Фото: PanamaCanalAuthority
Транзитийн төлбөр өндөр байгаагаас Панамын сувгийг АНУ-ын мэдэлд эргүүлэн авна гэж Трамп заналхийлснийг Bloomberg мэдээлэв.
Панамын сувгийн захиргааны мэдээнд энэ тээврийн артерийн транзитаар 2024 оны санхүүгийн жилд $2,47 тэрбумын ашиг олжээ. Хөлөг онгоц өнгөрөх зардал өссөн нь дэлхийн логистикийн ерөнхий үнэ нэмэгдсэн, мөн Панамд ган болсон зэргээс үүджээ.
АНУ сувгийн томоохон ашиглагч бөгөөд түүгээр өнгөрөх таранзитийн дөрөвний гуравыг хангаж өгдөг. Хоёр дахь том ашиглагч нь Хятад болж байгаа нь Америкийн улстөрчдийг түгшээж байна. Сувгийн таван боомтын хоёрыг Хятад хяналтандаа оруулжээ.
Панамын авч байгаа төлбөр нь хэрэв АНУ-ын үзүүлж байгаа өглөгийг оруулхгүйгээр авч үзвэл инээдэмтэй бага хэмээн Трамп өөрийн сүлжээндээ өгүүлжээ. Мөн тэрээр "Сувгийг АНУ байгуулаад 1999 онд Панамд шилжүүлэн өгсөн. Панам Америкийн хөлөг онгоцнуудын төлбөрийг буулгах ёстой эс тэгвээс сувгийг АНУ-д буцаан өгөх хэрэгтэй гэж айлгажээ.
Сэтгэгдэл (2)