Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник хэрэгсэл болоод холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.
Шийдвэрийн дагуу өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө.
Гамшиг, ослын дуудлагаар болон болзошгүй эрсдэлтэй нөхцөлийн үед алслагдсан сум, орон нутагт хүрэлцэн очих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.