x

Б.Мэдрээ: Банкаар олгосон ЖДҮ-ийн зээл зээлдэгчээ эрсдлээс хамгаалдаг

Эдийн засгийг солонгоруулах амин сүнс болсон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зүтгэж яваа бизнес эрхлэгчдийг хамгийн үр дүнтэй дэмжиж буй төсөл бол Японы Засгийн газрын “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хөнгөлөлттэй зээл” юм. Анх 2006 оноос хэрэгжсэн тус төсөл хоёр үе шаттай хэрэгжиж дууссан бөгөөд одоо зээлийн эргэн төлөлтөөс дараа дараагийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх загвар гэгдэж буй энэ төслийн талаар ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.

-ЖАЙКА-гийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийг танай банк хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Монголчууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж чаддаг гэдгийг тод томруун харуулж чадсан жишиг төсөл. Хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар арилжааны найман банкаар нийт 286.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 825 аж ахуйн нэгжид олгосон байна. Үр дүнд нь өнөөдөр 22 гаруй мянган хүн ажлын байртай болж, зээл авсан үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого 30 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч багассан гээд маш олон эерэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр, зээлийн хүртээмж ч сайн. Нийт зээлийн 38 хувийг орон нутагт олгосон байна. Гэхдээ 21 аймагт бүгдэд нь шүү.

-Олгосон зээлийн бүтцийг задалж харвал ямар салбарт давамгайлж байгаа бол?

-Зээлийн үндсэн зорилго бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн. Тиймээс ч нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Улаанбаатар хот дахь  “Янмал” оймсны, Дархан хот дахь “Эсгий гутал”-ын, чацарганы “Шар доктор”, “Оргио” тахиа, “Алтан говь” шоколадны үйлдвэр гээд өдгөө үйл ажиллагаа нь өргөжсөн томоохон үйлдвэрлэгчид бол энэ зээлийн зээлдэгчид юм.

“Шар доктор”-ыг гэхэд Японд экспортолж, тахианы мах, оймс, шоколад бол импорт орлох бүтээгдэхүүн болсон. Энэ хэрээр гадагшаа урсах валютаа багасгаж, орж ирэх валютаа нэмэгдүүлж байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сангаар дамжуулан олгосон нь зорилтот зээлдэгчдэдээ хүрээгүй, эрх мэдэлтнүүд боломжийг нь булаасан гээд нийгэм бухимдаад байна л даа. ЖАЙКА-гийн зээлийн чанар, хүртээмж ийм байгаа нь арилжааны банкаар дамжсаны үр дүн гэж үзэж болох уу?

-Арилжааны банкаар дамжиж байгаагийн нэг ач холбогдол бол чанаргүй зээлийн хувь хэмжээ маш бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хэнд, юунд, яаж боловсруулсан, ямар шаардлага хангасан төсөлд, хэрхэн олгохыг банк л мэргэжлийн түвшинд хийдэг. Заавар журам нь ч маш тодорхой. Үүний үр дүнд зээлдэгчид эрсдэлээс хамгаалагдахын сацуу зээлийн эргэн төлөлт нь ч найдвартай болохоор эх үүсвэр нь улам арвижиж байна. Банкны зээлийн хороогоор хэлэлцээд, шалгуур давсан зээлийг Сангийн яамны дэргэдэх төслийн нэгжийн удирдах зөвлөл мөн авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, банк нэгэнт үр ашиг өндөртэй, сайн төслүүдийг гаргаад өгсний дараа төрийн бодлогодоо нийцүүлэн аль төслийг нь санхүүжүүлэхээ төслийн нэгж шийддэг юм. Энэ зээлийн 60 гаруй хувийг боловсруулах аж үйлдвэрт олгосон нь ч ийм учиртай.

-Одоо зээлийн эргэн төлөлтөөс сард хэр зэрэг мөнгө орж ирж байна вэЗээлийн нөхцөл цаашид өөрчлөгдөхгүй биз дээ?

-Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байна. Эргэн төлөлтөөс дараа дараагийн төслүүдийг санхүүжүүлж байгаа учир зээлийн нөхцөл хэвээрээ. Хэдийгээр дараагийн зэлдэгчдэд боломж олгоод байгаа ч шууд зээлийн эх үүсвэр арвижсан гэж үзэхэд учир дутагдалтай. Зээл анх олгож эхэлсэн 2006 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1200 төгрөг арай хүрдэггүй байсан бол одоо 2600 төгрөг давчихлаа. Макро эдийн засгийн хүчин зүйлээс болоод иймэрхүү түвэгтэй зүйл бий. Зээлийн нөхцөлд нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээ 10 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж заасан байдаг.

-Дээд хэмжээгээр зээл авах тохиолдол хэр олон бэ? Санхүүжилтийг нь олгох үе шатаа яаж тооцдог юм?

-Бодит жишээн дээр ярья. Дорнод аймгийн Халхгол суманд социалист нийгмийн үед Зөгий үржүүлгийн эрдэм шинжилгээний машинт станц гэж байсан юм. Зах зээлд шилжих үед энэ станц хувьчлагдсан ч зөгийн балны үйлдвэрлэлээ эрхэлсээр л байлаа. Гэхдээ тун бага хэмжээтэй. Жилд нэг тонн арай хүрэхгүй л үйлдвэрлэдэг байсан.

Гэтэл миний авсан мэдээллээр Халхголд 300 гаруй цэцэгт ургамал ургадаг юм байна. Зуны саруудад цэцэг бүрийн цэцэглэх хугацаа тавдугаар сарын эхэн, дунд, сүүлийн арав хоног гэх мэт харилцан адилгүй байдаг. Зөгий хэдий үед цэцэглэсэн цэцэгнээс тэжээлээ авахаас шалтгаалж балных нь амт, үнэр, өнгө, чанар өөр. Тэгтэл нэг япон иргэн Халхголд явж байгаад өнөө зөгий үржүүлгийн станцын балнаас авч, эх орондоо аваачаад лабораторид шинжлүүлэхэд зөгийн балны дэлхийн чанарын стандартын дээд үзүүлэлтээс ч давсан чанартай байсан юм.

Миний бие энэ мэдээллийг сонсоод, Дорнод дахь салбартаа дуулгаж, тус станц Японы Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээлд хамрагдсан. Зөгий үржүүлгийн станцынхан зээлийн шалгуурт тэнцсэн төсөл бичихэд нь манай банкныхан мэдээж тусалсан. Төслийн үр ашгийн тооцоонд нь үндэслээд санхүүжилтийг нь үе шаттай олгосон. Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ худалдаж авах, аж ахуйн бүтцээ бий болгоход нь санхүүжилт олгосон. Улмаар төслийн явцаас шалтгаалж дараа дараагийн санхүүжилтийг нь олгож байгаа. Ингэснээр нэг талаар, зээлдүүлэгчид төслийн явцыг хянаж, нөгөө талаар зээлдэгчид ч эрсдэлээс хамгаалагддаг юм. Мөн ийм байдлаар Завхан аймгийн Улиастай хотын улаан сармис тариалдаг Эрдэнэбилэг гэдэг иргэнд энэхүү төслийн зээлийг үе шаттайгаар олгож байгаа.

-Ийм зээл авахад компани, зээлдэгчийг тухайн салбартаа түүхтэй, туршлагатай байх шалгуур тавьдаг. Энэ зээлийн хувьд эл шалгуур өндөр үү?

-Яг энэ төслийн зээлд зээлдэгчийг түүхтэй байх шалгуур чухал биш. Хамгийн гол нь төслийн үр ашиг, ТЭЗҮ-ийг нь зөв тооцсон байна уу гэдгийг л чухалчилдаг. Төсөл хэчнээн сайн байх тусам зээл авах боломж улам ихэсдэг.

-Төслийн зээлийн эрэлт хэр зэрэг их байна вэ?

-Маш өндөр. Гагцхүү эргэн төлөлтөөс одоогоор санхүүжиж байгаа учир хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа юм. Уг нь анхны санхүүжилт нь тасралтгүй яваад, бага багаар арвижаад л байна.

-Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд "ЖАЙКА" манай арилжааны банкуудад ямар шаардлага тавьсан бэ?

-Төсөлд оролцогч арилжааны банкуудын урт хугацааны зээлийн судалгаа хийх чадавхыг сайжруулж, бизнес эрхлэгчдэд төсөл бичихэд нь заавар зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.

Монголын арилжааны банкууд 1998 оноос Германы Засгийн газрын KFW банкны төслийн зээлийг анх хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэ хүрээнд зээлийн эдийн засагчдаа анх сургалтад хамруулж, төслийн зээл гэж юу болох, ТЭЗҮ - ийг нь ямар аргачлалаар боловсруулж, үр ашийн тооцоог нь хэрхэн хийдгийг суралцаж бэлтгэгдсэн. Ийм томоохон орнуудын төслийн зээлүүд олгох нь эргээд арилжааны банк чадавхжих, хөгжиж дэвших том түлхэц болдог. Тухайн улсын Засгийн газрын санхүүжилттэй зээл учир зарцуулалтыг нь хянахын тулд жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын KPMG, Ernst & Young, PwC гэх зэрэг байгууллагуудаар аудит хийлгэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танай байгууллагын ажилд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.101)
    Dampuuruulahad gants huruu dutuu l bna harznaj baigaa
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Иргэн (64.119.21.141)
    ХХБ-ыг ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 53 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 7 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 14 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 20 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 3 цаг 41 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 16 цаг 43 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 58 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 14 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 57 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 7 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top