Өнгөрсөн шөнө буюу 12 дугаар сарын 24-ний 01:30-02:00 цагт нийслэлд цас орж эхэлсэн тул ХУД-ийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэж ажилласан байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар 232 хүн 55 техник, 70 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа, гулгаанаас сэргийлж ажиллаж байна.
Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад нийт 105 ширхэг давс, бодис, хайрганы савыг байршуулж цэнэглэсэн бөгөөд 30.5 тонн давс, 79.7 тонн бодис зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар нийт 1419 тонн давс, 784 тонн бодисын үлдэгдэлтэй байна.