Эх сурвалж: Oscar Nilsson / Projekt Pień via portal.umk.p
400 жилийн өмнө ЦУС СОРОГЧ гэгдэж байсан БҮСГҮЙ одоо ямар харагдана вэ? XVII зууны өмнөх эмэгтэйн нүүрийг мэргэжилтэн сэргээн харуулжээ.
Шведийн барималчин бөгөөд археологч Оскар Нильссон “Пьены вампир эмэгтэй” гэгдэх Польшийн хойд нутгийн XVII зууны бүсгүйн нүүрийг сэргээн бүтээжээ. Эрдэмтэд түүнийг Зося гэж нэрлэсэн бол нутгийнхан нь 400 жилийн өмнө түүнийг "цус сорогч" гэж үзээд буцаад булшнаасаа гарна гэж айж байсан бололтой. Бүсгүйг нутаглуулахдаа “хамгаалалтын” эд зүйлийг тавьсан нь үүнийг гэрчилнэ. Бүсгүйн хоолой дээр хадуур тавиад хөлийн хуруунд нь гурвалжин төмөр цоож зүүж, нөгөө ертөнцөөс эргэн ирэхгүйгээр болгон домлосон байв.
Яагаад Зосяг цус сорогч гэсэн юм бол?
Николай Коперникийн их сургуулийн (Польш) археологчид Зосяг 2022 онд Быдгощ хотоос холгүй орших Пьен тосгоны оршуулгын газрын нэр усгүй нэгэн хуучны булшнаас олжээ. Судалгаагаар бүсгүй 18-20 настайдаа нас барсан нь тогтоогджээ. Толгойд нь торгон бүстэй малгай өмсгөснөөс харахад тэр язгууртан айлын охин байсан бололтой.
Эх сурвалж: REUTERS / Lukasz Glowala / File Photo
Толгойн ясны сканаар авсан судалгаа нь тэр толгойн хүчтэй өвдөлттэй, унадаг байсан бололтой. Үүнээс болон түүний сэтгэл мэдрэлд нөлөөлсөн нь орчныхонд нь мэдэгдэж байсан байх. Тэр нь Зосяг бусдаас өөр болгожээ. Гажиг өвчтэй байсан нь орчны хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлж, түүнийг цус сорогч болгосон байж магадгүй юм.