УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээхээр тогтжээ.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөө, өрийн удирдлага, хяналт шалгалтын төлөвлөгөө зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх юм.
Хэлэлцэх гол асуудлууд:
- 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан
- Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратеги
- 2025 оны намрын чуулганы хяналт шалгалтын төлөвлөгөө
- 2025 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Чуулганыг даваа гарагийн 10:00 цагт албан ёсоор нээх бөгөөд бэлтгэл ажлууд бүрэн хангагджээ.