Автомобиль нь хоёр эгнээний ба нэг эгнээний бүхээгтэйгээр гарч буйг компани санал болгов. Хоёр эгнээ бүхээгтэй нь 5400 мм-ын урттай хувилбарын дугуйн бааз нь 3300 мм. Пикап голын гарамаар 800 мм-ын гүнзгий усыг гатлаж чадна. Бүхээгт нь гурван дэлгэцийг нэг блок болгон суурилуулжээ. Арьстай адилхан экологийн бүрээсээр суудлуудыг бүржээ.Harman-Kardon гэх дээд ангиллын акустиктай.
Tasman машиныг зах зээлээс нь хамааран 277 м.х. бүхий 2,5-литрын эзэлхүүнтэй бензины хөдөлгүүрээр тоноглоно. Мөн найман шатлалтай автомат эсвэл зургаан шатлалтай механик хурдын хайрцагаар тоноглосон байна.
Эх сурвалж: www.gazeta.ru