Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т Тээл багийн “Тээлийн бирваз” гэдэг газар Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч, голд суужээ. Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан байна.
Тухайн дуудлагын дагуу тус онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Б ''Лексус-450'' загварын автомашинтай Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, 4 дугуй цөмөрч орсон байв. Алба хаагчид тэдгээр иргэдийг 18:07 цагт эсэн мэнд татан гаргажээ.