x

Х.Баттулга яаж чадаж байна аа?

Монгол Улсын Ерөнхийлөгч бол "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн "хүлэгт баатар" ёсоор тангараг өргөсөн төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Ерөнхийлөгч улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, ард түмэндээ хандан илгээлт гаргах эрхтэй ганцхан албан тушаалтан. Төлөөлөх бүрэн эрх, илгээлт гаргах эрх зэрэг нь Үндсэн хуулиар тогтоосон эрх хэмжээ. Британийн хааны эрх мэдэл шиг гүнзгий утгатай. Уг нь тус бүрдээ хуультай байх ёстой. Ерөнхийлөгч, зөвхөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд гишүүн нь байдаг Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлдэг.

Ерөөсөө л Ерөнхийлөгч нь төр улсынхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн улсын тэргүүн юм.

Харин, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн гэдгээ ойлгохгүй байна.

Ойлгохгүй байгаа мэт байдал өмнө нь мэр сэр харагдаж байсан л даа. Гэхдээ энэ удаад УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсан явдал нь төрийн тэргүүн гэдгээ ойлгохыг ч хүсэхгүй юм байна гэдгийг харууллаа. УИХ-ын дарга гэдэг албан тушаал бол ганцхан М.Энхболдод зориулсан эрх мэдэл бус, төрийн мэдлийн эрх мэдэл мөн гэдгийг Баттулга төрийн тэргүүний хувьд мэдээгүй гэвэл худлаа.

Монголын төрийг намын шийдвэрээр удирдах явдлыг 90 оны ардчилсан хувьсгалаар халсан юм. Түүнээс хойш намын шийдвэрээр төрийн хэргийг удирдах гэсэн завхруулга намуудын зүгээс л олонтоо гарч байсан. Хэдий тийм боловч чухам төрийн тэргүүн нь намын шийдвэрийг "ил барьж гүйсэн" тохиолдол ардчиллын үед хэзээ ч гарч байгаагүй! 

Гэтэл, Ерөнхийлөгч Баттулга Ардын Намын дарга Хүрэлсүхийн "даалгавар"-аар хуулийн төсөл өргөн барилаа. Гайхмаар!

Ардын Намын, Удирдах Зөвлөлийн санал оруулснаар Бага хурал нь УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг шинэ оны өмнөхөн гаргасан биз дээ?! Ардын Намын дарга Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлдэг биз дээ?! Засгийн газар хууль санаачлах эрхтэй биз дээ?! Хүсээд байгаа юм бол намын дарга Хүрэлсүх нь Засгийн газраараа УИХ-ын даргыг чөлөөлөх хууль санаачлан УИХ-д өргөн барих нь яасийн?! 

Тэгтэл, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн Х.Баттулга маань нэг намын доторх хагарлаас үүдэлтэй улстөрийн шийдвэрийг адган шүүрч аваад өргөн бариад гүйчихлээ. Ардчилсан Намаасаа түдгэлзсэн Ерөнхийлөгч маань нөгөө намын ор хөнжилд шургаад орчихдог нь юу вэ?

Ардын Нам, журмын нөхөр Баттулгыг маань урвуулан ор хөнжлийнхөө явдалд оруулсанд миний бүр шар гозойж байна. Арай Хүрэлсүх, Энхболд нар Баттулгаар тоглоод байгаа юм биш биз дээ? Ерөнхийлөгч ингэж муухай доошоо орж тэнэгтсэнд итгэж ядаад байна шүү, би!

Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Улсын гадаад, дотоод бодлогыг чиглүүлэгч бодлогын хүн. Политик. Хуулиар бодлого явагддагийг мэдэх ч ёстой хүн.

Тэгвэл, УИХ-ын даргын албан тушаал буюу төрийн эрх мэдэлд зохих ёсны дархлааг хуулиар гаргаж өгсөн нь төрийн бодлого байсан юм. УИХ-ын даргыг олонхийн намын барьцаанаас хол байлгах бодлого барьсан юм. Олонхи хүссэнээрээ чөлөөлөөд байх юм бол УИХ-ын дарга нь олонхийн намын дарга болох Ерөнхий сайдын гарт орчихно. Тэгж болохгүй гэж үзсэн хэрэг.

Учир нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын "гарын хүн" болчих юм бол; засаглалын тэнцвэр алдагдана, Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах ёс алдагдаж УИХ нь Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг инстүүц болно, УИХ дахь цөөнх олонхийн дарангуйлал дор орно (аягүйдвэл Ардчилсан Намын бүлэг байхгүй болно), УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхээ эдлэх эсэх нь Ерөнхий сайдын үзэмжийн хэрэг болно.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын "гарын хүн" байх явдал нэг удаа тохиож байсан. 2000-2004 онд Ерөнхий сайд нь намын даргын хувиар УИХ-ын даргыг өөрийн гарын хүнээр тавьж, хүссэнээрээ удирдсан юм. Тэр үед УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээ эдэлж чаддаггүй байсан. Ерөнхийлөгч Багабанди үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байнга ганцаардаж, цөөнгүй удаа, төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь асуудалтай харагддаг байсан. Үүнийг Ерөнхийлөгч Баттулга мэднэ дээ!

Төрийн тэргүүн Баттулга төрийнхөө нэг салаа мөчрийн "тушаал"-аар төрийнхөө нөгөө салаа мөчрийг хугалахаар гүйсэн явдал үнэхээр хачин. Ийм явдал төрд урьд нь ерөөсөө болж байгаагүй тул их гаж харагдаад байна.

Магадгүй, хоёулаа Путинг биширдэг үзэл санаа, түүн шиг болох хүсэл зоригоороо нэгдсэн юм болов уу? Гэтэл Монголд "Путин"-ы "орон тоо" нэг л байгаа шүү дээ! Тэр орон тоон дээр өрсөлдөхөд Хүрэлсүх л ялах магадлалтай билээ. Учир юу гэвэл Баттулгыг бодвол Хүрэлсүх хамаагүй илүү харизмтай юм байна. Хүрэлсүх, Баттулгын өөдөөс нь цэх харж сууж байгаад утга учиргүй "шударга ёс"-оор "шаахад" дийлнэ дөө. Хүрэлсүх, Уго Чавест ч мөчөөгөө өгөхөөргүй мундаг популист болохыг бид нийтээрээ харсан.

Ерөнхийлөгч Баттулгын доош орсон саяны үйлдлээс харахад маш айхтар, санаа зовоосон үр дагавар гарах гэж байна.

Монголын ардчилал нь Ардчилсан Нам, Ардын нам гэдэг хоорондоо ач тач үзсэн хоёр том нам дээр л тогтож үлдлээ. Ардчилал нийгмийн үнэт зүйл байж чадахгүй болсон. Эвийг нь олсон этгээд Мадуро шиг, чадвал Ким Чен Ун мэт дарангуйлагч болоход амархан болсон. 

Үүнийг Хүрэлсүх гадарлажээ! Тэгээд Ардын Намыг эзлэн дарангуйлахын зэрэгцээ Ардчилсан Намыг "зайлуулах"-аар зэхэж байна. Өөрийн гарын УИХ-ын даргатай болоодохвол эхний ээлжинд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийг үгүй хийнэ. Дараагийн ээлжинд шүүхийн эрх мэдлийг гартаа авах замаар Ардчилсан Намын улстөрийн эрхийг хяналтандаа авна. Энэ бол Турк, Унгар, Польшид хэрэгжиж буй дарангуйлал руу шилжих улстөрийн үлгэр жишээ болсон технологи юм.

Ардчилсан Нам нурвал Монголын ардчилал устана. Талаар нэг тарсан жижиг намууд юу ч болохгүй. Хүрэлсүхээс айгаад тарж алга болно. Тэсэх ч үгүй.

Олон түмнийг дагуулахад амархан. Хэдэн том баячуудын хөрөнгийг хураахад нэжигнэтэл алга ташина. Хөрөнгө оруулалт дайжиж хөрөнгө хомсдоход дараагийн ээлжийнхнийг хураана. Бас л алга ташуулна. Хүн өөрийнх нь хөрөнгийг хураах хүртэл бусдын хөрөнгийг хурааж буйд бах нь ханадаг бололтой.

Дарангуйлагч, эдийн засагтаа дарангуйлал тогтоож чадахгүй бол угаасаа дарангуйлал нь тэсдэггүй юм. Мөнгөгүй дарангуйлагч гэж хаа ч байхгүй. Тийм учраас л аливаа дарангуйлагч нар иргэдийнхээ өмчийг хураан нийгэмчлэх , үгүй дээ хяналтандаа авна. Улстөрийн дарангуйлал нь эдийн засгийн дарангуйлалд зайлшгүй хүрдэг юм шүү!

Хүрэлсүх дарангуйлал руу явах тооцоог аль хэдийн хийжээ. Ардчилсан Намыг улстөрийн тавцангаас арчина, ингэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын бизнесийн эрхийг цуцалж, хувийн өмчийг нийгэмчилж ард олныг дагуулна гэж тооцжээ. Ерөнхийлөгч түүнд туслахнээ.

Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүхийг доргиож ашиглаад байна гэж гадуур цуураад байсан юм. Эсрэгээрээ, Ерөнхий сайд Хүрэлсүхэд Ерөнхийлөгч маань үйлчилж байгаа нь тодорхой боллоо.

Х.Баттулга, Монгол Улсын төрийн тэргүүн шүү дээ! Яаж чадаж байна аа!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Ээж (66.181.160.138)
    Монгол улсын төлөө,ард түмнийхээ төлөө шударга үнэнээр тэмцэж байгаа хүмзүсийг л ард түмэн дэмжинэ. Битгий худлаа улс төр яриад бай.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.160.138)
    Тусгай хангамжийг муу муухайгаар нь дуудаа л жагсаад байсан. Гэтэл одоо та нарын тусгай хангамж монгол орон минь болоод байна. Та нар бүгдээрээ төрөөс төрсөн тэрбумтнууд,олигархууд болжээ. Ардчилал хэтэрхээрээ анархизм болдог гэж 10 жилд байхдаа үзсэн санагдаад байна шүү
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (5.77.26.186)
    Яг зөв хэлсэн байна.Яг л тэгэж харагдаж байгаа юм.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • ЦЭВЭРЛЭГЧ (66.181.161.22)
    ЮУ ГЭЖ СОЛИОРООД БГАА СДА ВЭ АРДЧИЛАЛ БОЛ ӨӨРӨӨ ҮҮСЭХ БАЙСАН ТОГТОЛЦООНЫ ХЭЛБЭРТ ШИЛЖИХ БАЙСАН СОЦ НИЙГМЭЭС ХҮЧЭЭР ТАТГАЛЗАХ БАЙСАН ОРЧИН БҮРЭЛДЭЭД БАЙСАН ҮЕД СОЛИОРЧ ГАРЧ ИРЖ АРДЧИЛАЛ БАЙГУУЛЛАА ГЭЖ ДӨВЧИГНӨЖ ЯВДАГ СДА МИНЬ ЧИНИИ ХҮЧИНД МОНГОЛ ОРОН ХӨРӨНГӨ ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДАЖ БҮТЭЭСЭН БАЙГУУЛСАНАА УСТГАЖ БУРУУ ТОГТОЛЦООРУУ ШИЛЖИЖ ӨНӨӨГИИН НИИГЭМД ИРЧИХЭЭД БАЙНА БИ ЧАМ ШИГ ЖАГССАН ГЭВЭЛ ЖАГССАН ГЭХДЭЭ 10 ДУГААР АНГИИН САХИЛАГГҮЙ БАЦААН БАЙЛАА БИ ЧАМ ШИГ ТАНХАЙ БАЙСНУУ БАЙСАН ГЭХДЭЭ УЛСАА ТАРАМДАХ ЗОРИЛОГО ӨВӨРЛӨЖ ХҮН ЧАНАРАА ГЭЭЖ БОХИР НИИГМИИГ БҮРДҮҮЛЭХЭД ЧИНЬ ОРОЛЦООГҮЙ ШУДРАГА БАЙСАН БААГИИ ОДОО ЭНЭ НИИГМИИН ШААРН ЧИ ИРГЭН НЬ БИ БОЛООД БАЙНА ЗОРИГИИГ АЛЛАА ГЭЖ ЧАМД ЭБИ БААТАР ХАЙРАЛСАН БОЛ ЯАХУУ БҮГДИИГ МӨЖЛӨӨ ГЭЖ ЭХ ОРОНД МИНЬ ЯДУУРАЛ АВЧИРСАНЫГ ЮУ ГЭХЭВ ШУДРАГА ЁС ЯЛАХ БОЛНОО УДАХГҮЙ МАРГААШ Ч БАЙЖ БОЛНО ЕРӨНХИИЛӨГЧ ЕХ ХОЁРЫГ ХАГАРАЛДУУЛАХ САНАА ЧАМД ЯАЖ ОРДОГ БНА ЧИ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА МУУ ХУВАЛЗ НАМ БОЛЖ ТАЛЦУУЛАХ ХӨГ ЧИНЬ ӨНГӨРЧ БНА ГЭДГИИГ ОЙЛГО ГӨЛӨГ МИНЬ ИХ СОЛИОРВОЛ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРУУЛНА ШҮҮ
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Өшөөтөн ах нь (202.9.42.100)
    Энэний улсын баатар гэж юу байсийн. Гэм нь илрэх болохоор боож үхэх гэж бгаа нь энэ.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Amarsaihan (66.181.161.1)
    Ta nar vhleede ta nar Odoojagsaach ard tvmen harag
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.24.120)
    Чи цаашаа
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.57)
    Батүүл урьдын амьдралыг муулж, өөрөө их гавъяа байгуулсан хүн болж амьдардаг аргатай.Энэ арга нь хаагдах гээд амь тэмцэж явна аа. Түүнээс биш бид хоёрын ардчилал гэж юу байхав.
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • davaatseren (120.193.188.239)
    ta bol ardchilalaa bulshilj ebagaasa baatar avsan mal shu
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (120.193.188.239)
    hulhinii baatar bat vvl ee 28 jil ta yg ymar gaviya baiguulsiin ichij vheesei bat tulga chamg bodvol heden partizanuuddaa jil bolgon bair ugsoor irseen
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.25.89)
    хол очиж хуц.
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • батбаяр (202.179.31.117)
    Олонхи жил төр барьсан МАН.МАХН одоо дотоод идээ бээрээ гаргаж байна.Үүнийг нь ч ард түмэн харж хүлээсээр байна. Гэвч АН сөрөг хүчний зүгээс сайн ажиллахгүй байна гэж үзэж байна. Маны дотоод хагарал бол улс үндэсний асуудал болтолоо хурцадлаа. Өмч хувьчлалаар авсан үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрлэлээ дэмжинээ гээд л бүгдийг нь хужаа гаргасан УИХ -ын гишүүд ч Ман дотор байж л байгаа. Төр засгийн ажил зогссож УИХ дампуурч байна шүү дээ! УИХ-ЫГ ТАРААЯ!!
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Буруу зөнөсөн бөнжигнүүр толгойт (202.70.37.2)
    Үс бууралтаж ухаан нь цийжээ. Та нарын ардчилсан хувьсгал бидэнд ийм л зүйл үлдээлээ Та нар хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө үлдэж
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (174.200.41.207)
    Яаж чадаж банаа гэдэг үгийг чамаас, та нараас асуумаар байна?❗️ Чи Эрдэнээ гуайн чихийг халууцуулдаг хулиган байсан биз дээ❗️ Сүүлийн 30-д жилд, монголыг түүхий эд ятадад нийлүүлдэг колони шинжтэй улс болголоо. Монгол улс оршин тогтох эсэх нь эргэлзээтэй үедээ орчихлоо❗️❗️❗️ ...
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (24.15.207.170)
    Xenii daalgavraar iu bicheed bg mal ve?
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
    • DD
      Sain uhaalag heljee. Uuniig ynshaag sain bodood oilgo. Daansh tiim xun hovor bolson doo. Huglaa shudragch ot horhoi shig olshirch bn. Tsag zaviin daisnuud sonotugei.
      2019 оны 01 сарын 07
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 41 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 20 цаг 3 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 44 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 22 цаг 1 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 30 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top