Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте лхагва гарагт Нидерландын Хааг хотод хүргэгдлээ. Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) түүнийг “хар тамхины эсрэг дайн”-ы үеэр хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан хэргээр шүүн хэлэлцэх гэж байна.
ОУЭШ-ээс гаргасан мэдэгдэлд “Ноён Родриго Роа Дутерте баривчлах тушаалыг хүлээн зөвшөөрч, Филиппиний эрх баригчид түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн журмын дагуу шилжүүлэн өгсөн” гэж дурджээ.
Баривчилгаа ба хохирогчдын төлөөх тэмцэл ОУЭШ-ийн ахлах прокурор Карим Хан үүнийг олон улсын хууль тогтоомжийн чухал алхам гэж үнэлж, “Олон улсын эрх зүй хүчгүй гэж үздэг хүмүүс бий. Гэвч энэ хууль тогтоомж хэн нэгний бодож байгаагаас илүүтэйгээр хэрэгжих боломжтой” гэж мэдэгдсэн байна.
Р.Дутертег мягмар гарагт Филиппиний нийслэл Манила хотын нисэх онгоцны буудалд баривчилсан бөгөөд улмаар Нидерланд руу шилжүүлжээ. Тэрбээр нисэхийн өмнө олон нийтийн сүлжээнд "Би улсынхаа аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээх болно" хэмээн мэдэгдсэн байна.
Шүүх хурал ойрын хугацаанд товлогдоно Өдгөө 79 настай Дутерте бүх насаараа хоригдох ял авах магадлалтай байна. Түүнийг Хааг хотын ойролцоох Нидерландын эрэг дэх цагдан хорих төвд хүргэсэн бөгөөд ойрын өдрүүдэд шүүх хурлыг товлох төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters