Тэмцээний эхний өрөг 3-р сарын 14-ний 09:00 цагт эхлэх хуваарьтай бөгөөд тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдана. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шатарчны онооны нийлбэрээр тооцно.
Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд 12 их, дээд сургуулийн 56 шатарчин оролцох эрхээ аваад байна. Үүнд:
- Аварга дээд сургууль
- Дотоод хэргийн их сургууль (ДХИС)
- Их Засаг Олон Улсын Их Сургууль (ИЗОУИС)
- Мон-Алтиус
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
- Монгол Улсын Их Сургууль (МУИС)
- Оточ Манрамба Их Сургууль
- Сити Их Сургууль
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)
- Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль (ҮБТДС)
- Хүмүүнлэгийн Их Сургууль (ХИС)
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)
Тэмцээний бүртгэл, мандат олголтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо