x

Ахмад зохиолчдын ярилцлагын эмхэтгэл “Номын жор” номын тухай

Ахмад өтгөсөө зорин очиж золгодог, сургаал үгийг нь дуулдаг Сар шинийн баяр хаяанд иржээ. Энэ үед танилцуулахад яг нийцэл зохицлоо олохуйц нэгэн номыг хүргэе. Энэ бол 9 нэр хүндтэй ахмад зохиолчтой ярилцлага хийснээ эмхэтгэн буулгасан "Номын жор" хэмээх бүтээл юм. Зохиогч нь "Номонд шимтэгчдийн холбоо" ТББ-ын үүсгэн байгуулагч, Book Cafe Mongolia төслийг санаачлагч Б.Базарсүрэн юм.

Ноднингийн цагаан сараар манай номын буланд уншсан зарим номоо тоймлон хүргэж байсан Б.Базарсүрэн ахмад зохиолчтой тун ойр байж итгэлийг нь олсон залуу. Шинэ жил бүрээр өвлийн өвгөн болоод ахмад зохиолчдын гэрээр зочлон бэлэг өгдөг нь үнэхээр сайхан санагддаг юм. Тэрээр ТББ-ынхаа шугамаар ахмад зохиолчидтой "Номын жор" хэмээх цуврал уулзалт зохиож, өөрсдийнх нь намтар түүхээс эхлээд ном зохиолоо хэрхэн туурвидаг тухай өргөн хүрээнд илэн далангүй яриа өрнүүлдэг. Энэхүү номдоо Базараа Ардын Уран Зохиолч, Төрийн Шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолуудын аль нэгийг буюу хавсран хүртсэн 9 ахмад зохиолчтой өрнүүлсэн ярилцлагаа эмхэтгэн оруулжээ. Тэдгээр зохиолчид бол Б.Бааст, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, Д.Цоодол, Д.Батбаяр, Д.Гармаа, Д.Гармаа, Ш.Дулмаа нар юм. Нас өндөр гарсан эдгээр зохиолчдын санаа бодол, сургаал үгс, арга барилыг уншигчдад дамжуулснаар үнэ цэнтэй болсон энэ бүтээлийн тухай алдарт Лодонгийн Түдэв гуай сайшаал үг хэлсэн байна лээ.

Номын дизайн чимэглэлийг Идо, Одонболд зэрэг шилдэг дизайнерууд хийж, зохиолчдын зургийг хавсарган сэтгэл гарган хэвлэжээ. Агуулгын хувьд шүүрдээд авах бодууштай үгс, сонирхолтой түүхүүд олон бий нь ойлгомжтой. Ингээд номоос шүүрдсэн зарим нэг эшлэлийг хүргэж байна.

 

НОМЫН ХЭСГЭЭС

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Бөхийн Бааст

Та сайхан хаваржиж байна уу? Тантай хууч дэлгэх болсондоо баярлаж нойр ч хулжив. Уулзалтаа "Номын тухай" яриагаар эхлэх үү дээ?

Б.Бааст: Нэг сэтгүүлч охин утасдаж ярилцлага авах тухай асуусан юм. Тэгэхэд нь би, Чи миний ямар номыг уншсан хүн бэ? гэж хариу асуухад, тэр охин ямар ч номыг тань уншаагүй гэж хариулж билээ. Би тэгэхэд нь:

"Тэгвэл битгий наашаа зүглээрэй" гэсэн юм. Миний ганц ч бүтээлийг уншаагүй... Ер нь надтай юун тухай ярихаа ч бодоогүй тийм хүнтэй би юу ярих юм бэ? Тийм үү? Ярилцлага гэдэг чинь нэгийгээ сайн мэддэг, нэгийгээ нээх гэсэн.... Нэгэндээ байгаа сайн зүйлийг нээж, бусад олон хүргэх гэсэн хүмүүсийн хооронд болдог зүйл гэж би боддог...

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Пунцагийн Бадарч

Хэт их үндсэрхэг үзлийн тухай яриагаа үргэлжлүүлэх үү?

Нүүдэлчдийн соёл гэж ирээд л их ярих юм аа. Одоо яах гээд байгаа юм, тулга тулуулах гээд байгаа юм уу? Эсгий гэртээ бай гээд байгаа юм уу? Би өвөг дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэдэг хүн гээд л ууц тавиад л, айраг гүзээлээд л, тарваганы мах идээд л, аль эсвэл ижий аавдаа золгоно гээд Ховд аймаг руу мориор, морин тэргээр гарвал замдаа морь чинь ч үхнэ, чи ч үхэж мэднэ. Ялгаж, салгах хэрэгтэй шүү дээ. Чингис гэж туйлширч ном бүтээлээ, одон гаргалаа, хөшөөг нь барилаа, сүүлдээ архи хүртэл гаргаад алтан медаль авлаа шүү дээ.

Бидэнд бахархах юм байна. Авах гээхийн ухаанаар аливаад хандах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ дээлээ өмсөцгөөе гэнэ. Өмсөлгүй л яахав, түүнийг өмсөх үе байна. Би үндэсний үзэлтэй хүн гэж ирээд л гэртээ тулга тавиад л утаа баагиулаад сууж байх юм уу?

Монгол гэртээ байна, яагаад ад үзээд байгаа юм гэнэ. Ижий аав хоёр минь хааяа бас үнсэлдэх хэрэг гарна шүү дээ. Баруун орон дээр охин нөхөртэйгөө, хоймрын орон дээр хүү эхнэрээ өвөртлөөд хэвтэж байдаг. Энэ гурван айл чинь одоо яах болж байна аа. Нэг нэгээрээ цаг авахаас өөр аргагүйд хүрнэ дээ. Би бол үр хүүхэд заавал монгол гэрт амьдар гэж хэлэхгүй. Амьдарч буй энэхэн хугацаандаа сайхан гэрэл гэгээтэй, соёлтой, ухаантай, цэвэрхэн сайхан амьдрахыг хэн ч бодно биз дээ.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн Шагналт Шаравын Сүрэнжав

Бидний нэг дутагдал бол яруу найргаа гадаад хэл дээр буулгах хүнээ бэлдээгүйд л байгаа юм. Ер нь бол яруу найргийг яруу найрагч хүн л орчуулдаг. Илүү өөрөөр хэлдэг юм. Олон хүн орчуулга хийж байгаа боловчиг Б.Явуухулан шиг орчуулж чадахгүй байна. Б.Явуухулан Омар Хайямыг анх орчуулахдаа:

Дуулам энэ хорвоо дээр шүлэгч байх зовлонтой
Дурлал дарс хоёргүйгээр насыг барвал нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг бүгдээрээ орхихоос хойш
Мөнхрөх эсэхийн талаар ярих нь илүү ажил гэлтэй гэж орчуулсан байдаг. Бусад нь энэ хүнийг тойроод байгаа юм. Нэг талдаа хүндэтгэж байгаа ч нөгөө талаараа давж чадахгүй байна.

Монголын Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Шагналт зохиолч Долгорын Нямаа

Та говь нутгийнхаа тухай, ижийнхээ тухай ярьж өгөөч?

Хамтран амьдрагч гэж манай говьд анх дэлгэрсэн байх гэж би боддог. Яагаад гэвэл говь нутгийн эрэгтэй, эмэгтэй хоёр нэг гэрт ороод суучих боломж муу байдаг гэдгийг хүмүүс бас ойлгодоггүй юм. "Говийн ганц айл" гээд кино хүртэл гарав уу даа. Тэр бүтээлээс харахад говийн хүүхэн гэж завхай зайдандуу хүн байдаг. Ганц гэрээрээ байгаад л хүн хүлээж авах дуртай сонирхолтой байдаг юм шиг ойлголт өгөхөөр болсон байдаг. Говийн амьдралын нөхцөл байдлын дутагдал эндээс харагдана. Говьд ус байхгүй, гол горхи байхгүй. Гэтэл зөндөө олон малтай байдаг. Худгаасаа ховоогоор ус татаж, мал усалдаг. Хэчнээн толгой мал байна, нэг бүрчлэн усална гэсэн үг. Тэгэхээр хоёр айл өмчөө нийлүүлчих юм бол мал нь маш олон болчихно. Малаа усалж дийлэх аргагүй болчихдог. Тийм учраас айлууд тус тусдаа байж малаа усалдаг зуршилтай. Тэр ч байтугаай ээж маань худаг дээр хонодог бйасан. Өдөр нь бусад айлууд малаа услаад чөлөө зав гарахгүй болохоор тэмээгээ шөнө хурааж очоод шөнөжин усалдаг байсан юм. Худагны ус шавхагдаад ирэхээр түр хүлээгээд ус нь дуншаад ирэхлээр тэмээгээ усалдаг. Ижийг чинь үүрэглээд худаг руу уначих вий гэж бодоод бүсэн дээрээс нь барьж зогсдог байсан гэж аав маань нэгэнтээ ярьж билээ. Хүний ид унтдаг гурав, дөрвөн цаг болоод ирэхээр нойр нь хүрч үүрэглэдэг юм байна л даа.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Шагналт Зохиолч Дарма Батбаяр

Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухааны тухай яриагаа эхлэх үү?

Би бол хөдөөний хүүхэд. Есөн настай анх Улаанбаатарт орж ирсэн. Намайг хэн хүмүүжүүлэв гээд бодоод байхаар намайг мал хүмүүжүүлсэн юм билээ. Миний багад эцэг эхчүүд тэг ингэ гэхгүй шүү дээ, бараг тэгж хэлэхгүй. Хүүхэд зөнгөөрөө морь унаад, хурга ишгээ хариулаад л явюаг. Чи цайгаа уу, чи хоолоо ид, чи унт гэхгүй шүү дээ. Би хурдны морь зургаан настайдаа унаж эхэлсэн. Чи ингэж уна гэж хэлж ч байгаагүй юм.

Одоо орчин үед хонь хариулгаж хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй л дээ... Би нүүдийн соёл иргэншлээс авахыгаа аваад л цааш нь явах хэрэгтэй юм. Бүгдийг авна гэж байж болохгүй л дээ. Хувьсан өөрчлөгдөнө. Бид юуг нь авах вэ гэдгээ л сайн бодох.

Монголчудын эрт дээр үеэс ярьж байсан сургаал нь авах гээхийн сургаал. Авах гээх гэдэг юу вэ? Сайныг нь авна, муу юмыг нь авахгүй л гэсэн үг. Тэгэхээр үүнд л суралцах хэрэгтэй. 

Ер нь бол хамгийн чухал хүмүүжил биеэ даах хүмүүжил л дээ... Хүүхдийг биеийг нь л даалгах хэрэгтэй дээ... Хүүхдийг биеийг нь л даалгах хэрэгтэй. Зоргоор нь орхичих хэрэгтэй. Тэгээд л ажаад байх хэрэгтэй. Янз бүрийн цахилгаан хэрэгслээр, гал, усаар тоглох гээд байна уу? Тэрийг нь харин хяна. Бусад цагт нь бол хуучин хэвээрээ. Зүгээр л зөнгөөр нь орхичих. Ам нь цангавал өөрөө усаа хийгээд ууг, өлсвөл хоолоо аваад идэг, юм үзвэл үзэг, орон доогуур мөлхвөл мөлхөг. Ийм байдлаар л багаасаа биеэ даах хүмүүжил л хэрэгтэй. Орчин үед дэлхий дахинаараа хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг ухаан руу орчихсон. Энэ хамгийн аюултай...

Эх сурвалж: unread.today

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 21 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 1 цаг 32 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 1 цаг 41 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 2 цаг 16 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 2 цаг 35 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 2 цаг 41 мин Утаанаас салах ч гэсэн шинжлэх ухаан 3 цаг 8 мин Элвис Преслийн эд зүйлийг инээдэмтэй хямд үнээр арилжжээ 4 цаг 23 мин Хичнээн тооны пэтроит төхөөрөмжийг устгаснаа Орос мэдээлэв 4 цаг 28 мин ТРАМП: Панамын сувгаар өнгөрөх транзитын төлбөр их байна, сувгийг буцаан авна 4 цаг 32 мин Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 5 цаг 39 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 5 цаг 44 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ 7 цаг 19 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана 7 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 7 цаг 29 мин Алуурч хаан, Эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл 7 цаг 37 мин Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино 7 цаг 47 мин "CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 22 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 22 цаг 55 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино Өчигдөр 14 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаас салах ч гэсэн шинжлэх ухаан ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ
Top