Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэхээр холбогдох төрийн байгууллагууд ажиллаж байна. Энэ хүрээнд Офицеруудын ордон-Тэрэлж маршрутаар Х:22 чиглэлийн автобус явж эхэллээ.
Тус чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” чиглэлд зорчих бол том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино. Зорчигч тээвэрлэх цагийн хуваарийг танилцуулж байна.
Иргэн Т.Бурмаа: Тэрэлж рүү амралт, үйлчилгээ харьцангуй үнэтэй гэж ойлгодог. Харин энэ “Жигүүр” гээд гэр бүлийн амралтын газар гэрээ цагаар түрээслэдэг болсон байна. Үнэ 4 цагийн 80 мянган төгрөг гэнэ. Хоол унд ч давгүй санагдлаа. Тогтмол автобус явж байгаа юм чинь 2-3 цаг агаарт байж байгаад буцна. 11:00 цагийн үед ирсэн, одоо 15:40 минутын автобусаар буцна.