Америкийн сонгогдсон тэргүүн Дональд Трамп өөрийн тангараг өргөх ёслолоос хоёр сарын өмнө Украин, Израиль гэсэн дэлхийн хоёр халуун цэгийн асуудлаар АНУ-ын гадаад бодлого ямар байхыг бүрэлдүүлж эхэлснийг Bloomberg агентлаг бичиж байна.
Нийтлэлийг зохиогчийн тэмдэглэснээр Трампын ялалт нь энэ хоёр оронд мөн “тэднээс хальсан” бодлогод нөлөөлж эхэлжээ.
Трампын хуучин засаг захиргаанд ажиллаж байсан нэгний хэлснээр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаж байгаа Жо Байдентэй харьцуулахад олон улсын харилцаанд хатуу улстөрч гэдгээрээ Трамп “эхнээсээ давуу байдал” авч байгаа гэнэ. Тэгээд ч бүгд найрамдахчуудын эсрэг байгаа хүмүүс дууны өнгөө өөрчилж эхэлсэн байна.
Вашингтоны “Атлантын зөвлөлийн” шинжээч Шелби Мэгидийн үнэлгээгээр, Трамп-хэлэлцээр бол бодит зүйл” гэж хүлээн авах замд орохоор бэлтгэж байгаа ажээ. Трамп Цагаан ордонд эргэн ирж байгаагаас хамгийн их ашгийг Израильд авч байна. Түүний ялалт нь Биньямин Нетаньяхугийн нэр хүндэд ашигтайгаар нөлөөлж байна.
Сэтгэгдэл (1)