x

Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ

Хятадын жирэмсэн эмэгтэйчүүдийг АНУ-д ирж хүүхдээ төрүүлэхэд нь тусалсан гэх хэргээр Калифорни мужийн иргэн Фиби Дон 41 сарын хорих ял сонсжээ. Түүний хэрэг Лос-Анжелес дахь холбооны шүүх дээр шийдвэрлэгдэж, шүүгч Р.Гэри Клауснер түүнд нэн даруй хоригдох шийдвэр гаргасан байна.

Фиби Дон болон түүний нөхөр Майкл Лю нар “USA Happy Baby” нэртэй компани байгуулан “төрөлтийн аялал жуулчлал” хэмээх бизнес эрхэлж, хятад эмэгтэйчүүдийг АНУ-д ирж хүүхдээ төрүүлэхэд тусалж байсан нь хуйвалдаан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тооцогдсон юм.

Энэ хэрэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын "АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох" тухай заалтыг зогсоох оролдлоготой зэрэгцэн олон нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр Трампын гаргасан тушаалыг холбооны шүүх үндсэн хууль зөрчсөн гэж үзээд түр зогсоосон боловч "төрөлтийн аялал" гэмт хэрэг анхаарлын төвд хэвээр байгаа юм.

Фиби Дон болон нөхөр нь жирэмсэн эмэгтэйчүүдийг визийн анкет дээр жирэмсэн гэдгээ нуун АНУ-д нэвтрэхэд тусалж, хүүхдээ төрсний дараа АНУ-ын иргэн болгох боломжийг санал болгож байжээ. Тэдний үйлчлүүлэгчид зөвхөн Хятадаар хязгаарлагдаагүй бөгөөд Орос, Нигери зэрэг орнуудын иргэдэд ч үйлчилгээ үзүүлж байсан нь тогтоогдсон байна.

АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус улсад төрсөн хүүхэд бүр шууд Америкийн иргэн болох эрхтэй байдаг. Энэ нь хүүхдүүдийн ирээдүйн боловсролын боломж болон эцэг эхэд нь байнгын оршин суух эрх авах нөхцлийг бүрдүүлдэг тул "төрөлтийн аялал"-ыг ашиглах оролдлого тасралтгүй үргэлжилж байгааг харуулж байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 25 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 1 цаг 43 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 1 цаг 52 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 1 цаг 58 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 1 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 4 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 5 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 8 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 11 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 14 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 2 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 14 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 17 цаг 55 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 18 цаг 48 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 23 цаг 33 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 23 цаг 35 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 23 цаг 37 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 23 цаг 38 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 23 цаг 38 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top