x

“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдын гурван үг

Өчигдөр улс төрийн хүрээнд адал явдал арвинтай өдөр байлаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын сонинуудын өчигдрийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн хэлсэн үг нийтлэгджээ. Тэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг намын бүлэг дэмжиж байгаа. Даваа гаригт бүлэг хуралдана” гэсэн. Гэвч МАН-ын бүлэг дахиад л хуралдсангүй.

Баасан гаригт МУ-ын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйл заалттай.

1.УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага тавьсан тохиолдолд УИХ-аар нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх,

2.Уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх.

Уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан үндэслэлээ “УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг уг албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьсан, УИХ-ын дарга уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзсан, шаардлага тавьсан УИХ-ын гишүүд уг шаардлагыг хүлээж авах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэснээс болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатлаа. МУ-ын Үндсэн хуульд “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн тул УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн биелэлтийг хангах үүднээс хуулийн төсөл өргөн барилаа” гэсэн байна.

Ингээд баасан гаригийн орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуултын жагсаалтыг баталсан. Гэвч өчигдөр өглөө 10.00 цагаас зарлагдсан МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй. Бүлгийн гишүүд хуралдааны танхимд цугласны дараа бүлгийн дарга Б.Тогтохсүрэн “Нөгөө 37-гийн чинь хорь гаруй нь гадаадад яваа юм байна шүү дээ” гээд хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Өнгөрсөн пүрэв гаригт ч гэсэн “Бүлэг хуралдах шаардлагатай” гэж чуулганаас завсарлага авангуутаа гишүүдээ тараачихсан. МАН-ын бүлэг хуралдахгүй байгаа шалтгаан энэ юм байна. Огцруулах шаардлага тавьсан 40 гишүүний олонхи нь гадаадад зугаалж яваа.

Гэтэл орой 20 цагийн үед сайтууд “УЕП асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, Д.Дорлигжавыг цагдан хорихоор болжээ. “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд энэ талаар яг одоо С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно” хэмээн мэдээлэв.

Т.Ганболд энэ удаагийн ярилцлагадаа гурван зүйлийг хэлэв.

Нэгдүгээрт, түүний Д.Дорлигжавд өгсөн мөнгө 4 сая биш, 9 сая орчим ам.доллар болсон. Үүнээс нэг ч центийг Д.Дорлигжаваас буцааж аваагүй. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Би хуулийн байгууллагад итгэж байна

Хоёрдугаарт Д.Дорлигжавт мөнгө төлсөн хүн ганцаар тогтохгүй олон.

Гуравдугаарт, 27 жил төрд бугшсан энэ дээрэм, тонуулыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үе тасдаж чадна гэж итгэж байна. 500, 600 тэрбумын лиценз, концесс өвөртөлсөн мангасууд тэрбумын зээлтэй ЖДҮ-чидтэй тэмцэж болохгүй. ЖДҮ-чдийг ашиглаж мангасуудыг дарсны дараа ЖДҮ-чдийг уучлах эсэхээ ярилцья гэв.

Харин үдээс өмнө хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй боллоо. Сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, МАН-ын хагарал, бүлэглэл хоорондын тэмцлийг зогсоох боломжгүй болсон тул Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилна” гэлээ.

Гэтэл бас “60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээлийг АН гаргаж тавиагүй шүү. МАН-ын гишүүд өөрсдөө, намын удирдлагынхаа түвшинд баталсан зүйл. Тиймээс МАН-ыг “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” үндэслэлээр УДШ-эд өргөдөл гаргаж, татан буулгая” гэсэн хэсэг ч байна. Намынхаа Бага хурал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн амаар “Манай намын дарга М.Энхболд 60 тэрбумын схемтэй холбоотой нь үнэн. Тэгчихээд ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж яриад байх юм аа. ЖДҮ-гээс зээл авсан хүмүүсийн чинь 20 гаруй нь УИХ-ын гишүүн байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга гэж байдаг юм уу?” гэж хэлсэн бичлэг сарын өмнө олон нийтэд цацагдсан.

Т.Ганболдын хэлсэн бас нэг үг бий. “Гаминг бароноор, бароныг улаан оросоор даруулаад 70 жил улаан оростоо боолчлогдсон” гэж. Монголын түүхийн 27 жилийн ялзрал хугарлынхаа цэгт ирчихээд байгаа нь үнэн бол үүнээс хэн хожиж гарах нь сонин байна. ЖДҮ-чдээр мангасыг даруулаад, дараачийн мангасаа тэжээх үү? Эсвэл ЖДҮ-тэй нь, 60 тэрбумынхантай нь нэг мөсөн салах ёс хийх үү? 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Б (202.179.31.117)
    МАНЫ ХАЯНГИЙН ХҮН ГЭЖ Т.ГАНБОЛДЫГ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ .МАНЫ ЯВУУЛГА ХАЯНГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ НАСАН .ГАНБОЛД ЮМ БОЛОВ УУ??? ТЭР ИХ МӨНГӨ ХААНААС ГАРАЛТАЙ ХЭНИЙ МӨНГӨ ЮМ БОЛ ?????
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • S (64.119.19.20)
    Ganboldoo chi tomorlogiig 3jiliin doctor idee bizdee
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    ДОРЛИГЖАВЫН ГЭР БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН БОЛ НИЛЭЭД Л ЗҮЙЛ ЭЛЭРСЭН БАЙХ ЁСТОЙ... ТҮҮНИЙГ ИЛ ТОД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.. ДАРАА НЬ Ц.ЭЛБЭГ..., БАТ-ҮҮЛ, ЭНХ60ЛД-, ХУРЦ нарыг шалгах хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 46 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 8 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 49 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 6 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 35 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top