x

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцлээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд эрх зүйч мэргэжилтэй М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэрээ дэвшүүлжээ. Байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэхийн өмнө нэр дэвшигчдээр томилгооны сонсгол зохион байгуулсан байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн ч М.Алтан-Очирыг дэмжсэнгүй. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байгаа аж.  Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж,  2014 онд ОХУ-ын Москва хотод Дотоодыг хамгаалах яамны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн. 2019 онд Дотоодыг хамгаалах их сургуулийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны зургаагаас аравдугаар сард Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар/ШШБЕГ/-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны аравдугаар сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны нэгээс есдүгээр сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөний газар /ШШГЕГ/-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна. М.Алтан-Очир 2023 оны 04-08 сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан.

М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах, шүүхийн цахимжилтыг дэмжих, шүүхийн ажлын ачаалал зохистой болгох, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа 5 цаг 21 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй 7 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 31 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ 7 цаг 37 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан 7 цаг 50 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ 8 цаг 1 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно 8 цаг 32 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй 9 цаг 19 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ 10 цаг 59 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? 11 цаг 13 мин "Оны өргөмжлөл" 11 цаг 46 мин Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ 12 цаг 7 мин Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ 12 цаг 14 мин Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна 13 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 13 цаг 27 мин Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 15 цаг 09 мин Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Өчигдөр 14 цаг 18 мин 2025 оны технологийн чиг хандлага Өчигдөр 13 цаг 17 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно Өчигдөр 13 цаг 02 мин “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Сонирхуулахад... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв
Top