Фото: BettmannArchive
Домогт дуучинд хамааралтай 99 эд зүйлийг Гримсби дэх Prestige Auctions дуудлага худалдаа ер бусын бага үнээр арилжаалжээ. Тэдний эзэн нь зөвхөн £14 мянган фунтыг (ойролцоогоор $17,6 мянга) оллоо гэж ВВС мэдээлэв.
Худалдагдсан эд зүйл дотор дуучны мөнгөн бөгж, дутуу татсан навчин тамхи, тус бүр өөрийн үнээр зарагдсан эд зүйлүүд байв.
Жишээлбэл дуучны хамгийн танил цагаан комбинзон зөвхөн £400 үнэ хүрэв. Рок-н-роллын хааны захад нь гар тэмдэглэлтэй ном £2,6 мянгаар, мөнгөн бөгж нь £1,2 мянгаар зарагджээ.
Харьцуулахад энэ хавар Жон Ленноны гитарт $2,9 саяыг өгч байлаа.