Өнөөдрийг хүртэл иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчихоор болж байна. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө.
Мөн НИТХ-ын тогтоолын дагуу ирэх сарын 1-нээс оюутнууд хөнгөлөлттэй зорчихоо болино. Харин хүүхдүүд хуучнаараа, 200 төгрөгөөр зорчино.
Автобусаар зорчих үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Тиймээс нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байна.
Сэтгэгдэл (2)