Шадар сайд, Улсын Онцгой комиссын шуурхай хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна. Орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнс, эмийн багц, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Хээрийн түймрийн улмаас:
- 38 гэр, 48 хашаа саравч, 4 автомашин, 2 мотоцикл шатсан
- 3000 гаруй бог, 48 бод мал хорогдсон
- 3500 гаруй боодол өвс шатсан
- Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилсон ажлын хэсэг түймэрт өртсөн нутгуудад ажиллаж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг устгах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
УОК-оос нийт 400 сая төгрөгийн тусламж хүргүүлж, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч, иж бүрэн гэр, дулаан хувцас, хоол хүнс хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Улсын Онцгой комисс