан таван төслөө амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Хүнд хэзээ ч илүү мөнгө гэж байдаггүй. Тиймээс бидэнд итгэж хөрөнгө оруулалт хийсэн хүн бүрийн хөрөнгийг арвижуулж, хувьцааныхаа үнэ цэнийг өсгөхийн тулд бид IPO төслийн хүрээнд тусгагдсан ажлуудаа маш сайн төлөвлөж, чамбай зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно. 

-Хүнсний компанийн IPO-д оролцох нь эрсдэлтэй гэх байр суурь цөөнгүй сонсогдож байсан....

-Хүмүүсийн дунд гахай, тахианы аж ахуйн бизнес эрсдэлтэй гэсэн ойлголт байдаг. Гэвч үнэн хэрэгтээ дэлхий дээр эрсдэлгүй бизнес гэж нэг ч байхгүй шүү дээ. 

Амьтан л юм чинь мэдээж өвчний эрсдэл гэж байдаг. Ганцхан манай улсад ч биш, дэлхийн нийтэд энэ асуудал бий. Гэхдээ эрсдэлтэй гээд хойш суугаад байж болохгүй. Эрсдлээс сэргийлсэн арга, технологи дэлхий дахинд өдрөөс өдөрт л хөгжиж байна.  

Манай салбарт 40 сая тахиатай аж ахуйн нэгж ч бий. Ийм том аж ахуй эрсдэлгүй ажиллаж болоод л байна. Манай компани 300,000 гаруй тахиатай.  Бид яг л адилхан эрсдлээ тооцоолоод, урьдчилан сэргийлсэн бүхий л арга хэмжээг авч ажилладаг. Үүний тулд дархлаажуулалт, мал эмнэлэг, ариун цэврийн хорио цээр, стандарт, дүрэм журмуудыг ягштал мөрддөг. Мөн даатгалд хамрагдсан байх ёстой. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүхий л аж ахуйн нэгжид хийгддэг энэ ажлуудыг бид ч бас хэрэгжүүлж ажилладаг. 

-Олон нийтэд хийгдсэн IPO танилцуулгын үе тэгж таарсан юм болов уу? Голдуу 2017 оны санхүүгийн үр дүн харагдаж байсан. Тэгвэл 2018 оны санхүүгийн үр дүн тань бүрэн гарсан гэсэн. 2017 оныхтой харьцуулбал? 

-2018 оны санхүүгийн тайлангаар бид 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 2017 онд 14 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бол 2018 онд 3.3 тэрбум төгрөгөөр орлогоо өсгөлөө. 

Энэ орлого бол өндөгний борлуулалтаас гадна манай компанийн малын тэжээл, өндөгний сав баглаа, боодлын болон тахианы махны үйлдвэрлэлийн ашгаас бүрдсэн гэсэн үг. 

Манай компани шувуун сүргээ сэлбэх зорилгоор биологийн нас нь гүйцсэн хөгшин тахиаг нядалгаанд оруулж, шөлний тахиан мах бэлтгэдэг. Мөн инкубаторт өсгөсөн дэгдээхэйгээ бусад фермерүүдэд нийлүүлдэг. Эдгээр ажил маань ч компанийн маань ашиг өндөр гарахад нөлөөлсөн. Бүтцээр нь харвал нийт ашгийн 80-85%-ийг өндөгний борлуулалт эзэлсэн байна. 

-Орлого, ашиг ийнхүү нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөөс хамаарч байна уу? Эсвэл иргэдийн хэрэглээ, хандлагатай холбоотой гэж үзэж байгаа юу?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай компанийн борлуулалтын орлого, ашигт ажиллагаа тогтвортой өсөж ирсэн. Гэтэл энэ хугацаанд манай улсын эдийн засаг унаж босоод тогтворгүй байлаа. Тэгэхээр манай бизнес улсын маань эдийн засгаас шууд хамааралтай биш нь харагдаж байгаа юм. Харин ч эсрэгээрээ хүмүүсийн хэрэглээ өсөхийн хэрээр дотоодын бүтээгдэхүүнээ сонгож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих сонирхол жил ирэх тутам нэмэгдэж байгаатай холбоотой болов уу.

-Монголчуудын өндөгний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Бид 2018 онд 53.2 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн. Манай улсын өндөгний зах зээлийн 50%-ийг импортын өндөг, үлдсэн 50%-ийг дотоодын бусад үйлдвэрлэгчид хангадаг. Энэ дундаа "Түмэн Шувуут" ХК нийт зах зээлийн 30% хувийг хангаж байна.  

Дотоодын болон импортын өндгийг нийт 3 сая хүндээ хуваагаад үзэхээр нэг хүнд жилд 90 ширхэг өндөг ногдож байгаа юм. Энэ бол маш бага тоо. Гэтэл олон улсад жилд дунджаар 250 ширхэг ногддог. Ялангуяа, АНУ, Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орны иргэн жилд 300 ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа бий. 

Эндээс л манай улсад өндөгний зах зээл тэлэх хангалттай нөөц байгааг харж болно. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар ойрын таван жилд монголчуудын өндөгний хэрэглээ хоёр дахин өсөх хандлагатай байгаа. Гэвч энэ олон улсын түвшинд мөн л хүрэхгүй байгаа юм. Нөгөө талаар энэ нь Монгол Улс өндгийг импортоор авах шаардлагагүй гэдгийг харуулж байна.

-Өндөг бол хамгийн бага өртгөөр хамгийн өндөр уураг авах боломжтой бүтээгдэхүүн. Танай бүтээгдэхүүн энэ үзүүлэлтийг өндөр байлгах талаар, чанарыг хангах талаар ямар ажлууд хийдэг вэ?

-Шувууны аж ахуйн хамгийн чухал зүйл нь тэжээл шүү дээ. Үүнд дээд зэргийн сортын үр тариа, эрдэнэ шиш, улаанбуудай, арвай, раппс гэх мэт түүхий эд орох ёстой гэсэн дэлхийн стандарт бий. Манай компанийн "Агро Фийд" тэжээлийн үйлдвэр нь шувууны тав, малын зургаан төрлийн тэжээл үйлдвэрлэдэг. Тэжээлийн үйлдвэр дээрээ чанарын хяналтын лабораторитой. Шувууны аж ахуй дээрээ мал эмнэлэг, микробиологийн лабораторитой. Эдгээр лаборотарид тэжээлийн чанар, шаардлагыг хянаж, шувуундаа өгөх хүртэлх бүхий үйл явцад шинжилгээ хийгддэг.

Мөн шувууны арчилгаа, маллагааны явцад нян судлалын шинжилгээ хийгддэг. Гарсан эцсийн бүтээгдэхүүн болох өндгөө шинжилсний эцэст зах зээлд нийлүүлдэг. 

Өндөг шинэ байх тусмаа уураг болон бусад амин дэм нь хүний биед шим тэжээл өгдөг. Тиймээс өндөгний хамгийн гол үзүүлэлт нь шинэ байх буюу долоо хоног дотор хэрэглэх. Шинэ өндөг хамгийн өндөр буюу 6-7 гр байгалийн органик уургийг агуулж байдаг.

-Та бүхэн IPO-гоо амжилттай хэрэгжүүлчихлээ. Хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна. IPO төслийн хүрээндээ та бүхэн өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлж, махны чиглэлийн тахианы аж ахуй шинээр байгуулж, эко бордоо үйлдвэрлэх, усалгаатай газар тариалан, махны чиглэлийн хонины аж ахуй байгуулах төслүүд хэрэгжүүлэх талаараа танилцуулсан. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Бид ХАА-ын цогц шийдлийг агуулсан таван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хонины махны аж ахуйн төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Бусад төслүүд маань энэ оноос шууд хэрэгжээд явчих юм.  

Тухайлбал, Монголд тахианы махны маш том зах зээл бий. "Оргио" тахиаг эс тооцвол бусад хэрэгцээгээ импортоор хангаж байна. Манай үйлдвэр энэ зах зээлийн 10%-д нь л орж ирнэ. Усалгаатай газар тариалан дээрээ тэжээлийн үйлдвэрийнхээ түүхий эд болох ургамлуудыг тариална.

 

Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллах болно. Учир нь бидэнд ХАА-н салбарт олон жил ажиллаж ирсэн туршлага, мэргэжлийн боловсон хүчин, бүтээн байгуулсан хөрөнгө, суурь нь байна. 

Өмнө нь манай компани дөрвөн гишүүнтэй, гэр бүлийн компани байсан. Харин одоо бол 3,000 хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани боллоо. Тиймээс бид хамгийн түрүүнд ТУЗ-ийн гишүүдээ бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ дашрамд, манай компани ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулалтад уриад байгаагаа дуулгая. Мөн бид компанийн тайланг улирал тутам ил тод, нээлттэй мэдээлээд явна.

-ТУЗ-ийн хараат бус хэдэн гишүүн байх вэ. Ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Хараат бус гурван гишүүнийг бид олон нийтээс нээлттэй сонгон шалгаруулна. Манай компанид хувьцаа эзэмшдэггүй. Эзэмшсэн ч маш бага хувьцаатай. Компанийн засаглалын чиглэлээр туршлагатай, эдийн засаг, хууль эрх зүй, хувьцаат компанийн эрсдлийн удирдлагын мэдлэгтэй хүмүүсийг урьж байна.

-Хувьцаа эзэмшигчид хэзээнээс хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэх бол?

-Хөдөө аж ахуйн салбарын бизнесийн гол онцлог бол тодорхой цаг хугацаа шаарддаг. Тухайлбал, цаг агаар дулаарахаар бид өндөглөгч тахианыхаа шинэ байрыг барьж эхлэнэ. Тоног төхөөрөмжөө угсарч суурилуулсны дараа тэнд байрлах шувуун сүргийнхээ дэгдээхэйг дөрвөн сар тэжээснээр өндгөө авч эхэлнэ. Энэ мэтчилэн бидний зүгээс санаан зоргоор хурдлуулах боломжгүй, нарийн дэс дараалал бүхий биологийн үйл явц өрнөдгийг хувьцаа эзэмшигчид маань бас ойлгох хэрэгтэй юм. 

Тиймээс эхний үр дүн 2019 оны арванхоёрдугаар сараас гарч эхэлнэ гэсэн үг. Төлөвлөсөн ажлууд маань хэр үр дүнтэй явагдаж байгааг бидний улирал бүрийн тайлангаас харж болно. 

Мэдээж төслүүдийн хэрэгжилт амжилттай явагдсанаар хувьцааны ханш, үнэ цэн дагаад өсдөг гэдгийг хэлмээр байна.

Р.Оюунцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 19 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 33 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 40 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 46 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 7 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top