x

Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг сонсов. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг хийсэн байна.

Т.Мөнхсайхан:

-Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулах гэж хичээж байна. Бид яар ч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.доллар, 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу? Хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрөх ёстой.

Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдар тэргүүлж байна. Тэргүүлж байгаа таван хавдрын чиглэл бүрээр хэрхэн эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Элэгний хавдрын 90 хувь нь В, C, D вирусийн халдвартай холбоотой байна. Энэ халдварыг хэрхэн тархаахгүй байх, цааш нь хавдар болтол нь хүндрүүлэхгүйн тулд юу хийх вэ гэдэг бодлого барьж байна. Хавдрын өвчлөлийг хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, эрт илрүүлгийн тогтолцоог бага зардлаар олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлого барьж байна. Үндэсний хэмжээний хавдар судлалын үндэсний төв байгуулж, судалгаа шинжилгээ рүүгээ чиглэсэн. Өнөөдөр Монголд хийгдэхгүй байгаа дархлаа эмчилгээнүүдийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг бодлого юм. Цогц системтэй бодлогын тухай ярих ёстой. Хавдрын эмнэлэг барьчихаар л хавдраар жилд нас барж байгаа 4000 хүн үхэхээ больчих юм уу. Үгүй шүү дээ.

Өнөөдөр СБД-т 200 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орчихсон байна. Хими эмчилгээний тусгай тасагтай, хавдрын 50 ортой, 4 мэс заслыг өрөөтэй. Гэтэл үйл ажиллагааг нь эхлүүлье гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байна. Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж огт хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цус сорогчийн нугын  ЗОСЯ 18 цаг 32 мин Хэд хэдэн нөхцөл байдал Америкийн сонгуулийг онцгойрууллаа 18 цаг 44 мин Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй 19 цаг 49 мин Маскийн улс төрийн постууд сонгуулийн компанийнхаас илүү үзэлттэй байлаа 19 цаг 57 мин Сонгуулийн жилд Америкийн хэвлэлээр Украиныг хамгийн ихээр дурджээ 20 цаг 3 мин Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь 20 цаг 16 мин А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна 20 цаг 24 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа 21 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 21 цаг 32 мин Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр барина 21 цаг 38 мин Ипотекийн зээлийн хүүг бүсийн болон орлогын ялгавартай тогтооно 21 цаг 43 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө больчих юм уу? Уржигдар 17 цаг 33 мин 29 иргэний 8.400.600 төгрөгийн хохирол барагдуулжээ Уржигдар 16 цаг 28 мин Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Уржигдар 16 цаг 20 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй Уржигдар 16 цаг 06 мин Монголбанк аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдаж авчээ Уржигдар 15 цаг 52 мин Мөхөл дүүрэн хүний түүх Уржигдар 14 цаг 49 мин Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Уржигдар 14 цаг 40 мин Залуу малчдын зөвлөгөөн болж байна Уржигдар 14 цаг 05 мин Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой Уржигдар 14 цаг 01 мин
iИх уншсан
Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ... Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө... Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн ... Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бич... KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа Цус сорогчийн нугын  ЗОСЯ КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ
Top