x

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд трамвай буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хоёр үндсэн шугамыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон загвар зургийг боловсруулж байна.

Трамвайны шугамуудын чиглэл:

  1. Эхний шугам: Нисэхийн тойргоос эхлэн Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.
  2. Хоёрдугаар шугам: Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэлх чиглэлээр, зуслангийн бүсийг хотын төвтэй холбохоор төлөвлөсөн.

Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ 2025 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байна. Хоёрдугаар шугамын хувьд, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

2023 оны арванхоёрдугаар сард батлагдсан "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн хүрээнд Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Эдгээр өөрчлөлтийн дагуу, нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувийн газрыг жишиг үнээр чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрын маргааныг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Трамвайны давуу талууд:

  • Байгаль орчинд ээлтэй: Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөө багатай.
  • Зорчигчийн багтаамж: Нэг удаад 150-300 зорчигч тээвэрлэх боломжтой.
  • Хурд: Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг.

Тооцоолсноор, Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар 20-30 минутын дотор хүрэх боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэхээр байна.

Мөн Энхтайваны гүүрээр трамвай дамжин өнгөрөх учраас гүүрийг хүчитгэх, явган хүний замыг өргөтгөн сайжруулах ажлууд хийгдэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна, Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод олон түвшний авто замуудыг барьж, олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.87)
    Машинаа тавьчихаад Метронд суух хүн байх болов уу ? Ер нь метроноос татгалзаж давхар зам барьвал арай хямд бөгөөд түгжрэл сааруулахад илүү үр дүнтэй байх даа!
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 36 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 1 цаг 54 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 3 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 9 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 12 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 15 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 17 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 20 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 23 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 25 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 13 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 25 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 18 цаг 59 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 23 цаг 45 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 23 цаг 47 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 23 цаг 48 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 23 цаг 49 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 23 цаг 49 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top