x

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу ,томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээллээ.

Б.Батцоож:  

-“Нийслэлийн хэмжээнд 50 дугаар долоон хоногийн байдлаар томуугийн тархалт дэглэлтийн хэмжээнд байгаа. Өнгөрсөн долоон хоногт 106 мянган  амбулаторийн үзлэг хийснээс томуугийн өвчлөл есөн хувь байна. Энэ өнгөрсөн долоон хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн долоон хоногт 14 мянга орчин дуудлага ирсэн.

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал, ЭМЯ-ны харьяа дөрвөн эрүүл мэндийн байгууллагад 966 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаа бол бусад эрүүлийн байгууллагад 236 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.

Харин нийслэлийн 10 эрүүл мэндийн байгууллагад 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, ажлын өдөр орой 21 цаг хүртэл, амралтын өдөр 11 цагаас орой 18 цаг хүртэл ажиллуулж байгаа.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчмоор буурсан.

Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулсантай холбоотой. Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг “Сэлбэ нэгдсэн” эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэж байна.

Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм. Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллана. Мөн Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа “Хан Туул хүүхдийн сэргээн засах төв”- д энэ долоо хоногт дэлгэхээр бэлтгэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 11 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 59 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 4 цаг 9 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 4 цаг 19 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 4 цаг 54 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 5 цаг 13 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 5 цаг 18 мин Утаанаас салах ч гэсэн шинжлэх ухаан 5 цаг 46 мин Элвис Преслийн эд зүйлийг инээдэмтэй хямд үнээр арилжжээ 7 цаг 1 мин Хичнээн тооны пэтроит төхөөрөмжийг устгаснаа Орос мэдээлэв 7 цаг 6 мин ТРАМП: Панамын сувгаар өнгөрөх транзитын төлбөр их байна, сувгийг буцаан авна 7 цаг 10 мин Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 8 цаг 17 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 8 цаг 22 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ 9 цаг 56 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана 10 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 10 цаг 7 мин Алуурч хаан, Эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл 10 цаг 15 мин Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино 10 цаг 25 мин "CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна Өчигдөр 17 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 53 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаас салах ч гэсэн шинжлэх ухаан ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ
Top