x

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна

2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээний хор хөнөөлийг бууруулах зорилготой юм.

Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлж, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд энэ хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов. Тэрбээр, тамхины татварын бодлогыг шинэчлэх, электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, тамхи татах тусгай цэгүүд болон хориглосон газруудад хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Др. Адриана Бланко илтгэлдээ, тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалтыг сайжруулах нь чухал гэж онцлов. Тэрээр, электрон тамхийг шууд хориглох нь зарим тохиолдолд илүү үр дүнтэй бөгөөд тамхины хор хөнөөлийг ойлгуулахад анхаарах хэрэгтэй гэв.

Мөн энэ үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин Монгол Улс тамхигүй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Австрали Улсын Эрүүл мэндийн яамны Тамхи, электрон тамхины хяналтын албаны нарийн бичгийн дарга Кэрли Браун тамхины цулгуй савалгаа болон сурталчилгааг хориглох бодлогоо танилцуулж, энэ туршлага нь Монголд хэрэгжих боломжтойг дурдсан.

Хэлэлцүүлэг үргэлжлэн, тамхины татварын бодлого, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, ДЭМБ-ын зөвлөмж болон Филиппин Улсын татварын шинэчлэлийн туршлагыг танилцуулсан. Монгол Улсад тамхины татварыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр илтгэл тавьжээ.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж, оролцогчид тамхины хяналтын талаар санал бодлоо солилцож байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 30 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 1 цаг 47 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 1 цаг 56 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 2 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 5 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 8 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 10 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 13 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 16 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 18 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 7 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 19 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 17 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 18 цаг 52 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 23 цаг 38 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 23 цаг 40 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 23 цаг 42 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 23 цаг 42 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 23 цаг 43 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top