АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландын Ерөнхий сайд Михол Мартинтай Вашингтонд уулзах үеэрээ Америкийн төлөөлөгчид Украины талтай гал зогсоох асуудлаар тохиролцоонд хүрсний дараа Москвад хэлэлцээ хийхээр явсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоохыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ Орост шахалт үзүүлж болзошгүй Дональд Трамп Оросын эсрэг нэмэлт санхүүгийн арга хэмжээ авах боломжтой гэдгийг дурдсан ч энх тайвныг илүүд үзэж буй тул ийм алхам хийхийг хүсэхгүй байгаагаа онцолжээ. Тэрбээр “Оросын хувьд таагүй байж болох зарим зүйлийг хийх шаардлага бий. Гэхдээ би энх тайвныг хүсэж байгаа учраас тийм зүйл хийхийг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Хэлэлцээ эхэлсэн гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч мэдэгдэв АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс хэлэхдээ, АНУ болон Оросын төлөөлөгчид аль хэдийн хэлэлцээ эхлүүлсэн гэдгийг баталжээ. Тэрбээр дипломат хүчин чармайлтын эхний үр дүнг нааштай үнэлж, Украин гал зогсоохыг зөвшөөрсөн, харин одоо Оросын тал хэрхэн хариулахыг хүлээх үлдсэн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд дайныг эцэслэх боломж бүрдэх эсэх нь ОХУ-ын байр сууринаас хамаарах боллоо.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл (1)