Энэ жил Хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадад амжилт гаргасан 21 сурагч болон 10 багшийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хүлээн авч уулзлаа.
Багш, сурагчид анхны IAIO олон улсын “Хиймэл оюун”, IMO олон улсын “Математик”-ийн 65 дахь, “Физик”-ийн 54 дэх болон Азийн 24 дэх, олон улсын “Мэдээлэл зүйн” 36 дахь олимпиадуудад амжилттай оролцож эх орондоо ирсэн байна.
Олимпиадад амжилттай ороллцож, улсынхаа нэрийг дэлхийд гаргасан 21 сурагчид ЦХИХХ-ны сайд батламж олгож, хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйд шамдан суралцсан тэдэнд улам их амжилтыг ерөөв. Мөн тэднийг бэлдсэн эрдмийн дээд багш нарт талархал гардууллаа.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү:
-“Ирэх жилүүдэд олон төрлийн программын хэлээр олимпиад зохион байгуулахыг зорьж байна. Аль болох программын олон хэлийг хэрэглээнд нэвтрүүлж, оюутан сурагчдыг олимпиадад бэлдэнэ. Түүнчлэн IT инженерүүдийн дунд ч олимпиад зохион байгуулахаар судалж байна. Нэн ялангуяа, Олон Улсын олимпиадад оролцож амжилт гаргасан залуус бол Монголынхоо нэрийг олон улсад гаргаад зогсохгүй, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж байгаа юм. Оролдлого, туршлага, тууштай байдал аливаа хүнийг мөрөөдөл рүү нь хөтөлдөг. Тиймээс мэдлэг түгээгдэх ёстой. Алслагдсан бүс нутагт номгүй, интернэтгүй өндөр потенциалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд тэгш боломжийг бий болгох ёстой.
ЦХИХХЯ-наас "Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Мөн мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлийн сурах бичгүүдийг орчуулж байна.