x

Ардын намыг татан буулгая

АН хэрвээ амьтай голтой байсан бол МАН-ын Бага хурал өндөрлөнгүүт гишүүдийнх нь хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан” хэргээр шүүхэд өгч, Ардын намыг татан буулгах шаардлага тавих ёстой байлаа. Гэвч тэгсэнгүй. Зодолдож байгаа хоёрын аль талд нь орвол ашигтай тухай бодлого бодож, “яс” горьдсоор суугаад боломжоо алдлаа л даа.

Лхагва гаригийн өглөө эхэлсэн МАН-ын Бага хурал шөнө дөл өнгөрөөж дууссан ч дотоод асуудлаа шийдэж чадсангүй. Ер нь яг ямар зорилгоор Бага хурал зарласан болохыг ч олон хүн ойлгож чадсангүй. Хажуунаас нь харвал хэн нь илүү “ухах” вэ гэдэг уралдаан болсон бололтой юм. Үр дүнд нь УИХ-ын гишүүд бүгд ЖДҮ-чин, Бага хурлын гишүүд бүгдээрээ 60 тэрбумынхан гэдэг дүгнэлтэд олон нийт хүрэв. Гэхдээ хариуцлагыг ганц хүний “нуруунд” үүрүүлэхээр олноороо шийдсэн нь жаахан асуудалтай.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Бага хурал дээр үг хэлсэн бичлэг нийтэд цацагдсан. Тэр УИХ-ын дарга М.Энхболдод “Баттулга гэдэг хүнийг та л өөрөө ял аваад явах гэж байхад нь өршөөж, Бадамжунайг Сингапур луу явуулж, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Сингапурын уулзалтын талаар би хүний нэр хэлж байгаагүй. Харин одоо телевизийн камер байхгүй учраас хэлчихье. Тийм зүйл болсон.

Та хуулийн байгууллагатай холбоогүй гэж байна. Холбоотой чинь үнээн. АТГ-ын дарга Энхжаргал гэдэг хүн “Хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно шүү” гэж хэлсэн нь үнэн. НАМЗХ-ны хурал болсон, зохион байгуулсан хүн нь та. Тэр үед Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөх нь ирээд бид нартай, манай зарим залуучуудтай уулзаад явсан. Энийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу. Би ойлгодоггүй байсан байна лээ, буруу ойлгосон байна лээ. Үе тэнгийнхээ найзуудаас уучлал гуйя. АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахыг МАНАН гэдэггүй юм байна” гэсэн.

Нэгдүгээрт, төмөр замын 280 сая долларын хэргийг сая “ёолох” далимдуулаад хаачихсан дуулдсан, үнэн болов уу? Тийм бол М.Энхболд гэдэг хүн үүнтэй холбоотой байх нь.

Хоёрдугаарт, хэрвээ М.Энхболдоо Х.Баттулга нь хэвтээд өгчихсөн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр үед буруу ойлгоод Ц.Элбэгдоржийн зөвлөхтэй уулзуулсан намынхаа найзуудаас өнөөдөр уучлал гуйгаад зогсч байх байсан болов уу?

Аль ч тохиолдолд шоронд орох гэж байсан хүн амиа аврахын тулд Ерөнхийлөгчид дэвшиж байхад андуураад сонгочихсон ард түмэн л хөөрхий. Үүний дэргэд 280 сая доллар юу юм бэ. Тэмээн дээр ямааны гарз л юм даа.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хэлсэн бас нэг үг бий. “ЖДҮ-тэй тэмцэнэ, тэмцэнэ л гэх юм. ЖДҮ-тэй холбогдоод байгаа хорь гаруй хүн чинь бүгд УИХ-ын гишүүд шүү. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга байдаг юм уу?” гэж. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулчихвал ЖДҮ-тэй холбогдсон гишүүд бүгд өршөөгдөх нь л дээ. Ингэхэд Ц.Нямдорж нь У.Хүрэлсүхийгээ дэмжээд байна уу, дэвсээд байна уу? Хоёр үзүүртэй зүү, зүү.

Ямартай ч өглөөнөөс шөнө дөл болтол хуралдсан МАН-ын Бага хурал эхнээсээ эцсээ хүртлээ “МАН бол ЖДҮ юм, 60 тэрбумын сүлжээ ч юм” гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. М.Энхболдыгоо УИХ-ын даргаас огцруулахын тулд М.Энхболдынхоо эсрэг гаргаж тавьсан зүйлийн зах зух л энэ шүү дээ. М.Энхболдынхон нь Засгийн газрынхаа эсрэг бас юу дэлгэснийг хэн мэдлээ. Өчигдөр лав Бага хурал сурвалжилсан сэтгүүлчид “Зөвхөн нэг талын баримт гаргаж өгсөн. У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл өсөнгүй” гэж зохион байгуулагчдыг нь буруутгасан байна лээ.

АН хэрвээ сөрөг хүчин мөн бол МАН-ын Бага хурал дээр гишүүдийн хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан” хэргээр (Улс төрийн намын тухай хуулийн 23.2) Улсын дээд шүүхэд өгч, МАН-ыг татан буулгах асуудлыг тавих боломж байлаа. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар УИХ-ын даргыг хуульд заагаагүй үндэслэлээр огцруулна гэхийнхээ оронд хуулийн заалтаа бариад МАН-ыг татан буулгах, УИХ-ыг тараах хүртэл боломж байна. Тэгвэл жинхэнээсээ 60 тэрбумын УИХ, ЖДҮ-чдийн Засгийн газартай хариуцлага тооцсон явдал болно. МАН эрх барьж байгаа үед энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ.

УИХ-ын гишүүн асан С.Ламбаа сүүлд өгсөн ярилцлагадаа “МАН(МАХН) улс орны хөгжилд үргэлж бул хар чулуу болж ирсэн. Энэ бул хар чулууг бид биш, тэд өөрсдөө л түлхэж унагахаас өөр ямар ч боломжгүй байсан. Тэр цаг нь өнөөдөр болж байна” гэсэн байна лээ. Одоо хэн нэг нь хуруугаа хөдөлгөхөд л дуусах ажил.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Боогий (66.181.160.160)
    Ардчилсан намынхан бүүр илүү идэж баяжсан хүмүүс
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    АН хэзээд ард түмний тѳлѳѳ ихийг хийж ирсэнд олон түмэн баярлаж явдаг шүү.
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • B (202.21.124.21)
    АРДЧИЛСАН НАМ ЮУ ЮМ БЭ??? ИЖИЛХЭН Л ХУЛГАЙЧААР, БӨГС ДОЛООГЧООР ДҮҮРСЭН ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ Ш ДЭЭ. ҮНЭХЭЭР ШУДРАГА АРДЧИЛАЛ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ НАР ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ШОРОНД СУУЖ БАЙХ БАЙЛАА!!! ҮНЭХЭЭР АРДЧИЛСАН НАМ БАЙСАН БОЛ ЭРДЭНЭТИЙН 49% ЛУЙВАРЫГ ЗОГСООХ БАЙСАН ЮМ ШҮҮ!!!
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Zochin (150.129.141.173)
    Ardchilsan nam ch gej dee baisnaas baigaagyu ny deer
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • БАТБАЯР (202.179.31.64)
    ЖДҮ Ч.60 ТЭРБУМ Ч АЛЬ АЛЬ НЬ ХЭРЭГГҮЙ . МОНГОЛЫН ХӨГЖИЛД СААД БОЛСОН УИХ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ МАНЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ!!! АН ЮҮ ХИЙГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 29 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 37 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 1 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 41 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top