x

7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар,нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг зохион байгуулж, “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалин, хөлсийг цалингийн сүлжээ болон зэрэглэлийг өсгөснөөр 2023 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19.6 хувиар тус тус өсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 14 цаг 57 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 15 цаг 26 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 15 цаг 32 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 16 цаг 27 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 16 цаг 38 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 16 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 3 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 17 цаг 50 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 18 цаг 20 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top