x

М.Оюунчимэг: Арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 онд хийсэн ажлын тайлангаа тавилаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд голдуу ямар асуудал тавьж байна вэ?

-УИХ-ын гишүүд, Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн хугацаанд 23 мянга гаруй өргөдөл ирсэн. Үүний 70 хувь нь нийслэлийн, үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс ирсэн. Гэвч дийлэнх нь хувийн чанартай өргөдөл. Нийтийн эрх ашгийг хамарсан анхаарал татсан өргөдөл нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой байлаа. Энэ асуудлыг НХХ-ийн сайдтай ярилцаж тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар хамтарч ажилласан. Ингээд Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Урьд нь энэ зээлийн хүү 18 хувьтай байлаа. Тэтгэврийн хэмжээ 24-35 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид Өргөдлийн байнгын хороо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар анхааран ажиллана. Үүнээс гадна агаарын бохирдолтой холбоотой өргөдөл маш их ирдэг. Мөн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай хүсэлт тавьж байна. Бас “Ашигт малтмалын олборлолт, лиценз олголт замбараагаа алдлаа. Монгол Улс 21 удирдагчтай болж. Орон нутгийн удирдлагууд ашигт малтмалын лиценз олгож байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэсэн өргөдөл нэлээд ирсэн. Ингээд УУХҮ-ийн сайдад эдгээр өргөдлийг албан бичгийн хамт хүргүүлсэн. УУХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нарт ашигт малтмалын лиценз олгох асуудлыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар хяналтдаа авч олгоно гэдгээ мэдэгдсэн.

-Утаа арилгах нэг шийдэл гарц нь орон сууц. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх талаар Засгийн газраас ямар шийдвэр гарсан бэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж 600 орчим тэрбум төгрөг болно. Орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Энэ журмаа гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбон хэрэгжүүлнэ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц орсон газруудын айлуудыг эхний ээлжинд чөлөөлж орон сууц барих бололцоо олгох юм. Учир нь газар олдохгүй, газраа чөлөөлж чадахгүйгээс шалтгаалж гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зогссон. Би Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хорооны гэр хорооллоос сонгогдсон. Гэтэл газар чөлөөлж чадахгүй байгаа учраас барилга барьж, дахин төлөвлөлтийн ажил хийх боломжгүй байна. Одоо ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ гэж ярьж байгаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм билээ. Бидний авсан мэдээллээр “Хөгжлийн сан” гэдэг менежментийн компани байгуулсан байна. Энэ компани ипотекийн зээлд зорилтот бүлгийг хамруулах үүрэг хүлээсэн.

-Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо өөрийн харилцагч болон зээл авсан компанийхаа орон сууцыг иргэдэд тулгадаг асуудал бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Энэ асуудал манайхаас гадна Эдийн засгийн байнгын хороогоор бас яригдаж байгаа. Арилжааны банкуудын ипотекийн зээл олголт, Монголбанкны хяналт шалгалтын асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэхээр болсон. Тэгэхдээ гуравдугаар сарын 10-ны үеэр зарлах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй. Эсвэл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах тал бий. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар шийдэх учиртай. Монголбанкнаас ипотекийн зээлийн талаар мэдээлэл авсан. Тэгэхэд ипотекийн зээл олгож байгаа гэсэн. Гэхдээ урьдчилгаа төлбөр, зорилтот бүлэгт зээл олгож байгаа эсэх талаар зөрчилтэй маргаантай зүйл байгаа юм билээ.

-Түрээсийн орон сууцанд оруулах иргэдийн өргөдлийг хэзээ хүлээж авах юм бол. Ямар шалгуур тавих вэ?

-Иргэд түрээсийн орон сууцанд орох хүсэлт, өргөдлөө Өргөдлийн байнгын хороонд авч ирж өгөөд байна. Хууль эрх зүйн хувьд Өргөдлийн байнгын хороо хүлээж авахгүй. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг ТОСК хүлээж авна. Тэгэхдээ цахимаар хүлээж аваад сонгон шалгаруулна. Буянт-Ухаа 2 хороололд баригдсан 972 айлын түрээсийн орон сууц гуравдугаар сарын 01-нээс дулаанаа авна. Ингээд зургадугаар сарын 01 гэхэд ашиглалтад орох юм. Шалгаруулах үйл явцад хяналт тавихаас биш оролцох эрх Өргөдлийн байнгын хороонд байхгүй.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ талаар санал, өргөдөл гомдол ирж байгаа юу?

-Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой өргөдөл, шүүмжлэл их ирдэг. Тухайлбал, уг асуудалтай холбоотой 7000 гаруй иргэн гарын үсэг зурсан өргөдөл ирсэн. Өргөдөлд “УИХ-аар хэлэлцэж байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээний доод хязгаарыг 50-60 хувиар бууруулжээ. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн юм. Иймд уг асуудлыг нягтлан үзэх, уул уурхайн компаниудаас төлбөр авах, хяналт шалгалт хийх асуудлыг авч үзэж байгаа. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсэг, Засгийн газарт Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж өгсөн. Ер нь ус бохирдуулсантай холбоотой хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа. Үүний учир шалтгааны талаар иргэдэд ил тод нээлттэй мэдээлэл зайлшгүй өгөх ёстой гэсэн хүсэлт бас ирдэг. Иймд албан тушаалтан иргэдээс ус бохирдуулахтай холбоотой хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа талаар тайлбар авсан. Тэгэхэд архи, пиво үйлдвэрлэгч, уул уурхайн компаниудын лобби маш их байдаг учраас өнгөрсөн хугацаанд Усны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй, төлбөр хураамж төлөгдөлгүй ирсэн байна. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая гаруй төгрөг л ус бохирдуулсны төлбөр гэж улсын төсөвт тушаагдсан байгаа юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр холбогдох яам, албан тушаалтнууд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Засгийн газар ус бохирдуулсны төлбөр хураамжийн хэмжээг тодорхой тогтоох шаардлагатай байна. Мөн УИХ хаврын чуулганаар Ус бохирдуулсны тухай хуулийг яаралтай батлах ёстой.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Улаанбаатар хотын цэвэр усан хангамжтай холбоотой 320 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх болсон. Үүнийг УИХ-аас дэмжсэн. Ус бохирдуулсаны тухай хууль батлагдсаны дараа уг зээлийн асуудлыг ярих учиртай. Иймээс уг хуулийг яаралтай батлах нэг гол шалтгаан болж байгаа юм.

-Та байгаль орчны талаар нэлээд өргөдөл гомдол ирж асуудлыг шийдсэн гэлээ. Тусгай хамгаалалттай газрын талаар хэлэлцүүлэг өрнөж байсан. Тухайлбал, ямар ямар үр дүн гарсан бэ?

-Тусгай хамгаалалттай газрын асуудал нэлээд үр дүнд хүрч байгаа. Үүнтэй холбоотой хуулиудыг чангатгахаар багц хуулийн төсөл УИХ-д өргөн барина гэж БОАЖ-ийн сайд мэдэгдсэн. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолой, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газар гэж улсын тусгай хамгаалалтад авах бэлтгэл ажил хангагдсан гэж салбарын сайд нь бидэнд мэдэгдсэн. Мөн Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг сүүлийн хоёр жилд Өргөдлийн байнгын хороо ажиллаж байна. Одоо Туул гол дагуу хайрга олборлож байсан 55 лиценз цуцлагдсан. Энэ асуудал шүүхээр орж нааштай үр дүнд хүрч байгаа. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл аялал жуулчлалын бүс болгох асуудалд анхааран ажиллаж байгаа. Хотын шинэ дарга томилогдсоны дараа уг ажлыг эхлүүлэх талаар анхаарна.

-Туул голтой холбоотой шүүхийн асуудал өрнөөд удлаа. 2020 онд амралт зугаалгын бүс болгоно гэсэн. Гэтэл тэр хугацаа нь хаяанд ирчихлээ. Туул голыг тусгай хамгаалалтад авах ажил ямар шатанд явна вэ?

-Туул голтой холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороо боломжит бүх арга хэмжээг авсан. УИХ гүйцэтгэх засаглал биш учраас түүний өмнүүр орж ажил хийх хууль эрх зүйн орчин байхгүй. Иймд өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд хяналт тавьж БОАЖЯ, НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа. Асуудал амаргүй байлаа. Шүүхэд очоод гацчихдаг. Газар чөлөөлөх, лиценз цуцлах асуудал хүнд байсан. Ингээд хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй БОАЖЯ-ын Тусгай хамгаалалттай газрын зарим ажилтанд хариуцлага тооцож ажлаас нь халсан. Аялал жуулчлалын цогцолбор барих компаниуд бидэнд төслөө танилцуулахдаа эхний ээлжинд 100 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 17 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 31 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 38 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 44 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 7 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top