Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2025 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.
Орон сууцны үнэ насжилтаас хамаарч ялгаатай өсөлттэй байгаа бөгөөд:
- Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ.
- Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна.
Дүүргүүдийн байршлаас хамаарч орон сууцны үнэ харилцан адилгүй байгаа бөгөөд хуучин орон сууцны хамгийн өндөр үнэ Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 3.09 сая төгрөг байна. Харин шинэ орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 5.61 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 3.27 сая төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо