Вейпүүд ердийн янжуур шиг хор хөнөөлтэйг мэргэжилтнүүд, эмч нар ярьж байна. Үүний анхааралдаа авахад илүүдэхгүй.
Хорт хавдар судлаач белорусь эмч Сергей Черный хэлснээр, эрдэмтэд хэдэн жилийн өмнө өргөн цар хүрээтэй нэгэн судалгааг явуулж, түүндээ вейп татдаг 22 мянган хүнийг хамруулсан гэнэ. Үүний үр дүнд вейп нь янжуураас ялгаагүй хор хөнөөлтэйг тогтоожээ.
Энэ төхөөрөмжийг татдаг хүмүүст уушги, улаан хоолой, ходоод гэдэсний хорт хавдраар өвдөх магадлал ердийн тамхичдынхаас өндөр байна. Мөн вейп чихрийн шижинг өдөөдөг гэнэ.
Эмчийн хэлснээр, вейпын хольцонд полисахарид, олон тооны амтлуулагчид мөн этиленгликоль ордог ба тэр нь уушгины ужиг өвчний “морийг эмээллэж” өгдөг байна.