x

Таван гишүүний мэдэгдэл "Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкны "аманд" хийв үү?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүн (Л.Болд, Ж.Батзандан, Х.Аюурсайхан, Х.Нямбаатар) нар өнгөрөгч баасан гаригт “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Энэ мэдээлэл хуучирч амжаагүй байхад буюу өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нар дахин хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрдэнэт”-ийн 49 хувь Б.Номуундарь хэмээх 24 настай Монголын иргэний эзэмшилд шилжсэнийг зарлав. “24-хөн настай охины өмч болсон байна шүү дээ, пий паа”... Сингапурын компанид худалдчихсан байсан нь дээр ч гээд байгаа юм уу. Ямар ч байсан зөвтгөж байгаа хүн алга.  

Л.Оюун-Эрдэнийн хувьд мэдээж (зальтай хүн болохоороо) өмнө хийсэн ташаа мэдээллээ залруулчихлаа гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ үр дүн нь ямар гарахыг тооцож хийсэн мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь 27 настай залуугаас (шүүхээр явсан гурван жилийн хугацааг оруулаад тооцвол одоо 30 нас хүрсэн байх ёстой) 24 настай охины гарт шилжлээ, ард түмэн яах вэ... энэ тэр.

Гэвч эрхэм гишүүний хувийн тооцоотой хийсэн энэ мэдэгдэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг юу руу чирж байгаа тухай “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин хариу мэдэглэл хийв. Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп Пти Лтд” компани нь Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь компани юм байна. Харин Б.Номуундарийн хувьд тус компанийн ажилтан, “Монголын зэс”-ээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч аж. Цагаан дээр хараар биччихсэн ийм зүйлийг харсаар байж гуйвуулсан Л.Оюун-Эрдэнэ нарын дээрх мэдэгдэл “Эрдэнэт” үйлдвэрийг юу руу түлхэж буй талаар эргэн харъя.

2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсоны хувьд (тухайн үеийн ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд гар бие оролцсон) Ш.Батхүүгийн тус банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг Лондоны олон улсын арбитрийн шүүх гаргаснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Стандарт банны нэхэмжилсэн 86,95 сая ам доллараас 35,95 саяыг өрийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 51 сая ам долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Уг зээлийн батлан даагч нь (зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээдийг “батлан даагч”гэдэг) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэж тогтоосон учраас тэр шүү дээ.

Үүнээс хойш Монголын Засгийн газар арбитрийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж явсаар дөрвөн ч удаагийн шүүх хурал болсон байдаг юм. Шүүхийн эцсийн шийдвэр Стандарт банкны талд гарсны дараа тус банк шүүхийн зардал болон зээлийн хүүд 41 сая ам долларыг дахин нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийг хангаснаар “Эрдэнэт” үйлдвэрийн өр 92 сая ам доллар болсон байна.

Гэвч Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны долдугаар сарын 20-нд Стандарт банкны нэхэмжлэлээр дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 92 сая долларын төлбөрөөс сар бүр хүү тооцуулахаар болсон. Сарын хүү 1,1 сая ам доллар. Хүү тооцож эхэлсэн хугацааг бодоод үзвэл 18 сарын дотор 20 сая орчим ам долларын хүү нэмэгджээ. Үндсэн төлбөр 92 саятай нийлээд 112 сая ам доллар, одоогийн ханшаар 300 тэрбум орчим төгрөгийн төлөгдөөгүй өр энэ хуацаанд хуримтлагджээ, Эрдэнэт үйлдвэрт.

Гурван жил дамнан нэхэгдэж буй энэ өрийг төлүүлэхийн тулд Стандарт банк Лондоны арбитрийн шүүхэд “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг битүүмжлэх хүсэлт тавьж, шүүх “Хэрвээ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг удаа дараа Монголын Засгийн газарт өгч байгаа. Энэ өрийг судлуулахаар (эсвэл хэрхэн төлөх арга замыг хайхаар) Шадар сайд Ө.Энхтүвшингээр ажлуулсан ажлын хэсэг гарсан гэх боловч хуруугаа ч хөдөлгөсөнүй. Тиймээс өнөөдрийнх шиг улс төрийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд нэг өдөр ирээд үйлдвэрийн дансыг битүүмжиллээ гэхэд гайхах зүйлгүй болсон.

Ийм учраас “Монголын зэс” корпораци 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан юмаа. Хэрвээ ингэвэл “Эрдэнэт” үйлдвэрт өөрт нь ашигтай байсан. Сингапурт бүртгэлтэй компани үйлдвэрийн 49 хувийг эзэмжиж байгаа тохиолдолд Лондоны арбитрийн шүүх үйлдвэрийн дансыг дур мэдэн хаах боломжгүй (маргаан гарвал Сингапур дахь олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэх бололмтой). Стандарт банкинд төлөх ёстой 300.000 тэрбум төгрөгийн өрийг ч гэсэн дахин авч үзэх боломжтой байлаа гэж “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин ярьсан. “Монгол улсын Эрүүгийн шүүх энэ асуудлыг эцэслэж шийдээгүй байхад Арбитрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй” гэж эргүүтсэн манай Засгийн газрын тайлбараас хувь илүү бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.

Гэтэл одоо манай таван гишүүний хийсэн мэдэгдлээс болоод “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зугтаж, хувьцаагаа зориуд гадаадад худалдаалсан гэдэг юм руу явчихлаа. Ямар вэ дээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, тэр байтугай 51 хувь ч асуудал биш. Юун тэр Стандарт банкны 300 тэрбумын өр. Гагцхүү М.Энхболдыг огцруулах гэж өлсгөлөнд суулгасан хүмүүсийнхээ өмнө хэлэх үгтэй байх гэсэн ээлжит попролт. М.Энхболд нь “хуулийн дагуу огцорно” гээд хэлчихсэн учраас огцрох хүртэл эь энэ хүмүүсийг ямар нэг аргаар барьж байх хэрэгтэй биз дээ.

Яг үнэндээ Сингапурын компанид зарчихсан нь бараг “Эрдэнэт”-ийн ирээдүйд хэрэгтэй байсан юм даа. Ядаж л манай дарга нар төрийн нэрээр дээрэм хийж чадахгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Содном (103.26.195.25)
    Энэ Эрдэнэтийн 51%-ийн асуудал манайхаас хамааралгүйгээр үнэн мөннь тогтоогдоод өр төлбөр нь гарчихсан байхад одоо МАН-ынхан яах гээд байгаа юм. Энэ өрийг МАН үнэхээр сонгуульд хэрэглэх гэж л авахуулаагүй юм бол үүнд оролцсон бүх хүмүүсийг нэн яаралтай шалгаад бүгдээр нь төлүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд Батхүүгийн болон түүнтэй холбоотой бүх хүний нэр дээрхи хөрөнгийг хураан авч уг өрийг яаралтай төлж эхлэх хэрэгтэй. Батхүү юу ч үгүй болоод ирэхээрээ ам нь ангайж эхэлнэ. Тэр үед нь бүх эзэд нь тодроод ирэхээр нь бүгдийнх нь хөрөнгийг хурааж уг өрийг төлөх хэрэгтэй. МАН өдий болтол уг өрийг төлөх оролдлого хийхгүй байгаа нь тэд уг өрийг тавиулчихаад одоо ямар нэг арга саам хэрэглэж байгаад төсвийн мөнгөөр төлүүлчих гээд байгаа юмуу гэсэн хардлагыг төрүүлээд эхэллээдээ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Irgen (121.132.213.115)
    Өр тавьсан бүлэг хулгайч нараар өрийг нь төлүүлээч.юунд нь хулгайч луйварчдаа хамгаалж хайрлаад байгаам.бүх хөрөнгө дансанд байгаа мөнгө бүгдийг хуу хамж тэр өрийг нь төлүүл.дараа нь зохих ялыг нь эдлүүл.Наад асуудлыг чинь эсэргүүцэж байна.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Irgen (150.129.142.200)
    Hulgaichid ni avsan munguu uguhud l bolno shuu dee. Baritsaand tavij avch irsen munguu Ganzorig terguutei hulgaichid butsaah uguuchee.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.175)
    Пүрэвтүвшингийн ярианаас лав л шилжсэн нь үнэн юм байна.Тэрээр 49 хувь төрийн мэдэлд байгаа гэж нэг хэлээд өөрийнхөө ноогдох хувийг шилжүүллээ гэж нэг хэлээд тэр нь 300 тэрбумыг төлөхгүй байх үндэс болно гэж нэг үзээд байгаа нь үнэхээр санаанд үнэмшилтэй буухгүй байна.МАН ынхны хуйвалдаж хийсэн тэр өрийг таван залууд нялзаах гэсэн байдлаас харахад үнэхээр Энхболдыг хардахад хүргэж байна. 51 хувийн асуудлыг шийдэхгүй удааж байгаагийн гол шалтгаан бол МАН ын хамгаалалтанд байгаагийн гэрч.Энхболдын Дараах цэвэрлэгээний үеэр энэ асуудал аяндаа шийдэгдэнэ биз дээ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 29 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 51 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top