x

Нөөцийн махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой  хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн  мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар (НХХААГ)-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээгээс тодруулав.

-Энэ жил хэдэн аж ахуйн нэгж, хэдэн тонн нөөцийн мах бэлтгэсэн бэ?

-Энэ оны мах бэлдэх ажил өмнөх жилүүдийнхээс өөр журмаар явагдсан. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн махны кг тутамд нь төрөөс 1000 төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин энэ жил сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн компаниудад арилжааны дөрвөн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох зарчмаар явсан. Тэгэхээр нөөцийн мах гэхээсээ илүү “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хийж буй ажил гэж болно. Энэ жил 11 аж ахуйн нэгж 13 мянган тонн мах бэлтгэсэн. Үүнээс 24.1 хувь нь үхрийн мах, 40.8 хувь нь хонины мах, 35.1 хувь нь ямааны мах байна. ХХААХҮЯ, НХХААГ, Монголын махны холбоо хамтран зохион байгуулж байгаа энэхүү ажлын хүрээнд бэлтгэсэн махыг энэ оны долдугаар сарын 01 хүртэл зах зээлийн үнээс хямдаар борлуулах юм.

-Үнийн хувьд?

-Үхрийн мах нэг кг нь 5500, хонины махыг 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа. Тогтоосон үнийг зах зээл дэх махны нийлүүлэлттэй уялдуулан тодорхой хэмжээгээр буулгаж болно. Харин өсгөхгүй. Өмнө нь нөөцийн махыг хоёр болон таван кг-аар савладаг байсан. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвараас хамааран таван кг-аар савласан махны борлуулалт муу байсан юм. Тиймээс энэ жил таван кг-аар савласан махны тоог цөөлсөн.

-Махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан уу? 

-Өнгөрсөн онд үхрийн махны жижиглэнгийн нэ 5750 төгрөг, хониний мах 5450 төгрөг байсан. Энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Ямааны махны үнэ хэвэндээ байгаа.

-Махаа хаагуур борлуулж байна вэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 180 гаруй дэлгүүрт борлуулж байсан. Энэ жилийн  хувьд  217 дэлгүүрт нөөцөлсөн махаа борлуулж байна.

-Энэ жил мал амьтны гоц халдварт өвчний гаралт их байсан. Аж ахуйн нэгжүүд махаа хаанаас хэрхэн бэлдсэн бэ?

-Гоц халдварт өвчин гараагүй, өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мах бэлтгэх бодлого баримталсан. Бүх аж ахуйн нэгж нөөцөлсөн махныхаа гарал үүслийн гэрчилгээг бүрдүүлснээс гадна үйлдвэрийн аргаар боловсруулж,  савлан худалдаанд гаргаж байгаа.

-Махны чанар, эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хамгийн гол нь үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг иргэдэд нийлүүлэх ёстой. Энэ чиглэлд НМХГ, НХХААГ болон холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг. Мах бэлтгэхээс эхлээд хадгалах, савлах, борлуулах гээд бүхий л үйл явцад хяналт тавьж байгаа.

-Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Махны үйлдвэртэй, хөргүүртэй, стандартын шаардлага хангасан агуулахтай байх зэрэг шаардлага тавьсан.

-Аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?

-Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк, Капитал банк, Хас банк сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдэд жилийн 21 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Зээлийн хүүгийн 11 хувийг ХХААХҮЯ хөнгөлж өгнө. Нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 39 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 1 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 42 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 59 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 28 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top