x

КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна

“Киви” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд “Аса арена”-д хийнэ. Одоогоос 20 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.

-Хамтлагаа яагаад “Киви” гэж нэрлэх болсон талаар ярихгүй юу?

Д.Уламбаяр:

-Киви бол жимсний хаан. Мөн охидын хамтлаг жимсний нэртэй байвал маш онцгой юм байна гээд, хамтлагийн маань продюсер Б.Ангирмаа багш, Б.Наранзун ах, Б.Дашдондог багш, Б.Долгион ах дөрөв ярилцаад, энэ нэрийг бидэнд шууд санал болгосон. Цаг хугацаа өнгөрөх тусам хамтлагийн маань нэр үнэ цэнэтэй болсон. Киви жимс дөрвөн өөр өнгөтэй, амттай, идэхэд хүртэл хялбар биш байдаг шиг манай хамтлагийг зарим хүмүүс домог гэж ярьдаг. Ийм үг сонсохоор маш гоё мэдрэмж төрдөг. 20 жилийн турш тууштай хөдөлмөрлөж байгаагаараа бахархаж байна.

-Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байсан бэ?

Д.Уламбаяр:

-“Киви” хамтлаг анх Э.Энхзол, Ц.Намуун, Д.Уламбаяр гэсэн гурван гишүүнтэй байсан. Дараа нь Б.Халиун, Ц.Намуун, Д.Уламбаяр гурав болсон. Гурав дахь удаагаа Б.Солонгоо, Ц.Намуун, Д.Уламбаяр, сүүлд нь Ц.Намуун, Т.Алтанцэцэг, Д.Уламбаяр болсон. Харин одоо “Киви” хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ дуулж байна.

-Танай хамтлагийн продюсероор хэн ажиллаж байгаа вэ?

Д.Уламбаяр:

-Ангирмаа багш маань продюсероор ажиллаж байна.

-Та бүхэн урлагийн ертөнцтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

Ц.Намуун:

-Би цэцэрлэгт байхдаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байлаа. Мөн “Бяцхан эстрадын дуучин” дууны тэмцээнд оролцож, хүрэл медаль авч байсан. Өвөө минь урлагийн хүн учраас намайг багаас урлагт “автомат”-аар хөл тавиулсан. Өвөө маань надад авьяас байна гэж мэдэрсэн болохоор ингэсэн байх л даа. Зургаан настайд Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурчийн ангид бүртгүүлж, долоон настайдаа энэ сургуульд орж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгсөөд, Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч, багш мэргэжлээр элсэн орж, төгссөн. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Киви” хамтлагт орж байсан. Хичээл, ажилдаа явдаг, биеэ даасан, гэрээсээ хараат бус оюутан байлаа.

Б.Халиун:

-Би Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг төгссөн. Багын л урлагт дуртай хүүхэд байсан. Долдугаар ангид байхдаа урлагийн үзлэгт ангиа төлөөлж дуулдаг байлаа. Мөн ардаа гурван охин бүжиглүүлээд, урд нь өөрөө дуулдаг хамтлагтай ч болсон. Ингээд ирэхээр сургуулийн хүүхдүүд таниад эхэлсэн. Хичээлдээ явж байхад хүүхдүүд намайг таниад “Дуулдаг эгч” гэж дуудахаар надад үнэхээр гоё санагддаг байсан. Тэр жил би сургуулиудын хоорондох спортын тэмцээнд дуулж, тэр тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулан хүргэж байсныг тод санадаг. Тэр өдөр заалны голын тайзан дээр гараад, Бритни Спирсийн дууг дуулсан. Тухайн үед Бритни Спирс гэдэг дуучин гарч ирээд, бүх дуунд нь дуртай болоод, дууных нь нугалааг дагаж дуулах гэж хичээсээр байгаад үнэхээр их “уусчихсан”. Энэ үеэс хойш урлагт үнэхээр их татагдаж, хайртай болсон. Ингэж явсаар “Киви” хамтлагтай учрах тавилан надад тохиосон юм. Хүний амьдрал их сонин шүү дээ. Болох зүйл нь аяндаа болчихдог, болохгүй зүйл нь яаж ч хичээгээд болдоггүй. Урлагт хөл тавих гэсэн янз бүрийн оролдлогууд маань бүтэлгүйтсэн тохиолдол зөндөө байдаг. Би энэ хамтлагаасаа л эхлэх байсан юм болов уу даа гэж боддог. “Киви” хамтлагт орсон түүх минь маш урт шүү.

Д.Уламбаяр:

-Дуу хөгжим намайг үнэхээр их хөгжөөдөг, сонирхлыг минь татдаг болохоор би дэлгэцийн бүхий л урлагт маш их дуртай, шимтэж үзэж, сонсдог. Онцгой гэж бодсон дуучдаасаа үлгэр дуурайл авч, ингэж ажиллаж, амьдарч болох юм байна, энэ чиглэлээр явбал би жаргалтай байх юм байна гэж бодсоны үндсэн дээр урлагийн ертөнцийг сонгосон. “Киви” хамтлагтай амьдралаа холбоод 20 жилийг ардаа үдсэн байна. Сэтгэл маш сайхан байна.

-Тоглолтынхоо онцлогийн талаар юу хэлэх вэ?

Ц.Намуун:

-Маш олон жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа “Киви” хамтлагийн томоохон тоглолт. “Киви” хамтлагийн сонсогчдын чихэнд хоногшсон бүхий л хит дуугаа дуулна. Мэдээж бид үзэгчидтэйгээ маш сайхан оройг хамт өнгөрүүлэхийг зорьж байна. Манай хамтлагийн тоглолт дандаа гоё болдог. Энэ удаагийн тоглолт маань ч гоё болно гэдэгт итгэл төгс байна. Тоглолт хийнэ гэж бид гэнэт ярилцаад шийдсэн юм биш, маш удаан бодож, ярилцаж, төлөвлөсөн. Тийм ч учраас бэлтгэл хангалттай хийгдэж байгаа гэж бодож байна. “Киви” хамтлаг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш томоохон хэмжээний гурав, жижиг хэмжээний гурван тоглолт, сүүлд “Зайсан Хилл” цогцолборт жил дараалж “Киви” хамтлагийн “Night” концертууд хийсэн.

Б.Халиун:

-Манай хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Төдийгөөс өдийг хүртэл хийсэн маш олон уран бүтээл бидэнд бий. Олон жилийн хөдөлмөрөө энэ тоглолтоороо үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Циркийн шинэчилсэн хувилбар болох “Аса арена”-гийн анхны тоглолтыг манай хамтлаг хийх болсон нь сайхан санагдаж байна. Тоглолт маань үзэгчдийг залхааж, тийм ч их сунжрахгүй. Зочин уран бүтээлч бараг байхгүй. Манай хамтлаг маш олон дуутай учраас дуунуудаа сонсогчидтойгоо хамтдаа дуулна.

Д.Уламбаяр:

-“Киви” хамтлагийн маань анхны гишүүн Б.Халиун оролцож байгаа нь тоглолтыг маань онцгой болгож байна. Мөн дуунуудын маань хөгжмийн найруулга шинэчлэгдсэн нь бидэнд маш таатай байгаа учраас дуугаа жаргаж дуулж байна.

-Тоглолтын бэлтгэлээ хийх явцад 20 жилийн өмнөх дурсамжууд маань сэдэрсэн гэж ярьсан шүү дээ. Танд ямар мэдрэмж төрж байна вэ?

Ц.Намуун:

-Бидний дунд маш их дурсамж үлдсэн. Бид шөнө тусдаа унтдагаас бусдаар өглөөнөөс орой хүртэл дандаа хамт байдаг байсан. Амьдралын минь салшгүй хэсэг учраас “Киви” хамтлагтаа маш их хайртай. Дуу хуур биднийг байнга холбож байдаг учраас бид уран бүтээлээ яавч орхиж чадахгүй, үргэлжлүүлж хийсээр байх болно.

Д.Уламбаяр:

-Хамтлагийн охид маань багаасаа найзалж, нөхөрлөсөн. 20 жилийн хугацаанд бүгд гэр бүлтэй болж, амьдралд хандах хандлага, харах өнцөг нь ч өөр болсон. Өмнө нь дуулж байсан дуунуудаа дуулахаар инээд хөгжөөнтэй, мөн мартахыг хүсдэг дурсамжууд эргэн санагддаг юм билээ. Дуу хөгжим хүний амьдралд гоё гэгээлэг, тод мартагдахгүй дурсамж үлдээдэг юм байна. Миний хувьд дуулах урлагт өөрийгөө сорьж яваа нь хэчнээн сайхан болохыг, яруу тансаг монгол хэлээрээ дуулах нь ямар гоё болохыг үргэлж мэдэрдэг. Энэ дууны утга, агуулга ямар гоё илэрхийлэгддэг талаар, дууныхаа үгийг яаж зохиох вэ гэж ярилцаж байсан, тэр гоё хөгжмүүдийг сонсоод, авсан мэдрэмжийнхээ тухай эргэн дурсаж, дандаа ийм сайхан дурсамж дунд амьдарч байгаа минь хэчнээн азтай хэрэг вэ гэж бодож суулаа.

-Та сонсогч фэнүүддээ болон хамтлагийнхаа гишүүдэд юу гэж хэлмээр байна вэ?

Ц.Намуун:

-Хамтлагийн бүрэлдэхүүнээрээ нэг тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзалгүй нэлээн удсан байна. Дурсамж хөглөсөн дуунуудаа хамтдаа дуулцгаая. Та бүхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Манай хамтлагийг зургаан настай балчир хүүхдээс зуун настай буурал хүртэл сонсдог учраас та бүгдийг нь урьж байна. Хамтлагийн охид маань бүх зүйлийг амжуулах гэж хичээж байгаа. 20 жилийн хугацаанд бид ээж болсон, эхнэр болсон. Охидоороо маш их бахархдаг шүү гэж хэлмээр байна.

Б.Халиун:

-20 жилийн хугацаанд бид яг л эгч дүүс шиг дотно болжээ. Ямар ч цаг үед бие биеэ хайрлаж, дэмжиж, хамтдаа байж, сэтгэл зүрхээрээ нэгдэж, нэг хүн шиг байдагт баярлалаа. Хамтлаг гэдэг бол хамтдаа лаг гэсэн үг. Бид нэг зорилготой. Тэрхүү зорилгынхоо төлөө бид тоглолтоо хийх гэж байгаа. Хоёр найздаа үнэхээр их хайртай шүү. Мөн Б.Ангирмаа багш маань биднийг өдий хүртэл боловсруулж, хамтлагийг маань хэзээ ч уруудуулаагүй, дандаа оргил руу тэмүүлж, тэр олон уран бүтээлийг гаргахад хурцалж, ээж шиг минь бидэнд хандсаар ирсэн. Багшдаа цаг үргэлж баярлаж явдаг, тандаа маш их хайртай шүү. Бүгдэд нь амжилт хүсье гэж хэлмээр байна.

Д.Уламбаяр:

-Бидэнд итгэл хүлээлгэн олон жил бидэнтэй хамт байж, биднээс хийх гэж буй зүйлийг маань шаардаж, амжилт хүсч байгаа “Киви” хамтлагийн үзэгч, сонсогчдодоо маш их баярлалаа. Мөн хамтлагийн гишүүдийнхээ гэр бүлүүдэд хандаж хэлэхэд, бидний ард үргэлж дэмжиж, хурцалж, хайрлаж байдагт баярлалаа. Хүүхдүүдэд нь хайртай шүү гэж хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Байнгын хороо: Утааны гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ 5 мин Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавд 8 жилийн ял оноожээ 25 мин Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 36 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 39 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 45 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 16 цаг 13 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 16 цаг 15 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 16 цаг 18 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 16 цаг 20 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 16 цаг 25 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 16 цаг 29 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 16 цаг 35 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 41 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 42 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 44 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 45 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 46 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 48 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 49 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 51 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top