x

Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас  /2024.12.25/ гаргасан шийдвэрийг танилцууллаа.

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Анх 2003 оноос яригдаж, 2009 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийх хэлэлцээр хийсэн. Олон жил гацсан төмөр замд холбогдсоноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын дараагаар олон боомт ашиглалтад орж, нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжийг алдсан. Өнөөдрийн УИХ-ын тогтоол бол чиглэл авах тогтоол. Үүний дараагаар хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийнэ. Хятадын талаас тавьж байгаа саналуудыг намын бүлэг, хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан. УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 11 цаг 56 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 13 цаг 1 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 13 цаг 34 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 13 цаг 45 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 14 цаг 11 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 14 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 15 цаг 29 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 17 цаг 26 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 18 цаг 28 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 19 цаг 15 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 19 цаг 35 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 19 цаг 47 мин Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 22 цаг 38 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 22 цаг 51 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 23 цаг 3 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 23 цаг 15 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 23 цаг 23 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 23 цаг 36 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа Уржигдар 19 цаг 05 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа Уржигдар 18 цаг 34 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top