x

Шидийг олоод нисэхийг шахав...

Шидийг олоод нисэхийг шахав

Шидэмсээр боолгоод үхэхийг шахав... гэж монгол зүйр үг байдаг билүү. Уг нь хонины үлээсэн гүзээг өрөм том хийхэд зориулж хатаахыг хэлж байгаа юм. Гэвч энэ үгийг хүмүүний зан араншин, хувирамтай байдалд тааруулж хэрэглэх нь олонтоо.

Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, төсвийн хэлэлцүүлэг яг ийм түвшинд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирсэн төсвөө задгай хаячихаад Шанхайн үзэсгэлэнд тав хоног явж "алга болсон" нь МАН дотор бараг эргэлт гаргахаа шахав. Хэрвээ энэ оны батлагдсан төсвөөс даруй 10 их наядаар өссөн ирэх оны төсөв, төсвийн зардлыг эсэргүүцсэн гишүүдийн тоо 30 биш 35 хүрсэн бол Засгийн газар оруулж ирсэн төсвөө татаж аваад зогсохгүй УИХ тарахад хүрэх байлаа. Төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр энэ сарын 15-ны дотор ирэх оны төсвийн хуулиа баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой. Арванхоёрдугаар сарын 1-нээр хязгаарласан байсныг 15 хоногоор наашлуулсан юм байна.

Заа тэгээд, МАН-аас Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар оройлоод АН-ын гишүүд хүч түрээд "төсвийн зардлын хэмнээ барья, арай дэндлээ" гээд явж байсан чинь Шанхайгаас Л.Оюун-Эрдэнэ сайд утасдаад, төсвийн хэлэлцүүлгийг нэг хоногоор ухраад байгаад, пүрэв гаригийн орой Улаанбаатарт ирэнгүүтээ баасан гаригт чуулган хуралдуулаад төсвөө батлуулчихав. 

Ингэхдээ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "төсөв тэлсэн гэдгийг ойлгож байна, хэмнэлт хийхийг зөвшөөрч байна. Гэхдээ төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах аюул нүүрлээд байна. УИХ өөрөө тарахгүйн тулд төсвөө хугацаанд нь батлаад оны өмнө дахин тодотгол хийе" гэж гишүүдийг хулхидаж байгаад төсвөө батлуулчихав. Гэтэл баталсан төсөвт төсвийн жил эхлээгүй байхад тодотгол хийх хууль байхгүй. Тиймээс төсвийн төслийг эсэргүүцэж байсан гишүүдийн хувьд тэмээн хяруул элсэнд толгойгоо шургуулчихаад нуугдчихлаа гэж итгэдэгтэй адилхан зүйл болов. Ядаж гарын үсэг зурсан 30 гишүүн нь эсрэг санал өгсөн бол нэр цэвэр үлдэх байлаа. Төсвөө батлуулж авсан Сангийн сайд Жавхлан ч төслийг эсэргүүцэж байсан гишүүд рүүгээ хариу "гал нээгээд" эхэлчихсэн байна. Хамгийн түрүүнд өмнө нь хоёр удаа сонгогдсон Г.Тэмүүлэн гишүүн Сангийн сайдын хорхойтой араанд зуугдав. Түүнийг "Хуулиар Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан хүн бол Г.Тэмүүлэн гишүүн" хэмээн хэвлэлээр зарлажээ.  

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн гаргасан "ирэх оны төсвийн зардлаас 3,6 их наядыг хасах" шаардлагыг "Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явчихсан учраас хасах боломжгүй" гэж мэдэгдсэн. Харин баасан гаригийн чуулган дээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн хэлснээр бол энэ асуудлаар өмнөх баасан гаригийн (2024.11.01) чуулганы хуралдаан дээр уг асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар болоод тарсан юм байна. Гэтэл УИХ-ын дарга энэ ажлаа хийгээгүй гэсэн үг. Анхнаасаа төсвийн төсөлд өөрчлөлт оруулах сонирхол МАН-д байгаагүй.  

Тэгэхээр одоо төсвийн хуулийн үйлчлэлийг зогсоох ганц хүч нь Ерөнхийлөгчийн хориг. Хориг тавих хугацаа нь бас 14-хөн хоног...  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 10 цаг 10 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 11 цаг 18 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 13 цаг 16 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 14 цаг 23 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 15 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 16 цаг 14 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 17 цаг 5 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 18 цаг 46 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 18 цаг 53 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 19 цаг 0 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 20 цаг 2 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 20 цаг 15 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 20 цаг 31 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 20 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 20 цаг 43 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Уржигдар 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Уржигдар 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Уржигдар 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Уржигдар 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top