2024 оны төгсгөл, 2025 оны босгон дээр Цахим хөгжил, Инноваци, Харилцаа холбооны яам салбарынхаа "Оны онцлох" үйл явдлыг нэрлэжээ.
2024 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Цахим засаглал болон Кибер аюулгүй байдлын олон улсын индекс өслөө.
Монгол Улс Цахим Засаглалын индексээр 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдэв.
НҮБ-ын Цахим Засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг.
Шалгуур тус бүрд 1 оноо авахаас Монгол Улс:
- Боловсон хүчний үзүүлэлтээр 0.7,
- Цахим үйлчилгээний үзүүлэлтээр 0.8,
- Харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр 0.9 оноо авсан.
Энэ нь төрийн цахим үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм.
Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр Монгол Улс “бэхжиж буй” түвшинд үнэлэгдсэн.
Бид хууль эрх зүйн орчин гэсэн шалгуураар 20 оноо авахаас 19 оноо авсан. Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байна.
Кибер аюулгүй байдлын хувьд бид Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” –ын үнэлгээг хийлгэж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлдэж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ