x

Л.Жамбалжав: Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулсан

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав эмчтэй хөөрөлдлөө. Л.Жамбалжав эмч Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг анх нэвтрүүлэгчдийн нэг, Монголын анагаах ухаанд эмчилгээний шинэ аргыг нээж, олон хүний амийг аварсан алтан гартай мэс засалч, Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа хүн юм.  

"Л.Жамбалжав: Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулсан маань миний бахархал, бардамнал гэх үү дээ" 

-Та аль нутгийн хүн бэ, аав, ээжийнхээ тухай яриач?

-Би Архангай аймгийн Хотонт сумын хүн. Хотонт сумын Өндөрсант багт Цагаан сүмийн голыг тойрч зусч, өвөлждөг малчин айлын хүүхэд байлаа. Миний аав Чойсүрэнгийн Лхамсүрэн 1939 оны байлдаанд оролцож, 1945 он хүртэл цэргийн албыг таван жил есөн сар хаагаад, бүр шархдаж явсан ахмад дайчин хүн байсан. Миний ээж Чойжилын Ханджав гэж их сайхан хүн байсан, олон хүүхэд төрүүлсэн дээ. Тэгээд хөдөө хүүхэд шуухад тогтохгүй, надаас дээш хоёр, доош гурван ч хүүхэд нь эндээд, сүүлдээ эмнэлэг бараадаж төвөөр яваад, тэгээд миний дүү нар төрж байсан. Манайх гурван хүү, гурван охинтой өнөр айл. Одоо бид бүгд энх тунх сайхан амьдарч байна.

-Та хэдэн онд анагаахын оюутан болов, төгсөөд хаана ажилласан бэ?

-Би аймаг, сумандаа бага, дунд сургуульд сурч, Улаанбаатар хотын Анагаахын дээд сургуульд элсэж, 1972 онд төгссөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын туслах эмчээр хуваарилагдсан. Оюутан байхдаа мэс засалд сонирхолтой, нэгдүгээр эмнэлгийн эмч, бидний багш П.Долгор, Б.Гоош, А.Отгондалай нараа дагаад хагалгаа хийдэг байлаа. Дараа нь нэгдүгээр эмнэлэгт мэргэжил эзэмших курст ирж 45 хоног дадлага хийн мэс заслын эмч болсон. 1974 оны хавраас Баруун хараагийн сум дундын эмнэлэгт томилогдлоо. Тэнд ажиллаж байхдаа  бүх эмчилгээ, мэс ажилбар бүр кесеров хагалгаа хүртэл хийдэг байсан. Хаврын салхитай өдөр, аймгаас хүн дуудах боломжгүй нөхцөлд, цус алдсан жирэмсэн ээжид эфир үнэртүүлж байгаад хагалгаа хийж, олон эх, хүүхдийг аварч байлаа. Тэр хүүхдүүд одоо 40 гарчихсан энх тунх амьдарцгааж, заримдаа надтай холбогдож ярьдаг, авсан ээжтэйгээ уулзъя гэдэг юм. Залуудаа, хагалгаа хийж эмчилсэн хүмүүсээ тоолдог, бүр овог нэр хаягтай нь тэмдэглэдэг байлаа. Сүүлдээ бүр тоогоо алдаад бичихээ больсон. Ойролцоогоор 15 000 хүнд хагалгаа хийсэн.

-Та цэргийн албанд мордож, госпиталын эмч болсон тухайгаа яриач?

-1974 оны хавар, эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллаж амьдарч үзье гээд залуу насны оргилуун сэтгэлээр цэрэгт явсан. Зүүнбаянгийн 126-р нэгтгэлд цэргийн алба хааж, 1000 цэргийн карантинд орж явлаа. Тэгээд гурван сарын дараа дэслэгч цолоор шагнуулж цэргийн госпиталд туслах эмчээр томилогдсон. Цэргийн госпитал бол 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй эмнэлэг. Тэндээс олон гайхамшигтай мэс засалч төрөн гарсан. Би тэнд хурандаа Б.Дамбийням гэж монголын анхны их эмч, мэс засалч болон Д.Чойжилжав, Д.Сүхбаяр багшийнхаа гар дээр очсон. Мэргэжилдээ дуртай, залууг ч хэлэх үү өдөр шөнө, хагас бүтэн сайнгүй ажилладаг байлаа. Мэс заслын эмч, өвчтөнөө сэхээн амьдруулахаас гаргаж, амийг нь аварч байж л нэг сайхан амьсгаа авдаг, баярлаж жаргадаг юм шүү дээ. Би цэргийн госпиталд туслах эмчээс эхлээд мэс заслын клиникийн захирал, эмнэлгийн зөвлөх эмч хүртэл 23 жил зургаан сар ажилласан. 

1982 онд Санкт-Петербург хотын Цэргийн хүмүүнлэгийн академийн докторантурт суралцаж, докторын зэрэг хамгааллаа. 1986 онд хошууч цол, ирээд дэд хурандаа цолтой болсон. Армид бол залуухан дэд хурандаа нарын нэг байлаа. Тэгээд госпиталдаа ажиллаж байгаад 1993 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны англи хэлний институтэд суралцахаар явсан. Техас мужийн Сан антонио хотын Агаарын нисэх хүчний баазад хэлний дамжаа дүүргээд, АНУ-ын хуурай замын академид суралцан цэргийн мэс заслын болон нисэх хүчний төв эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын ажилбар хийхийг харж, дагалдан ажилласан. 

-Та бол Монголын анагаахын түүхэнд шинэ эмчилгээ арга нэвтрүүлж, том гавьяа байгуулсан хүн. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хэрхэн эхлүүлсэн бэ?

-1950-иад оноос хүний эрхтнийг өөр эрхтнээр орлуулах, шилжүүлэн суулгах арга хөгжиж, мэс заслын дэлхийн түүхэнд том дэвшил гарлаа. Энэ арга Монголын анагаах ухаанд арай эхлээгүй байх  үед надад анхлан суралцах боломж гарсан. Тэр үед Ч.Долгор багш бөөр солих туршилт хийж, Б.Дамбийням хурандаа яс нь идээлээд онгорхой үүсчихсэн, гуя нь санжигнасан өвчтөнд тэмээний чөмөгний яс тавьж үзэж байлаа. Би 1970-аад оноос эхлээд хүний эрхтэн шилжүүлэх, ялангуяа бүхэл эрхтэн бөөр шилжүүлэх ажлыг хийе гэж бодож, материал цуглуулж, ном уншиж, нохойн дээр туршилт хийж байгаад 1996 онд анагаах ухааны хүрээлэнгийн бөөр шилжүүлэн суулгах төслийн удирдагч болсон. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт нохойны лаборатори байгуулаад, хагалгаа, туршилт хийж эхэлсэн. Тухайн үед манайхан мэдээлэл муутай, хууль байхгүй, хүний эрхтэн солиход их хөрөнгө хүч шаардана, цэвэр нөхцөлд хийх ёстой гээд асуудал их, эсэргүүцэгчид олон байлаа. Бас удирдлагын систем одоогоос өөр, гадны туршлагыг харна гээд хөдөлдөггүй үе байв. Тийм үед надад хань болж, хамтран ажилласан хүмүүс бол миний шавь Төрийн соёрхолт Д.Нямсүрэн, Төрийн шагналт Ж.Нарантуяа агсан нар юм. Бас бөөрний дутагдалтай өвчтнийг олон жил эмчилсэн Б.Бямбадаш эмч байна. Энэ хэд маань хажууд, ёстой муулуулж сайлуулж хамаг зовлонг хамт туулсан даа. Би 1996 онд АНУ-аас сургуулиа төгсөж ирээд Монгол Улсын түүхэнд анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт, зургаадугаар сарын 29-нд хийсэн. Тэр өдөр манай багийнхан, Б.Гоош багш, Хөдөлмөрийн баатар Г.Нямхүү эмч нарынхаа нөмөр нөөлөг дор, тэр хоёрыгоо шууд хагалгаанд оролцуулж, хамт ажилласан. 
Анхны өвчтөн  22 настай “А”-д 26 настай “Д” эгч нь бөөрөө өгсөн. Тэр сайхан эгч нь одоо энх тунх сайхан амьдарч яваа, бидэнтэй холбоотой байдаг. Харин хагалгаа төгс үр дүнд хүрээгүй л дээ. Яагаад гэвэл өвчтөн маш хүнд диализид ч орж чадахгүй болчихсон, зүрх судасны дутагдалтай, цус нь бүлэгнэчихсэн байсан.

Энэ оролдлого мэс заслын техникийн хувьд маш сайн болсон. Өвчтний бөөр тав, зургаа хоног ажиллаад, шээс ялгаруулаад, хүн маань  хордлогоос гараад сайхан боллоо. Харамсалтай нь долоо дахь хоног дээр нь цусны бүлэн бөөрний судсыг нь бөглөөд, бөөр нь ажиллагаагүй болж, бид авч хаясан. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн энэ хүүхдийн амийг аварч, хордлогоос нь гаргасны хүчинд өвчтөн маань гурван сар гаруй амьдарсан. Тэгээд Г.Нямсүрэн эмч нутаг руу нь хүргэж өгөхөөр хамт нисч, бид хэд Говь-Алтай руу онгоцны буудал дээр гаргаж өгч байлаа.

Анхны өвчтөн маань нас барсан ч, тэр залуугийн амь Монголын анагаах ухаанд, эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт маш их түлхэц өгсөн. Өвчтөнг эмчлэх, хагалгаа хийх хэрэгтэй юм байна гэдгийг харуулсан. Эгч нь, нэгнийхээ төлөө өрөөсөн бөөрөө өгөх нинжин сэтгэл, халуун хайр, зүрх монгол хүнд байна гэдгийг харуулсан, анхны донор эмэгтэй.  Түүнээс хойш олон аав, ээж, эгч дүүс, охид хөвгүүд хайртай хүмүүсийнхээ төлөө бөөрөө өгч, амьдрал бэлэглэсэн. Тэр хүмүүст би их баярлаж явдаг. Бид өвчтөнийхөө төлөө эцсээ хүртэл тэмцсэн, хичээсэн. Энэ мэс ажилбар, эмчилгээг хийхэд надад хувийн ашиг сонирхол, хожоо байсангүй, шагнал урамшил горилсонгүй, юу ч аваагүй. Харин зэмлэл, хараал их сонссон доо. 
Гэхдээ надад маш их туршлага болсон. Бид туршлагатай эрхтэн шилжүүлэх төвтэй холбогдох, тэнд багаа сургах, хүмүүсийг урьж оролцуулах хэрэгтэй юм байна гээд олон зүйлийг ойлголоо. Дараа нь 2006 онд Бээжин яваад, хүмүүсээ дадлагажуулж, тэндээс багш нарыгаа авчраад, гурван сард ихрийн бөөрийг шилжүүлэн суулгах, хамтарсан хагалгаа хийсэн, амжилттай болсон. Бид Монголын түүхэнд бөөр амжилттай шилжүүлэн суулгасан мэс ажилбарыг хийж, анхны амжилтыг авчирч чадсан юм.

-Хагалгааг хаана хийв, саад бэрхшээл байсан уу?

-Хагалгааг нэгдүгээр эмнэлэг дээр хийж болдоггүй, намайг тэндээс гаргачихсан байсан. Тэгээд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг дээр, хүмүүсийн хэл ам, хориг, энэ тэрээс болоод хөдөлгөөн багатай үед, хагас сайн өдөр хийж, бүтэн сайнд хэвлэлээр зарлаж байлаа. 

Би энэ хагалгааг хийх гэж мөнгө гуйж их явсан. Алтжингийн Г.Алтан гэдэг дээр хүртэл орж явлаа, өгдөггүй юм билээ. Тэр үед төрсөн дүү минь Англид гэр бүлээрээ ажил хийж явсан юм. Тэднийхээ олсон найман мянган паундыг нь гуйж аваад, тав зургаан эмчээ Бээжинд сургаад, дараа нь хагалгааг санхүүжүүлсэн. Энэ үед “Өнөөдөр” сонины эрхлэгч Ц.Балдорж, гэргий Н.Шүртэйгээ явж байхад нь таараад хэлсэн чинь “Өө дэмжилгүй яахав. Бид Улаанбаатар зочид буудалдаа гаднаас ирсэн эмч нарын зардлыг нь даагаад байлгая, хагалгааны зураг авах, баримтжуулах ажлыг нь хийе” гэсэн. Би энэ сайхан хүмүүст их баярладаг юм. Дараа нь 2006 оны зургадугаар сард хоёр дахь хагалгаагаар хүүхдэд аавынх нь бөөрийг суулгасан. Тэгэхэд эрхтний тохиргоог Монголд хийх боломж муутай байлаа. Өвчтний цусны дээжийг Ц.Балдорж гуай Бээжинд аваачиж өгч тусалсан.  

Хэцүү, хяслантай үе их байсан ч манай багийнхан том ажлын ард гарсан, Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулсан. Энэ л миний бахархал, бардамнал гэх үү дээ. Үүний төлөө бүх хүчээ дайчилсан, байгаа бүхнээ зориулсандаа би харамсдаггүй. Энэ олон жилд ТҮЦ ч болов гаргаад, худалдаа наймаа хийсэн бол орон сууцтай, машинтай ч болчих байсан биз. Би чинь орон сууц, машингүй хүн шүү дээ. Хүнд хэлбэл үнэмшихгүй. Гэхдээ бид, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, амьдрал болж байгаа. Хүүхдүүд минь Англи, Японд сургуульд сураад, нэг охин минь Японы Киотод докторын зэрэг хамгаалж, Токиогийн их сургуульд багш боллоо. Миний олон жилийн хөдөлмөр, олсон цалин цагаа минь ингэж л зарцуулагдсан. Би сэтгэл дүүрэн тэнүүн явдаг. 

-Та болон танай багийнхан үнэхээр бахархам сайхан үйл бүтээсэн. Мэдээж шагналын хур буусан байлгүй? 

-Би энэ ажлынхаа төлөө хаанаас ч шагнал урамшил аваагүй. Харин нэгдүгээр эмнэлгийнхэн маань талархлын бичиг, батламж өгсөн. Харахад хуудас цаас боловч миний хувьд хадгалж нандигнаж явдаг үнэ цэнэтэй зүйлсийн маань нэг дээ. 

Тэр том ажлыг бид багаараа хийсэн. Багийн эмч нарын нэг нь байхгүй байхад л үр дүнгүй болох ажилбар шүү дээ. Олон хүний хүч, оюун ухаан, хөлс асгарч хийгдсэн хагалгаа учраас би багийнхаа арван хүний төлөө төр засгаас шагнал гуйсаан. Тодорхойлолт, холбогдох бичиг цаасыг нь бүрдүүлээд хоёр ч удаа хандлаа. Хүн нь олон байна, өгвөл хоёр, гурван хүнд л өгнө, хүнээ хас гэдэг. Гэтэл Орост 1966 онд академич Петровский тэргүүтэй есөн хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нэвтрүүлсний төлөө Төрийн шагналаа өгсөн байгаа. 

Манай багийнхан Монголдоо энэ мэс ажилбарыг анхлан хийж, эмчилгээг нь нутагшуулж, эдийн тохиргоо хийх лаборатори бүх боломжоор хангаж өгсөн. Одоо Монголын эмч нар бөөр, элэг, зүрх шилжүүлэн суулгаж байна. Бөөр солих хагалгааг 168 удаа хийж, олон хүний алтан амийг аварлаа шүү дээ. 
Одон медаль хэрэггүй л гэдэг. Гэхдээ хийсэн бүтээсэн хүнд нь өгчихөд урам л юм даа. Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан гэж тэмдэг байдаг. Насаараа эрүүл мэндийн байгууллагад ажиллачихаад энэ тэмдгийг ч аваагүй хүн олон бий. Мөнгөн шагнал дагалддаггүй ч, авсан хүн хоёрдугаар эмнэлэгт үзүүлэх эрхтэй байдаг. Тэр нь бахархал, насаараа энэ салбарт хөдөлмөрлөсний урам юм даа. 

-Таныг дайнд оролцох шахаж явсан гэж сонссон. Дарийн утаа үнэрлэж явсан тухайгаа яриач?

-1979 оны хоёрдугаар сарын 17-нд Зүүнбаянд эмнэлгийн ротын захирагчийн алба хааж байлаа. Тэр үед Хятад Вьетнам руу дайрч, Вьетнамын хойд талын нутаг мужууд Хятадад бүрэн эзлэгдээд аймшигтай юм болж байсан. Вьетнамын нийслэл Ханойг эзлэхээр Хятадын цэрэг дөхөж явсан үе. Социалист системийн орнууд туслахаар хөдөлж, Монгол, Зөвлөлтийн цэргүүд араас нь цохилт өгөхөөр Хятадын хил рүү очсон. Оросын алс дорнодын цэргийн тойргоос олон арми, танк, нисэх хүчин гээд бүх хүчээ манай хил дээр авчирлаа. Бид ерөөсөө урагшаагаа байлдаж орох нь л гэж бодсон. Хилд хамгийн ойрхон нь хилийн цэрэг, тэгээд тагнуулын анги хоёр гуравхан километрт, 12-16 км газарт Монголын цэргүүд нуувчинд байрлачихсан, 18-22 км зайд эмнэлэг, ард тал хангалтынхан бид байж байгаа юм. Ингээд байж байтал гурав хоногийн дараа Зөвлөлт, Вьетнамын удирдлагууд Номхон далайд, Кресор онгоцон дээр “Хэрэв Вьетнам улс руу гадаадын цэрэг довтолбол Зөвлөлтийн цэрэг шууд байлдаанд орно, тусална” гэсэн гэрээ хийлээ. Тэгээд ЗХУ, Хятадын засгийн газарт “Танайх нэн даруй тулалдаанаа зогсоож Вьетнамаас цэргээ татаж гарга. Эс тэгвэл бид дайралтад орлоо” гэсэн тулган шаардах бичиг өгсөн. 

Хаврын бүрзгэр тэр шөнө би Зүүнбаянгаас тулааны талбар руу явахдаа эмнэлгээс эм, багаж бүх юмаа хамж аваад, гэрийнхээ орон дээр хүүхэлдэй, алх, халаасанд байсан 75 төгрөгөө үлдээгээд гарсан. Тэгээд “Хүүгийнхээ төлөө битгий зовоорой. Эх орныхоо төлөө явлаа” гэж аав ээждээ бичиж дугтуйлаад, хажуу айлдаа, манай гэрийнхнээс хүн ирэхээр өгөөрэй гээд түлхүүртэйгээ үлдээгээд явсан даа. Эргэж ирэхгүй ч байж магадгүй, эцсээ хүртэл тулалдана гэсэн бодолтой л явсан, бид. Тэр үед хань маань залуухан бас жирэмсэн байсан юм.  

Тэгтэл Хятад Улс цэргээ татаж, байлдахаа болилоо. Хэрэв өөрөөр шийдсэн бол маш аймшигтай зүйл болох байсан. Үзэл суртлын зөрүү, үл ойлголцлын эцсийн золиос нь ард түмэн шүү дээ. 

-Та “Хонгорын хордлогын” үеэр бас ажилласан байх аа?

-Тийм ээ. Тэр үед би цөсний хагалгаа хийлгээд хоёр л хонож байсан юм. Тэгсэн Хонгорт цианидийн хордлогоор олон хүн үхэж үрэгдээд хэцүү явдал боллоо. Тэгээд тийш явахаар болоход “Глобал” төслийн А.Оюунбилэг дарга цоо шинэ ланд, жолоочтой нь өгөөд, би шархаа боолгож аваад л хөдөлсөн. Очтол бөөн хэл ам болоод “Хүн үхээд байна, хурдан авар” гээд хүмүүс эмч нар руу дайрч давшиллаа. Үг хэлүүлэхгүй болохоор нь сүүлдээ би “Та нар над руу дайраад яах вэ, би та нарын төлөө ингэж явна” гээд энгэрээ задлаад дүүрэн шарх, боолтоо харуулсан. Тэгсэн чинь хүмүүс ухарч байгаа юм. 

Эмч хүн хэцүү шүү дээ. Хоол унд олдсоноо идээд л, нойртой нойргүй явна. Би тиймэрхүү байдлаар биеэ гаргуунд нь хаяж өвтгөөд цөсөө авахуулсан.  Ер нь л хүн залуугаасаа зөв хооллож, амарч биедээ анхаарах хэрэгтэй. Хөгшин болсон хойноо тордоод, сайхан болох гэж, залуужих гэж гүйгээд ямар ч нэмэргүй.

-Багануурын “Азийн чоно”-ын архины хордлогоор бас олон хүн эндсэн дээ. Тэгэхэд та бас очсон байх аа?

-Тэр их аюултай явдал болсон. Яг арван хоёрдугаар сарын 31-ний орой долоон цагийн алдад ажил дээрээ байтал утас дуугарч “Өчигдрөөс хойш 13 хүн нас барлаа. Байдал хүнд байна” гээд. Тэгээд би гэр рүүгээ яриад, яаралтай хөдөлсөн. Метилийнх байж магадгүй, өөр ямар нэг бензолтой юмаар л хордсон байх гээд Эм импекс рүү ярьж, архины антидоти нь байна уу, үзээд араас явуулаарай гэчхээд, би өөрөө очъё, явъя гэж сайдад илтгээд, УАЗ 469 машинтай гарсан. Гэртээ харьж хувцсаа солиод, хөгшнийхөө хийсэн бууз, цайг амсаад, тэгээд 130 км газар давхисаар байгаад л очлоо. Тэндээ байрлаад, хордсон хүмүүсийг ялган дугаарлаж, цэргийн госпитал, нэгдүгээр эмнэлэг рүү явуулж цус угаах ажлуудыг хийлгээд, мэргэжлийн эмчийн хувьд шуурхай зохион байгуулж байлаа. 

-Хүн үхээд ирэхээр аймаар биз?

-Эмч хүн бол үхлийн эсрэг тэмцдэг, үхлийг хүсээд байх юм биш. Гэхдээ яах ч аргагүй алдаж байвал айлаа гээд яахав дээ. Үхэлтэй тэмцэж байгаа хүн айхгүй байж л ялалтад хүрнэ шүү дээ.

-Танд ер нь айдаг юм байна уу. Чөлөөт цаг гардаг уу?

-Айна, шумуулд хазуулах, зүүгээр хатгуулахаас их айдаг. Эмч нар тариа хийнэ гэхээр зугатаж, нуугдана шүү дээ. Харахад хатуу хүтүү юм шиг хэрнээ эмч нар их уян. Би Эх нялхаст үзлэг хийж байгаад хаван нь чинээндээ тулчихсан хүүхэд хараад нулимс гарч байгаа юм. Эвий, энэ хүүхдийг ийм болгочих гэж дээ гээд. Тэгээд манайхан эмчлээд сайхан болгосон л доо. 

Ихэвчлэн завгүй байдаг ч уул хаданд, хээр хөдөө явах, ан гөрөө хийх дуртай. Хаврын цагт жууцай, халиар, намар жимс түүнэ. Нутаг орноороо явах дуртай. Залуу байхад ч ер нь завгүй л байсан даа.  

-Ажил дээрээ л голдуу байсан уу?

-Ер нь л хонон өнжин ажиллана. Эмнэлэг дээрээ хоёр, гурав хоночихоод, Зурагтын эцэс рүү хоёр автобус дамжиж харина. Шинельтэй гар хөл даараад, дэлгүүрт зогсч байгаад автобус хараад гүйнэ дээ. Нэг удаа бүр ядраад жаахан дугхийчхэж. Тэгсэн чинь кондуктор “Энэ согтуу дэслэгч босооч, сандал тавьж өгөөч” гэж билээ. Гэртээ очиход ээж минь байсан болохоор аяга хар шөл хийгээд өгнө,  тэгээд шууд унтана.   Залуу байхад жаахан унтчихад л сэргээд ирж байгаа юм. Бидний ажил цаг наргүй, ер нь ар тал, амьдралдаа анхаарал тавих талдаа хэцүү. Одоо би цэргийн госпитал дээр мэс заслын зөвлөх эмч. Заримдаа хагалгаа хийнэ, зөвлөгөө өгнө. Эмч нарыг харахад яг над шиг зүтгэж гүйж байгаа залуус байна аа.  

-Тан шиг ажил ихтэй, завгүй буцалж амьдардаг хүнтэй хамт байхад эхнэрт тань хэцүү л байсан байх даа?

-Ёстой хэцүү. Би энэ асуудалд өөртөө их шүүмжлэлтэй ханддаг шүү. Одоо эргээд бодоход өөрөө Орос, Хятад АНУ-д сураад яваад байсан хэрнээ эхнэртээ анхаарал тавиагүй, боловсролыг нь дээшлүүлээгүй, ар гэртээ туслах тал дээр дутагдалтай байсан санагддаг юм. Тийм болохоор би энэ хүний төлөө, амьдралынхаа төлөө үхэн үхтэлээ зүтгээд дуусах ёстой гэж боддог. 

Манайх хоёр охин, нэг хүүтэй. Гэргий минь Б.Оюунбилэг гэж хүн бий. Одоо тэтгэвэртээ суугаад, ач зээгээ харах ажилтай болсон. Бид хамтдаа амьдраад 40 жил болжээ.      

"Ардчилал таймс" сонин Г.Пүрэвсүрэн 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (265)

  • DR . MAXWELL (197.210.55.133)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг BILLROTH HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Энэтхэг, Англи, АНУ, Малайз, Австрали, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: billrothhospital54@gmail.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .ФИЛИП. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC .Мэдрэлийн мэс засалч.
    2024 оны 11 сарын 25 | Хариулах
  • Dr Rahul (82.149.82.43)
    Та бөөр худалдаж авах эсвэл зарах гэж байна уу? Санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст бид бөөрөнд 500,000 доллар санал болгож байна. Би Минипал эмнэлгийн бөөрний мэс засал, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн нефрологич, доктор Рахул Ахмед байна. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд үйл ажиллагаа явуулдаг. Сонирхсон хүмүүс Minipalhospital@gmail.com цахим шуудан эсвэл WhatsApp +14424378984 утсаар холбогдоно уу. Хүндэтгэсэн, Эмнэлгийн ерөнхий захирал, Доктор Rahul Ahmed
    2024 оны 11 сарын 21 | Хариулах
  • DR MAXWELL P.. (92.118.61.113)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC
    2024 оны 11 сарын 05 | Хариулах
  • DR MAXWELL P.. (185.61.158.235)

    2024 оны 10 сарын 28 | Хариулах
  • DR MAXWELL P.. (102.88.81.17)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгал зэрэг сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC
    2024 оны 10 сарын 25 | Хариулах
  • DR . MAXWELL (197.210.227.233)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд зөвхөн 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөрний төлөө. Намайг BILLROTH HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Энэтхэг, Англи, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: billrothhospital54@gmail.com Хүндэтгэсэн, DR MAXWELL.G Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC
    2024 оны 10 сарын 22 | Хариулах
  • DR G. MAXWELL (102.89.47.108)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд амь нас, эрүүл мэндийн даатгал зэрэг 500,000 ам. долларыг санал болгоно. Бөөр. Намайг Биллрот эмнэлгийн олон улсын мэдрэлийн эмч Т.МАКСВЕЛЛ эмч гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: billrothhospital54@gmail.com Whats-app дугаар: +393512676198 Viber: +393512676198 Хүндэтгэсэн, DR G. MAXWELL. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHD.CDC
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
  • DR GUS TEO (102.88.33.50)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +393512676198 Viber: +393512676198 Хүндэтгэсэн, DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC
    2024 оны 09 сарын 27 | Хариулах
  • DR GUS TEO (127.0.0.1)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +393512676198 Viber: +393512676198 Хүндэтгэсэн DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх
    2024 оны 07 сарын 06 | Хариулах
  • DR GUS TEO (127.0.0.1)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +393512676198 Viber: +393512676198 Хүндэтгэсэн DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх..
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
  • DR DANIEL (127.0.0.1)
    Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авч байна уу, зарж байна уу? Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд хамгийн сайн 600,000 долларыг санал болгоно. Намайг Доктор Даниэл гэдэг би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс засал, орлоготой холбоотой донорын бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. whatsapp дугаар: +39 3510847940 Хүндэтгэсэн, АПОЛЛО ЭМНЭЛЭГ
    2024 оны 06 сарын 19 | Хариулах

    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Viber..+91 9233859627 VK ID.. id864994577 Имэйл: contact@mountalverniahospitals.com Хүндэтгэсэн DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх..
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • MS GRAY (127.0.0.1)
    Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний доллараар худалдаж авсан. Нэг Мишель, Лопез хоёрын нийтэлсэн докторcollins3@gmail.com цахим хуудаснаас түүний и-мэйл хаягийг олж харан түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь ямар ч стрессгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлжээ. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаардлагатай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул Доктор Коллинз дээр холбогдохыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatApp-ээр дамжуулан: +15067199871 Наття. Монголоос.
    2024 оны 05 сарын 08 | Хариулах

    Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Амьжиргаатай холбоотой донорын тусламжтай бөөрний мэс засал худалдаж авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол apollohospitals1000@gmail хаягаар бидэнтэй холбогдоно уу. com Whatsapp: +393510847940 Хүндэтгэсэн DR DANIEL

  • DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах

  • Mount Alvernia Hospital (127.0.0.1)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Имэйл: contact@mountalverniahospitals.com Хүндэтгэсэн DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх..
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (172.71.99.130)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 02 сарын 23 | Хариулах

  • DR. ADITYA (172.71.178.88)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 01 сарын 26 | Хариулах

  • DR. ADITYA (172.70.86.52)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 12 сарын 04 | Хариулах

  • DR. ADITYA (172.69.43.184)

    2023 оны 11 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 14 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 25 мин Энгийнийг ухаалгаар 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 12 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 26 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 33 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 39 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 0 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 2 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 17 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 34 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top