x

Ж.Тогтохбаяр: Ойрын хоёр жилд таван гүүр ашиглалтад оруулж, түгжрэлийг 30 хувиар бууруулна

Энэ жил нийслэлд авто замын томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Үүнээс хамгийн том нь авто замын цагдаагийн гүүр гэнэ. Энэ гүүр өндөр үнээр баригдаж байгаа тухай, мөн гүүр баригдах хугацаанд олон замууд хаагдах тухай цахим ертөнцөөр шуугиж байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяртай ярилцлаа. 

-Энэ жил Нийслэ­лийн авто замын хөгжлийн газраас ямар ажлуудыг хийх вэ?

-Таван том гүүрийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд ажил эхэлсэн.

-Энэ ажлууд хөрөнгө, ТЭЗҮ, тендер нь зарлагдсан уу?

-Бүгд шийдэгдсэн.

-Эдгээр ажлуудыг нэрлэхгүй юу?

-Яармагийн гүүр өнгөрсөн жил барьж эхэлсэн. Өнөөгийн байдлаар гүйцэтгэл 50 хувьтай байна. Энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сонсголонгийн гүүрний ажил энэ дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байгаа. Энэ гүүрийг нэг жил зургаан сарын хугацаанд барина. Замын цагдаагийн гүүрийг дөрөвдүгээр сарын 15-наас барьж эхлэх бэлтгэл ажил хангагдсан. Энэ гүүрийг 2.5 жилд барих төлөвлөгөөтэй боловч, түүнээс богино хугацаанд ашиглалтад оруулах зохион байгуулалт хийж байгаа. Баянзүрхийн гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байна. Зүүн дөрвөн замын давхар гүүрийн ажил эхэлнэ.

-Хамгийн том гүүр нь аль нь вэ?

-470 метрийн урттай замын цагдаагийн гүүр. Энэ гүүр нарны зам, төмөр зам, дунд гол дээгүүр гарна.

-Эдгээр бүтээн байгуулалтуудад нийтдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна?

-Нийтдээ 90 орчим сая ам.доллар зарцуулна.

-Мөнгө хаанаас гарах вэ?

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр.

-Зээл өгсөн улс нь хөрөнгө оруулалтынхаа ихэнхийг аваад гарчихдаг гэсэн шүүмжлэл байдаг.

-Дээрх бүтээн байгуу­лалтын хувьд арай өөр байдлаар шийдэгдсэн. Жишээлбэл, ажилчдын 30 хувь хятадаас, үлдсэн 70 хувь нь монголчууд байна. Туслан гүйцэтгэх бүх ажлыг Монголын компаниуд хийнэ. Мэдээж бүтээн байгуулалт Монголд үлдэнэ. Мөн одоогийн мөрдөж байгаа хуулиар дотооддоо үйлдвэрлэж байгаа барааг зөвхөн дотоодоосоо авна. Өөрөөр хэлбэл, аль талаараа монголчууд 70 хувиас доошгүй ашгийг хүртэнэ. Гэхдээ дотоодод байхгүй зүйлийг арга байхгүй гаднаас авах нь зайлшгүй л дээ.

-Энэ гүүрнүүд ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

-Замын цагдаагийн гүүр Олимпийн гудамж, Гадаад хэргийн яам, Дүнжингарав худалдааны төв, Энхтайваны гүүрний доор уулзвар дээр түгжирдэг байдлыг бууруулна. Бид өдөрт зөвхөн гэрлэн дохион дээр 30 гаруй удаа саатдаг юм байна. Үүн дээр галт тэрэг нэвтрэн өнгөрөхөд төмөр замын гарцыг 40 гаруй удаа хааж байна. Энэ гүүр ашиглалтад ороход дээрх хамгийн их түгжрэлтэй замуудын ачаалал 2-3 дахин буурах тооцоо бий. Бусад уулзваруудын түгжрэл 20-30 хувь буурна.

-Энэ гүүрийг өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл их явж байна.

-2009-2012 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 262 метр урттай Нарны гүүрийг 35 сая ам.доллраар барьсан. Одоо бид 42 сая ам.доллараар 470 метр урт гүүр барьж байна. 

-Энэ гүүрүүдийг барихын тулд зам хаана гэсэн яриа гараад байна?

-Энэ жил 118 байршилд дэд бүтцийн ажил хийнэ. Зөвхөн зам гүүр биш, гэрэл, дулаан, цэвэр бохир усны шугам гээд олон ажил хийгдэнэ. Энэ бүхнийг хийхэд 17 газарт хаалт хийх хэрэгтэй. Гэхдээ том замууд хаагдахгүй шүү дээ.

-Цаашдаа авто замын түгжрэлийг бууруулах ямар бодлого баримтлах вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд авто замын уулзваруудыг өргөтгөсөн. Уулзваруудыг өргөтгөөд явган хүний гарц, гэрлэн дохиог нэмээд үр дүн гарсангүй. Одоо бид бодлогын хувьд гэрлэн дохио, огтолцлол, явган хүний гарцгүй замуудыг барина. Үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байна. Одоогийн барьж байгаа гүүрүүд авто машин зогсох шаардлагагүй, нэвт­рэн өнгөрөхөөр зохион байгуулагдсан. Хөрөнгө шийдэгдвэл цаашдаа захын хорооллуудыг ч ийм замтай болгох бодлого барьж байгаа.

-Гүүрэн гарц түгжрэ­лийг шийдэх үндсэн арга мөн үү?

-Өнөөгийн нөхцөл байдалд энэ илүү тохиромжтой зам болоод байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнд тавхан км-т 28 ширхэг гэрлэн дохио бий. Дээр нь жолооч нарын ухамсар хөдөлгөөний соёлоос хамаарч түгжрэл багагүй хувиар нэмэгдэж байна. Зөвхөн дүрмээ барьчихад л замын түгжрэл 20-30 хувь буурах судалгаа байдаг.

-Авто зам нарийн өргөтгөх газар байхгүй байхад компаниуд замын газраас хумслаад байдаг гэсэн шүүмж байдаг.  

-Нийслэлийн Засаг даргын Захирамж байдаг. Нийслэлийн Засаг даргын орлогч Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байдаг. Өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй орсон компаниудын 300 гаруй тохиолдлыг зассан. Гэтэл өнөөдөр 130 гаруй нь эргээд зам хаагаад буцаагаад хашаагаа барьчихсан байна. Манай газрын албаныхан төсөв мөнгөндөө тохируулаад хашаануудыг буулгасан. Одоо дахиад хөрөнгө төсөв шийдэж байж энэ ажиллагаа явах болчихоод байна.

-Компаниудын хууль бус ажиллагааны төлөө нийслэл дахиад мөнгө гаргадаг юм уу?

-Үйл ажиллагааны зардлыг буруутай этгээдүүдээс гаргана. Энэ талаар манайхан шүүх болон бусад байгууллагуудад хандаж байгаа. Бид энэ байгууллагуудыг олон нийтэд зарлаж байна.

-Зам өргөтгөх аргагүй гэж байна, ачааллыг бууруулах өөр ямар гарц байна?

-Үнэхээр нийслэлийн төвийн замыг өргөтгөх газар байхгүй. Дээр нь шинээр зам баригдаж байгаа ч жилд орж ирж байгаа машины тоо авто зам барилгаас хэд дахин их байгаа юм. Жилдээ нийслэлд 40 гаруй мянган машин орж ирж байна. Хасагдаж байгаа нь бараг байхгүй. Харин хуульд өөрчлөлт оруулаад татвар, машины оноор жаахан хязгаар тавьж болох байх. Эсвэл буруу жолоотой машиныг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Одоогоор буруу, зөв жолоотой авто машины тоо бараг 50:50 хувьтай болсон.

-Бага тойрогт тодорхой цагаар төлбөртэй зорчуулах тухай яригдаж байгаад чимээгүй болсон.

-Тэр асуудал судалгааны шатанд байгаа байх. Бид бага тойруугийн зогсоолуудыг төлбөртэй болгож байгаа. Багахан төлбөр төлөөд бүгд машинаа зогсоолд тавиад сурчих хэрэгтэй.   

Х.Баттөгс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 22 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 34 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 48 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 55 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 1 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 22 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top