x

Приус автомашины нүүрсэн яндангийн үнэ 600 мянгаас нэг сая төгрөг байна

Нийслэлд яндангүй бүсүүдийг зарлаж, зориулалтын бус нүүрсэн яндантай “приус” автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тээврийн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын жолооч нарт эхний удаа сануулж, хоёр дахь удаагаа журмын хашаа руу шилжүүлж, яндангаа сольсон тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авна гэсэн юм.

Нүүрсэн яндан энгийнээр хэлэхэд автомашинаас ялгарах хорт утааг шүүх үүрэгтэй ч манай улсад хулгайд алдагдсан, дамлаж зарсан тохиолдлоос болоод ялангуяа “Toyota prius20” маркийн автомашин зориулалтын нүүрсэн яндангүй байх тохиолдол байдаг талаар “Да хүрээ” авто худалдааны төвийн ченж нар хэлсэн юм. Нүүрсэн янданд 3-7 грамм цагаан алт, 2-7 грамм паллади, 1-2 грамм роди элемент агуулагддаг байна. Алтны агууламжтай тул импортоор орж ирээд, гаалиар орж ирэхдээ нүүрсэн яндангүй байдаг гэх мэдээлэл гарч байна. 2024 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад импортоор орж ирсэн суудлын автомашины 47 хувь нь “Toyota prius” маркийн машин байгааг Гаалийн Ерөнхий газраас танилцуулсан юм.

Тэгвэл зориулалтын бус нүүрсэн яндангийн талаар “Да хүрээ” авто худалдааны төвийн ченжүүд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.

“Да хүрээ” авто худалдааны төвийн ченж: Нүүрсэн яндангийн үнэ доод тал нь 600 мянга дээд тал нь нэг сая байдаг. Нэг яндантай, хоёр яндантай гэдгээрээ үнэ нь өөр өөр.

Хэдэн жилийн өмнө хоёр яндантайг нь 900 мянга, нэг яндантайг нь 600-700 мянгаар зардаг байсан. Хүмүүс дотор нь хэрэгтэй металл (цагаан алт) байдаг учраас л аваад байдаг байх. Нүүрсэн яндантай, яндангүй машины үнэ өөр. Сая төгрөг дотор л яндангийнхаа үнээр өөр байдаг. Зарим нь Япондоо янданг нь солиод орж ирдэг, тэд нь арай хямдхан ирдэг. Гэхдээ төдийлөн хямд биш сая гаран төгрөгөөр ирдэг. Хятад яндантай машин ерөнхийдөө мэдэгддэг. Ард нь зогсоход шууд дан бензин үнэртдэг. Оношилгоонд ороход хүртэл хятад яндантай бол тэнцэхгүй. тэгээд л өөр хүний яндан тавиад эсвэл зээлээд, худалдаж аваад тавьдаг.

Бид цахим орчноос “Нүүрсэн яндан авна зарна” гэсэн зарын зарын дагуу утсаар холбогдож асуухад нэг бондгортой нь 500 мянга, хоёр бондгортойг нь 800 мянгаар тавиад суурилуулаад өгнө” гэсэн юм. Энэ мэт нүүрсэн янданг хууль бусаар сольж, өндөр үнээр борлуулж буй хувь хүмүүс элбэг байгаагийн нэг жишээ юм.

Худалдаж авсан машиныхаа нүүрсэн янданг өндөр үнээр зараад, оронд нь хямд яндан суурилуулаад зарж байна

“Да хүрээ” авто худалдааны төвийн гаальтай автомашин зардаг ченж Э.Батдэлгэр:

-Японоос импортлогдсон машинууд ерөнхийдөө бүгд зориулалтын нүүрсэн яндaнтай байдаг. Бид гаальтай, Монголд явж байгаагүй машинуудыг Япон улсын дуудлага худалдаагаар худалдаж аваад Монголд оруулж ирээд зардаг. Тийм учраас хариуцлага өндөртэй байдаг. Харин энд “муу нэр хар данстай” нөхдүүд байгаа. Жишээ нь, чиний унаж байгаа машиныг худалдаж аваад надад зарж байгаа юм. Тэгээд машиныг чинь найман саяар худалдаж аваад, өнгөтэй өөдтэйг нь авч мөнгө олох үүднээс, нүүрсэн яндан гэх мэт зүйлсийг нь нэг саяар зарчихаад хямдхан, Хятадаас орж ирсэн янданг нь суурилуулчихаад буцаагаад авсан үнээрээ зардаг хүмүүс байдаг. “Да хүрээ”-г тойрсон засварын газрууд дуутай машинуудын дууг 200-300 мянгаар л дараад, өө сэвийг нь будчихдаг. Хүн харахад аятайхан болгоод дараагийн хүнд зарчихдаг. Нүүрсэн яндангүй машины ард зогсоход угаар орж ирээд шүүлтүүр байхгүй нь мэдэгддэг. Энэ нь агаарын бохирдолд ч бас нөлөөлж байгаа. Тэгэхээр ийм машинуудыг хязгаарлах нь зөв гэж бодож байна.

Автомашины утаа агаарын бохирдолд эзлэх хувь нь бага ч хүний биед учруулах нөлөөний хувьд илүү аюултай

С.Юндэн:

-Нүүрсэн яндангүй машин хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн, “Хордлого судлал” эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэнгээс тодрууллаа. “Автомашины нүүрсэн яндан бол дотоод шаталтын хөдөлгүүрээс гарч байгаа бүх хорыг өөртөө шингээж байгаа яндан. Гэтэл энэ яндан зарим тохиолдолд алдагдсан, огт яндангүй орж ирдэгээс болоод дотоод шаталтын хөдөлгүүр нь хотын агаарыг бохирдуулах асуудалд маш их нэрвээс болж байгаа. Хэдийгээр агаарын бохирдолд автомашины утаа эзлэх хувь бага ч гэсэн хүний биед учруулах нөлөөний хувьд илүү аюултай. Агаарын бохирдлын гол шалтгаан нь тоосонцор, хүхрийн исэл, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл гэсэн үндсэн хийнүүд байдаг. Гэтэл дотоод шаталтын хөдөлгүүр нь дээр хэлсэн хортой хий, азотын оксидуудыг гаргахаас гадна хүхрийн исэл, бинзиприн, бинзолийн цагаригтай органик хортой бодисуудыг агаарт гаргадаг.

Дотоод шаталтын хөдөлгүүрийн утаа өвлийн улиралд засмал зам хүйтэн учраас хөрчихөөд дээшээ хөөрөхгүй зам дээр байгаа. Зам дээр явж байгаа, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өндрийн хувьд насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад намхан учраас хортой утаагаар амьсгалах магадлал өндөр байдаг. Хүүхэд бие организмын хувьд хорт утааны нөлөөг өөртөө шингээж, илүү их эрсдэл өндөр байдаг организмтай байдаг.

Дизель хөдөлгүүрийн бүтээгдэхүүн хүний биед оронгуутаа дархлааны урвалаар харшил, хавдар мэтчилэнгийн хүүхдийн бие организмын өвчлөл үүсгэх магадлал ихтэй.

Ханиад томуу их байгаа энэ үед вирусын гаралтай хүүхдийн өвчлөлийн хүндрэх нөхцөл нь агаарын бохирдол болдог. тэр тусмаа дотоод шаталтын хөдөлгүүрээс үүсч байгаа хортой хийтэй холбоотой өвчлөл үүсгэж байна. тийм учраас Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, хөдөө орон нутагтай харьцуулахад илүү байгаа” гэв.

Бид “приус-20” автомашин хоёр жилийн өмнө худалдан авч байсан иргэнээс нүүрсэн яндангүй машинаа яаж оношилгоонд оруулдаг талаар тодруулахад “Хоёр жилийн өмнө Монголд явж байсан “приус-20” машин авсан юм. Оношилгоонд оруулах хугацаа нь болоод оруулах гэтэл нүүрсэн яндангүй байна гээд оруулаагүй. Хүмүүс “Оношлогооны ажилтанд мөнгө атгуулаад оношилгоонд оруулчихдаг” гээд байхаар нь буцаад очиж үзсэн ч болоогүй. Ямар нэгэн таньдаг хүнээрээ дамжуулан холбогдож байж л мөнгө өгч оруулах боломжтой юм шиг байна лээ. Өмнө нь унаж байсан хүн маань яаж оношилгоонд оруулдаг байсан юм, бүү мэд. Бодвол таньдаг хүнтэй л байсан байх. Би оношилгоонд оруулж чадахгүй хоёр жил болж байна. Хааяа нэг хот руу орохоороо цагдаа зогсоох вий гэсэн айдастай явдаг. Бусдаар бол байнга хөдөө унадаг болохоор асуудал алга. Зарах гэхээр оношилгоонд ороогүй учир зарах боломжгүй. тиймээс хөдөөнөө унаж байгаад л элгээр нь хэвтүүлье гэж бодож байна” гэсэн юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 5 цаг 50 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 5 цаг 56 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 6 цаг 12 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 6 цаг 26 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 7 цаг 13 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 8 цаг 4 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 8 цаг 51 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 9 цаг 36 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 10 цаг 0 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 10 цаг 11 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 10 цаг 21 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 10 цаг 36 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 10 цаг 53 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 13 цаг 4 мин Менингококкт халдвараас сэргийлье 13 цаг 20 мин Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14 цаг 40 мин Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 14 цаг 44 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 14 цаг 51 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 14 цаг 55 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 14 цаг 59 мин
iИх уншсан
Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top